Өглөө эртлэн босоод зөвхөн өөртөө бэлдсэн цайгаа урдаа тавиад утсаа оролдон сууж байтал Бэкхён хөргөгчнөөс сүү гарган аягандаа хийгээд миний өөдөөс харан суулаа. Миний хувьд анх удаа өглөөний цай хамт ууж байгаа болохоор маш сайхан байсан ч түүний хэлсэн үгнүүдийг бодоход л дотор муухайрч түүний царайг харахыг хүссэнгүй. Урдаа бэлдсэн цайгаа тэр чигт нь угаалтуур руу хийчихээд галын өрөөнөөс гарлаа........ Хайрласныхаа төлөө доромжлуулах ёстой юм бол хайрлахгүй байсныхаа төлөө юу авч болох юм бол???
---Ажил дээр---
Суюү: За манайхааан *уриалах* 3 хоногийн дараа бүгд 2 хоногоор амралтанд явах учраас хаашаа явмаар байна саналаа хэлээрэй?
Хёна: Далай далай
Кристал: модтой зөндөө модтой газар явьяаа... Хэмээн бүгд санал зөрөлдөцгөөх дуу аажмаар бүдэгрэж нэг л мэдэхэд би нэг л зүйлийн тухай бодож суулаа. Бён Бэкхён тэр явна гэвэл би явахгүй байсан нь дээр үү? Түүнийг явахгүй гэвэл би явах хэрэгтэй юу? Түүнийг Мина ч билүү юу ч билээ тэрэнтэйгээ энэд үлдэх боломж олгоод би зугаалгаар явах хэрэгтэй юу?? *гэнэт хэн нэгэн чихэн дээр Хөөөе Жүни ой модтой газар руу явахаар боллоо шүү!!! Гэх Хюсоны дуу чихэнд сонсогдлоо*
Жүни: юу? Аа аан *гацах* ой мод уу? Заза. Юуууу??? *чанга дугарах* О о ой мм ммод уу? *хоолой бага зэрэг чичрэн гацах*
Каи: Яасан Жүни? Зүгээр үү?
Жүни: Аа аан зүгээр2 Мод гоёоо гоё гоё. *чимээгүй болон бодлогоширох*
Еэжи: Хөөе Бён Бэкхён чи явна биздээ?
Бэкхён: Харинээ?
Еэжи: Арай эхнэрээ ганцааранг нь явуулах гэж байгаа юм биш биздээ? *инээх*
Бэкхён: *Түүн рүү харан нэг хөмсгөө өргөөд явахг......*
Каи Бэкхёнийг дугарахаас өмнө: Бэкхён харваас явахгүй царай. Эхнэр гэхээсээ илүү арай өөр хүнд анхаарал тавих байлгүйдээ гэхэд Бэкхёний дуу бага зэрэг өндөрсөж: Ким Каи. Тоглоом чинь арай хэтрээд байна. гэв
Би асуудлыг дэвэргэхгүйн тулд яах учраа олж ядан дэмий л чимээгүй сууна.
Каи Бэкхёний өөдөөс бага багаар ойртож ирээд: Тоглоом гэж үү? Бүгд л мэднэштээ? Чамайг Жүнид сайн биш гэдгийг. Худлаа дүр эсгэж байхаар зүгээр л үнэнээрээ бай гэж хэлснийхээ дараа түүний чихэнд: Хэрвээ чи энэ эмэгтэйг хайрлаж чадахгүй бол би чаднаштээ? Гэж шивнэн инээмсэглээд цааш яван суудал дээрээ очин суулаа. Бэкхён баруун гараа зангидан Еэжи рүү хараад: мэдээж явахгүй гэж хэлээд цааш гарлаа.
Тиймээ мэдсэн юмаа. Тэр явахгүй гэдгийг... Эмэгтэй хүн л болсон хойно хайр сэтгэлийн аймшигтай давааг давах шаардлагатай тулгарч байдаг. Гэсэн ч яг яаж? Ямар аргаар давахыг яагаад би мэдэхгүй байгаа юм бол? Математикийн үл мэдэгдэх гишүүнийг олохоос ч илүү хүнд, төөрдөг байшнаас гарах гарцаа олохоос илүү толгой эргэм,химийн бодлогоноос илүү төвөгтэй, бүх зүйлээс илүү хэцүү мэт санагдаж байна. Бууж өгмөөргүй байгаа ч бууж өгөх хэрэгтэй юм шиг, хацар даган урсах нулимс хүртэл бууж өг гэж байгаа мэт мэдрэмж төрүүлж байна хэмээн бодсоор өөдөөс салхилах салхинд хийсэх үсээ ганц хоёр илээд дээвэр дээр дэмий зогсоно. Гэтэл энэ бодлуудыг минь хэн нэгэн сарниулан салхины үнэрийг кофены үнэрээр солин Каи хажууд ирж зогслоо.
Каи: Май. *кофе өгөх*
Жүни: Баярлалаа.
Каи: Зугаалгаар явах таалагдаж байнуу? Гээд над руу харан инээмсэглэхэд цаанаасаа л нэг дулаан мэдрэмж мэдрэгдэнэ.
Жүни: гоё маш гоё бүр маш сайхан байна. *худлаа инээх*
Каи: Худалч
Жүни: айн? *гайхан түүн рүү харах*
Каи долоовор хуруугаа духан дээр тавиад: муухай байна гээд духан дээр чинь бичээстэй байна.
Каи: Хэцүү байнуу?
Жүни: *нэг санаа алдаад* санаа тавьсанд баярлалаа. Гэсэн ч чиний оролцох хэрэг биш гэж бодож байна. Зүгээр л намайг тоохгүй орхичих. Тэр нь дээр байх. Гэхэд Каи: Аль хэдийн оролцчихсон гэж бодож байна гээд Жүниг гарнаас нь татан өөр лүүгээ ойртуулаад уруул дээр нь үнслээ.
Жүни: О.о О.О Түүнийг түлхэх гэж оролдсон ч амжилт эс олно. Гэхдээ энэ үнсэлт яагаад ч юм өмнөх үнсэлтээс илүү нэг л дотно байна. Зүгээр л энэ удаад би эсэргүүцэхийг хүсэхгүй байна гэсээр түүнийг хариу үнслээ...............
---Бэкхёний талаас--- хаалгаар гарсныхаа дараа Каи-ийн хэлсэн үгийг бодлоо. **Тоглоом гэж үү? Бүгд л мэднэштээ? Чамайг Жүнид сайн биш гэдгийг. Худлаа дүр эсгэж байхаар зүгээр л үнэнээрээ бай Хэрвээ чи энэ эмэгтэйг хайрлаж чадахгүй бол би чаднаштээ** яагаад энэ үг миний толгойноос огтхон ч гарахгүй байгаа юм бол? Тиймээ Минад сайн Жүниг үл тоодог нь үнэн. Хайрладаггүй нь ч үнэн учраас хэн нэгэн Жүниг хайрлахаар болвол надад огтхон ч хамаагүй биш үү? Гэсэн ч Каи-г хайрлана гэж хэлэхэд дотроос юу ч юм нэг зүйл Жүниг харамлах мэдрэмж төрүүлж байх шиг. Гэж бодсоор дээврийн хаалгыг шагайтал Каи Жүни хоёр зогсч байлаа. Зүгээр л ажиглаж дотрох хүнээ чагнахыг хүсэж байгаа учраас тэднийг нууцаар харан зогсоно. Гэнэт. Каи түүнийг үнсчихлээ. Тэр дүр зургийг харсан дариудаа нэг ухасхийснээ хойш ухарлаа. Надад хамаагүйштээ? Гэж бодсон ч ямарч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа Жүниг хараад тэвчсэнгүй.
Бэкхён хаалга саван гарч ирээд: Хөөе Ким Каи *орилох*
---Жүнигийн талаас---
Магадгүй энэ үнсэлт надад эр хүний хайрыг мэдрүүлж байх шиг.. Бэкхён Каи-н оронд байсан ч болоосой гэж үнсүүлэх зуураа бодож байтал Бэкхёний Ким Каи гэх дуу сонсогдлоо. Төд удалгүй Бэкхён Каи-г надаас салгаад түүнийг гэдэс рүү нь хүчтэй өшиглөж орхив.
Би ч гайхсан дариудаа Бэкхёнийг хойш нь түлхээд уцаарлангуй өнгөөр: хөөе Бён Бэкхён? Чи чинь яаж байгаа юм бээ? Гэсээр Каи дээр очив. Бэкхён юу ч хэлэлгүйгээр миний бугуйнаас минь барин хурдхан шиг дээврээс буулаа.
Жүни: Тавь. Тавиачдээ? Өвдөж байна гэж орилоход Бэкхён сая нэг ухаан орсон шинжээр шатаар буухаа зогсоон намайг хананд шахан хоёр мөрөн дээр минь гараа тавиад: битгий ийм тэнэг хүн шиг аашлаад бай? юу хийж байгаа чинь энэ вэ? Хэн нэгэн харчихвал яах юм? Юу гэж бодох юм?
Жүни: аааан чи нэр хүнддээ арай л санаа зовоод байгаа юм бишүү? Намайг харвал харин ч чамд сайн юм бишүү? Эхнэр нь араар нь тавьжээ гэж би гарч чи өрөвдүүлнэ... Гэхэд Бэкхён: ухаантай байгаач Жүни?
Жүни: Харин чи ухаантай байгаөд өг!!! Чи хэнтэй ч хамаагүй юу ч хийж болно. Харин би чиний утсан хүүхэлдэй байх ёстой юу? Инээд хүрчихлээ * Бэкхёнийг түлхэх* зүгээр л зам замаараа явцгаая. Чи Минаг гэдэг шиг. Каи намайг гэдэг. Каитай байхад надад маш дулаахан байдаг. *нүднээс нулимс урссан чигээр Бэкхён руу харан* хүйтэн, том байшинд ганцаараа шөнө даарч унтах, өглөө орой болгон том ширээний ард ганцаараа хооллох аймшигтай мэдрэмж, тэнгэр дугаран аадар бороо орж байхад гэрэлгүй өрөөнд ганцаараа зурагт үзээд суух гээд чамтай гэрлэснээс хойш мэдэрсэн энэ бүх ёрын мэдрэмж Каи хажууд ирэхэд алга болдог. Хүйтэн гарыг минь дулаацуулах тэр кофе, намайг юу иддэг үгүйг ч мэддэг тэр ухаалаг зан ядаж л чиний хажууд байснаас илүү түүний хажууд байх сайхан байдаг. Бас саяны үнсэлт Би анх удаа хайр гэж юу болохыг мэдрэх шиг боллоо. Гээд нулимсаа арчин шатаар түрүүлээд буулаа.
---Бэкхёний талаас---
Тиймээ чиний хэлсэн бүгд үнэн чи миний хажууд
байгаад чамлахааргүй сар өдрүүд өнгөрсөн. Намайг гэхээ болих тусам би баярлах байтал эсрэгээрээ байгаад байна. Каи чамайг гэх болгонд уур хүрч байна. Чамайг ингэж аашлах тусам цээжин дотор нэг зүйл зүсэгдэх шиг болж маш ихээр өвдөж байна. Мина? Жүни? Яагаад
ямар ч эргэлзээгүйгээр Минаг сонгодог сэтгэл минь юунаас болж хуваагдчихав? Би дэндүү даварч байгаагаа мэдэж байна Жүни......
---Гэрт---
Хонх дугарах чимээнээр очин хартал нэгэн танихгүй эмэгтэй: Бён Бэкхёнийх мөн үү?
Жүни: мөн2 өөрөө хэн бэ? Гэж хэлээд камераар гадаах эмэгтэйг ажиглалаа.
ХХХ: аан чи нөгөө хамтран амьдрагч нь уу? Аливээ хаалгаа онгойлгоодох.
Жүни: юу гэнээ? Өөрөө хэн болчихоод..... *гэнэт дуугаа хураан бодлоо. Арай энэ Мина??*
ХХХ: Хэн болчихоод гэсэн үү?Бэкхёний энэ дэлхий дээрх хамгийн хайртай бүсгүй Хан Мина байна.......
YOU ARE READING
SoRRoW...
FanfictionБүх зүйл эхлээд гайхалтай үлгэрийн мэт боловч хэр удаан үргэлжлэх агаад хэзээ яаж буруугаар эргэхийг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл амьдралд бүх зүйл хэзээ ч амархан байдаггүй. People feel something so right doing the wrong thing. But they'll realize...