RebelЦагтаа байшингаа харахад гэрэл цацарч байгаа мэт санагдах үес байдаг байв.
Цонх бүр цаанаа цагаан хөшигтэй , заримдаа цонхоо том онгойлгосноос хөшиг агаарт нисч , салхи салхилах бүрт үүдэн дээрх хонх , шаазан зүйлүүдийг нэгтгэсэн зүүд манаач чихний үзүүрт дуугардаг байв. Үзэсгэлэнтэй байсан.
Бенефит бид хоёр зусландаа байх ямар дуртай байсныгаа одоо өнгө нь гандаж , цонх бүр нь хэзээ ч дахин онгойлгохгүй мэт хаасан , дотор нь хэн ч байх нь үл мэдэгдэх байшинаа харсан даруйдаа мэдрэгдэж эхлэв.
Хажууд минь надтай л адил чимээгүй байшингаа ширтэх Бенерүү би харахад түүний нүдэнд ямар нэгэн гэрээ харсан мөртлөө тайван төрх харагдсангүй. Түүний нүүр зүгээр л хоосон байлаа. Хоосон.
" Хэн ч байхгүй бололтой. "
Энэ бол хамгийн гунигт баримт мэт чихэнд сонсогдож , би үг хэлэлгүй толгойгоо дохин дахин нэг байшинаа хараад урагш үүдрүүгээ удаанаар ойртов.
Модон шат хөлөн дор хяхтнан дуугарахад биднийг ердөө зогсолтгүй салхилах салхи болон салхинд хийсэх навчсын дуу л хүрээлж , зүрх өөрийн эрхгүй оршихгүй зүйлд балмагдаж байлаа.
Бенефит цүнхээ уудлан олон оосор уясан түлхүүр гарган ирж цоожны нүхрүү хийх хооронд би хашаагаа тойруулан сэжигтэй зүйл ажиглаж байв.
Түүнийг хаалга нээхэд нэг их хугацаа шаардсангүй , бид төвөггүйхэн дотогш орж ардаа хаалгаа хаан түгжээд , гэрийн доторхоо харах ч харна гэж бодоогүй зүйлс нүдэнд үзэгдэхэд хоёул гацан орхилоо.
Шалаар нэг юмс унаж шилний хэлтэрхий хаа сайгүй байсанд хэн нэгэн орж ирсэнийг ямар ч хоёр дох бодолгүйгээр баталж байв. Гэнэтхэн нэг газраас хүн гараад ирэх мэт мэдрэмж төрөхөд би зөөлхөн Бенегийн гарнаас атгаж ,
" Бид хоёулахнаа биш байна. " гэхэд тэрээр намайг чимээгүй гэх дүрслэлийг үзүүлээд , бид урагш ямар нэгэн шилэн дээр гишгэж дуу гаргалгүйгээр зөөлхөн алхалаа.
Ханаар өлгөсөн байсан зураг газар унаж , том өрөөг гүйлгэн харахад хоосон байх ба намайг тэр хавиар харж байх хооронд Бене гал тогооруу яван удалгүй толгойгоо зөөлхөн сэгсрэн эргэн ирэв.
Тэгээд бид хоёр зэрэг хоёр давхарлуу гардаг шатруу харж , тэр зүйл эсвэл хэн ч бай дээд давхарын унтлагийн өрөөнүүдийн нэгд нь байгааг мэдэж байлаа.
ESTÁS LEYENDO
Zero ертөнц
Ciencia FicciónТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...