1.

77 3 0
                                    

       Өглөөний нар нүүрэн дээр тусан сэрүүлгэний чанга дуугаар арай ядан орноосоо өндийн шинэхэн ажилдаа бэлдэж эхэллээ.Намайг Им Жэхи гэдэг.Одоо 21 настай.Аав ээж гэж нэрлэгдэх 2 хүн намайг 7 настай байхад Им Жина гэх 4 настай дүүтэй минь хамт үлдээгээд хаяаад явсан.

       Өглөөний цайгаа бэлдчихээд Жина-г сэрээн бид 2 хоололлоо.Би ч Жинаг хүргэж өгчихөөд шинэхэн ажилийн байран дээрээ ирлээ.Менежерээс ажилчны үнэмлэхээ аваад шинэ ажилын өрөөндөө орж ирлээ.Удалчгүй ажилын минь анхны өдөр дуусч юм хумаа цэгцэлсээр гарлаа.Харих замдаа кафе орон сууж байтал гаднаас хэдэн залуус чанга чанга инээлдсээр орж ирэв.Ахх би ийм хүмүүст үнэхээр дургүй.Хэтэрхий бүдүүлэг санагддаг.

Өө бурхан минь,тэд хэсэг зуур ч болтугай чимээгүй сууж болдоггүй юм байхдаа гэж бодсоор тэдгээр залуус руу харна.Гэхдээ тэд үнэхээр царай...Больж үз Жэхи! гэсээр буцан урагшаа харан суулаа.Хэсэг сууж байтал хэн нэгэн ширээн дээр минь суув.Гайхан тэр хүн рүү харвал нэгээ залуу их л сандарсан байртай сууж байв.Тэр залуу хоологой засан над руу гараа сунгасаар:Өөртэй чинь танилцах гэсийм.*инээх*Намайг Пак Жимин гэдэг.
Би ч түүний гарыг барин инээмсэглсээр :Им Жэхи гэдэг.

Бид 2 нилээн ярьж суусаар цаг харвал аль хэдийн шөнийн 9 цаг болсон байлаа.
Би:Би ингээд явах болчихлоо.Их орой болсон байна гээд инээгээд босход тэр ч бас босон өөдөөс минь инээн:За тэгвэл дараа уулзацгаая!Болгоомжтой яваарай гэсээр инээмсэглэх аж.Түүнд бөхийн Баяртай гэж хэлэн гарах гэж байтал "Хүлээгээрэй!"гэв.Би ч арагш хартал тэр утасаа гаргаж ирэн:Утасны дугаараа өгөөч гэв.Би ч түүнд утасаа өгөн кафегаас гарлаа.Ахх тэр үнэхээр эгдүүтэй бас үнэхээр хөгжилтэй юм гэж бодсоор гэрийн зүг алхалаа.

Гэртээ орж ирэн тасрах нуу гэлтэй сунан буйдан дээр хэвтлээ.Гэтэл гэнэт гал тогооноос Жина гарч ирээд:Яа!Онни хаагуур явж байгаад ирж байгаа юм!Хувцасаа соличихоод ирж хоолоо ид гэж хэлээд эргээд гал тогоо руу орлоо.Үнэхээр сэтгэлтэй хүүхэд шүү.Ганц чи л надад халамж тавих юмдаа гэсээр дээшээ гаран буцаад доошоо буухад хамар цоргим амттай хоолны үнэр үнэртэх нь тэр.Би ч өлссөн байсан учраас бушуухан гал тогоонд орж ирэхэд Жина ширээ засчихсан намайг хүлээж байв.Би ч ширээнд суун бид хоёр ч хооллож эхэллээ.
Би:Жина найз үалуутай болсон уу гэж тоглон хэлэхэд түүний нүд аяганаасаа бүлтрэхнүү гэлтэй томрон идэж байсан зүйлдээ хахаж цацхан тэр.Би түүнд ус хийж өгтөл тэр:Онни юу яриад байгаан бэ?Б..Би ю..юу гэж найз залуутай болох юм бэ гэсээр сандаран хэлэв.Би ч түүн рүү ёжтой инээн:Тийм дээ миний энэ царай муутай дүүг хэн тоохов гэсээр гар луу н зөөлөн нудартал
Жина:-_-Заримдаа танийг миний эгч мөнүү гэж эргэлзэх юм гэсээр бид буцан ширээнд суун ойр зуурийн зүйл ярицгаалаа.

Оройн хоол дууссан тул Жина аяга таваг угаахаар үлдэж харин би өрөөндөө орж ирэн орон дээрээ хэтэв.Утасаа аван хартал нэг мессэж ирсэн байв.Сонирхон уншвао танихгүй дугаар байх бөгөөд хэн байдаг байнаа гэж бодон мессэжийг уншвал "Жимин байнаа,гэртээ болгоомжтой харисан биз?"
-"Тиймээ болгоомжтой харисан"
-"За тэгвэл ашгүй дээ санаа зовж байлааТэгвэл одоо эрт амардаа."
-"За тэгвэл сайхан амраарай!"
-"За чи ч бас сайхан амраарай!;))"
Нүүр дүүрэн инээмсгэлсээр орон дээрээ тэрийн хэвтэхэд яагаад ч юм нүд анилдан унтаад өгөв.

Жинагийн муухай орилолтонд орноосоо муухай царайлсаар бослоо.Ууртай гэгч нь Жинагийн өрөө рүү орвол тэр нэг зүйл рүү гөлрөн маш их айсан харагдаж байлаа.Гайхан тэр зүг рүү харвал...Жоом...Өө бурхан минь!Сандарсаар очоод шуул дэвсэлж орхив.Эргэн харвал Жина тайвширч байгаа харагдана.Цагаа харвал үүрийн 4 цаг болж байлаа.-_-Гайхалтай энэнээс болоод ингэж эрт сэрэх гэж.Жина руу муухай харсаар очин:Хар үүрээр жоомноос айгаад,унтахгүй юугаа хийж байгаа юм!гэж уурлангүй хэлтэл Жина:Онни унтаж байсан бие эвгүйрхээд нойл орчоод гарж ирэхэд явах замд нэг хатуу юм дээр гишигчих шиг болхоор нь юу юм бол гээд харсан жоом байхаар нь айсандаа орон дээрээ гараад орилчихсон.Сэрээсэн бол уучлаарай онни.
Би:Гишигчихсэн?-_-Тэгэхээр би үхчихсэн амьтан дэвслээд байсан хэрэг үү.Гайхалтай!гэсээр буцан орондоо орлоо.


Хуучин Enna623-ийн өгүүлллэгүүдийг шинэчлэн оруулж байгаа болно!😊🌸💕

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 05, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Миний тэнэг ханхүүWhere stories live. Discover now