Three

4.8K 466 31
                                    

Тэхён зорьсон газартаа ирэн амьсгаагаа дарахаар өвдгөө тулан хэсэг зогсов.

"- хүлээж байя хонгор минь!"

Энэ газар мөн байх ёстой. Үнэтэй, тансаг зочид буудлын үүдийг татан орохдоо тэр гоёл чимэглэлд нүд унагасангүй.

Цахилгаан шатнаас буун 47 гэсэн дугаартай өрөөний үүдэнд ирэх хүртлээ тэр өөртөө итгэлтэй, шийдэмгий байлаа. Харин.. гоёмсог хийцтэй хаалганы бариулаас хэдхэн см-ын зайд тэр хамаг зоригоо айдсаар сольчих нь тэр.

Хэрэв энэ хаалганы цаана тэр байвал яах вэ? Уурлаж хашгачих ёстой юу, эсвэл зүгээр л гараад явах уу?

Энэ мөчид түүний зүрх хүчтэй цохилох биш таг зогсчих шиг болов. Харин бие нь дагжин чичирнэ.

Аажуухан гараа явуулсаар бариулыг доошлуулахад хаалга ямар ч дуу гаргалгүй нээгдлээ. Эмэгтэй хүний тачаадан орилох дуу өрөөгөөр нэг цуурайтна.

Биш байгаасай, өөр нэгэн байгаасай.

Тэхён хулгайч шиг гэтсээр унтлаганы өрөөний онгорхой хаалгаар шагайхад бүх зүйл ил болов.

Амьнаасаа илүү хайрласан нэгэн нь үнэтэй зочид буудлын орон дээр халуухан бүсгүйтэй загас наадуулж байгаатай нүүр тулав.

2 жилийн ойгоороо түүнд бэлэглэсэн хүрэн өнгийн цамц өрөөний буланд шидэгджээ.

Тэхён нулимсаа шувтран арччихаад байдаг хурдаараа тэндээс гүйн гарахад саяхан шивэрч байсан бороо нүүр нүдгүй цутгаж эхэлсэн байлаа. Тэр ширүүн бороог үл ажран дахин өөр зүгт гүйв. Энэ удаад дэндүү хол бас илүү хурдан.

Эцэст нь тэр зүгээр л алсыг харагчид суусан юм. Тэнэг юм шиг.. Шөнийн цагаар ганцаараа.. 

Гэхдээ энэ л газар тэд анх үнсэлцэж, Тэхён түүнд гэрлэх санал тавьсан билээ. Түүнээс хойш жил болгон ойн баяраа тэмдэглэхдээ заавал суудаг болсон. Тэрний энд байгаа шалтгаан одоо ойлгомжтой боллоо. Утасныхаа цагыг харахад хэдийн 00:00 цаг өнгөрсөн байх нь түүний нүдэнд бүрхсэн нулимсыг унагаж орхив.

"6 жилийн ойн мэнд… х-хайрт минь."

•••

Жонгүг өнөөх эмэгтэйг унтсаны дараа гарыг нь цээжин дээрээсээ буулгаж хувцаслан тэндээс гарлаа. Дэндүү их ядарч бас сэтгэлийг нь ямар нэг хүнд мэдрэмж залгин авснаас болж одоо ч амиа хорлоход бэлэн явна.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin