-"Нэгэн өдөр саранд,
Уртаас урт захиа бичсэн,
Чамаас тод гэрэлтээгүй ч,
Жижигхэн лааг асаасан..."
-Дахиад дуулаад өгөөч?
-Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу?
-Цаг хэд болж байна?
-Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү?
-Зүгээр ээ... Намайг унттал дуулаад байгаарай...
● ● ●
"Өмнө нь надад амьдрах хүсэл ч төрдөггүй байлаа. Үнэндээ хүссэн ч хүслээр минь болохгүйг мэддэг байсан болохоор тэр биз ээ...
Гэтэл... Нэг л өдөр би чамтай учирсан. Яг л аль эрт итгэхээ больсон ид шид, саранд залбирдаг байсан хүслүүд минь биелэх мэт.
Чамтай учирснаас хойш би бага багаар амьдрахыг хүсч эхэлсэн. Чиний хажууд... Яг л бусад хүмүүс шиг. Урт удаан, үс минь цал буурал болтол хамтдаа амьдарч, аз жаргалтай байхыг хүссэн.
Гэхдээ...
Энэ удаад ч бас хүслээр минь болохгүй бололтой, тийм үү?"
● ● ●
Note: Шинэ өгүүллэг!
Их удаан draft явсан өгүүллэгээ оруулж байгаадаа таатай байна.🙄(Бараг дуу нь гарсанаас хойш л) Уг бичвэртээ би өөрөө ч их хайртай байгаа📚😍 Та нарт ч бас таалагдана гэж найдъя💓📚😊
Жич: Дууны үгийг нь аль болох утгачилж бичиж байгаа болно. Багахан зөрүүг ойлгохыг хүсье.📚😊💓🙊
Энэ нь дууг сонсоод төрсөн миний төсөөлөл юм. Жинхэнэ логиктой таарахгүй байж болно.Love,
Arinann❤
YOU ARE READING
☪4 o'clock☪
Fanfiction"Гүн шөнийг дагасаар, Чиний дуулж буй хоолой, Нэг алхмаар, Хоёр алхмаар, Улаан өглөөг авчирна..." -Дахиад дуулаад өгөөч? -Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу? -Цаг хэд болж байна? -Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү? -Зүгээр ээ...