Бүтэн сар гэдэг цагаа тулахаар хийсэх мэт л хурдан өнгөрөх юм. Гэсэн ч, энэ хугацаанд тэд чамгүй олон зүйлсийг хамтдаа хийж, нэлээдгүй дотно болсон байсан юм. Өдөржин зугаалж, шөнөжин ярилцаад л. Жунинд энэ бүхэн зүгээр л таалагдсан. Эрт босохгүй байх нь, ажилдаа яарахгүй байх нь, замын түгжрээнд орсон ч хажуудаа хэн нэгэнтэй ярилцаж, солгой ч гэсэн дуулж, ямар ч шалтгаангүй инээмсэглэх, шөнийн гудамжаар алхах нь, түүний гараас атгах нь, түүний инээмсэглэхийг харах нь, түүний ярихыг сонсох нь, түүнд өөрийнхөө талаар ярих нь, өндөрлөг газраас хотыг ширтэх нь, хамтдаа лаазтай зүйл уугаад чимээгүй суух нь, түүнийг ажиглан хэвтэх, маргааш нь толгойны өвчинтэй сэрэх нь, түүнд зориулж цутан хийж өгөх, түүний талаар бодож догдлох, уулзахсан гэж бодохоос нойр нь хүрэхгүй байх, түүн рүү залгах, замбараагүй болсон гэртээ түүнийг бодохоос өөр юу ч хийхгүй байх хүртэл таалагдах болсон. Хуучны Жунин тэс өөр нэгэн болчихсон юм шиг атлаа, анхнаасаа л тэр ийм байсан юм шиг, ийм байх ёстой байсан юм шиг санагдана.
Жунин эргэн ажилдаа орсон ч, үргэлж Хэёонтой холбоо барьсан хэвээр байлаа. Гэхдээ тэр нэг өдөр хүртэл.
Гэнэт л Хэёоны ажлын утас байнга хангинах болж, хуримын захиалгууд ар араасаа, Хэёонд Жунины талаар бодох өчүүхэн төдий зав ч гаргахгүй ирсээр нэг мэдэхэд гурван сар өнгөрчихсөн байв.
~🌸~🌸~
Утасны хангинах чимээнээр Хэёон ажлынхаа ширээнээс босон орон дээр нь байх утсаа аван хэсэгхэн зуур ч болтугай нуруугаа амраах санаатай хэвтлээ.
- Байна?
- Чи сонсов уу? гэх Гаюүний яарч тэвдсэн хоолой утасны цаанаас сонсдлоо.
- Юу?
- Жунины талаар... гэж хэлээд дуу нь цааш орчихов.
- Ямар нэг юм болоо юу?
- Жунины байгаа анги дээр нь халдлага гарсан гэсэн.
- Юу?
Хэёон юу ойлгосонгүй. Юун анги? Юу халдлага?
- Чи мэдээгээр үзээгүй юм уу? Алба хааж байгаа анги дээр нь халдлага гарсан гэсэн. Ойролцоо эмнэлэг рүү хүргээд...
Алба хааж байгаа анги. Тэр цэрэгт явсан юм уу? Яагаад надад хэлээгүй юм бол оо? Би ер нь яагаад түүний талаар огт бодоогүй юм бэ? Тэр надад хэчнээн сайн хандаж байлаа даа. Тэгтэл, гэнэт холбоо барихаа болиход би яагаад ганц удаа ч болтугай залгаагүй юм бэ? Яагаад түүнээс салсандаа баяртай байгаа мэт өөртөө итгүүлсэн юм бол оо?

YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...