MONDAY

392 12 1
                                    


Засварлан нийтлэв.




Өглөөний 7цаг 15минут Сөүл

Кёнсүү: тэгвэл бүгдээрээ энэ шийдвэртээ бат байцгаая!
Би: Тэгьеээ угаасаа одооноос тэр бидний о-
Кай: тэр хүү шүү дээ харахгүй байгаа юм уу "хөмсөгөө зангидах" битгий охин гээд бай
Би: за ойлголоо доо

Сэхүн хүүхдийн гарыг хуруугаараа оролдон: Хараач тэр яг л жижигхэн хүүхэлдэй шиг юмаа

Кёнсүү: тэгвэл Сухо, Чанёол хоёр явж тавилга сонгоод аваад ир Эри бид хоёр хувцас авахаар явна Сэхүн болон Кай хүүхдийг харж гэрт үлд  Бэкхён Чэн та хоёр идэж уух бүх зүйлсээ цуглуул Шиүмин та харин ээжүүдийн нэвтрүүлэг үзэнгээ гэрээ цэвэрлэж байгаарай.

Зочны өрөөний буйдан дээр жижигхэн өлгийтэй хүүхдийг хэвтүүлчихсэн 8 залуу болон 1 бүсгүй тойрон суугаад ийнхүү саяхан гэрийнхээ үүднээс хүүхдийн аяны суудал дээр хэвтүүлсэн өлгийтэй хүүхдийг хамтдаа өсгөрөөх шийдвэрлэж байв.

Кёнсүү хэсэг хүүхэдрүү таг гөлрөн сууж байснаа огцом босон чанга дуугаар: ЗА БОС БОС БҮГД БОС АЖИЛДАА
Кёнсүүг орилоод босоход Эри хүүхдийн чихийг хоёр алгаараа зөөлөн дараад: Зулзага минь чи ингээд 2 ээж 7 аавтай боллоо хэмээн инээмсэглэв.
Чанёолын нулимс цийлэгнэн хамаг нүүр нь улайж ирээд: Ингээд бид аав боллоо залуусаа бяцхан гар хуруу хөлийг нь хараач тэр яг над шиг аядуу тайван хүн болох болно.

Кай бяцхан ярвайлт үүсгэн: Зүгээр байгаарай харин ч намайг дуурайвал яг л бяцхан баллетчин болох болно. Бие бялдар зөвөөр хөгжинө. Таныг дуурайвал өсвөр нас нь харанхуй өрөөний буланд өдөржин шөнөжин бөмбөр нүдэж өнгөрнө шүү.
Бэкхён байдгаараа амаа ангайж инээгээд: Юу үнэн тэр үнэн, Ёол чи үнэхээр эмзэг байсан шүү бас энэ гэрт баллетчин ганц л байхад болно бурхан минь уйтгартай симфони нэгэн хэвийн ноот би ахиж сонсмооргүй байна. Харин оронд нь Бяцхан залуугаа эмч болговол яасан юм эмч нар үнэхээр догь шүүдээ.

Шиүмин нүдээ бүлтийлгэн: Хэдүүлээ хэдэн сартайг нь мэдэхгүй юм чинь энэ гэрт ирээд зуу хоносон өдөр нь шийдвэл яасан юм гэснээ мушилзан: Магадгүй тогооч болох ч юм билүү

Кёнсүү өрөөнөөсөө цухуйгаад: Яг одоо томилсон ажлуудаа эхлэхгүй юу хийгээд чалчаад суугаад байгаа юм

Эри мөн гадуур хувцас гутлаа өмсөн: За алив бяцхан жаал минь явж чамд догь залуусын хувцас худалдаж авцгаая

Энэ гэрт амьдардаг хүмүүсийг  тодруулбал Шиүмин буюу Ким Минсок "Нарлаг зун" асрамжийн газарт 4 настайдаа ирсэн. Ирсэн даруйдаа тэндэх хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм итгэл даахуйц мундаг шавь цолыг багш нараасаа авсан эгдүүтэй булцгар хүү байсан билээ. Шиүмин аав ээжийгээ хэн байдгыг ч мэдэхгүй асрамжийн газар ирээд асрагч багш нарынхаа хайртай шавь нь болон өдгөө эдгээр хэдэн хар юмнуудын хүндэт ах болон амьдарч байгаа юм.

WEEK END ✌🏻Where stories live. Discover now