~~Chapter 15~~

3.8K 281 6
                                    

1 цагт хангалттай хөөрхөн болоход үнэхээр бага хугацаа байсан тул эхлээд шүршүүрт ороод дараа нь өмсөх хувцасаа сонгоод нүүрээ хөнгөхөн будаж байхад утас дуугарлаа. Mark байхыг хараад түүнийг ийм эрт ирчихсэнд санаа зовон утсаа авахад тэр:
- Сайн уу? Би танай гэрийн хаягийг мэдэхгүй юм байна шүү дээ? гэхэд нь би инээд алдан хаягаа хэлээд утсаа тасаллаа. Түүнийг удахгүй ирэхийг мэдээд сандрал нэмэгдэн хурдхан шиг бэлэн болохыг хичээлээ. Ядаргаанаас болоод будаг шингэж өгөхгүй байсан ч мэдэгдэхээргүй болгоод энгийнээр цамц юбканы хослолоор хувцаслалаа. Үнэртэй усаа багахан шиг түрхэж байхад утсанд зурвас ирэн Mark гадаа ирснээ мэдэгдлээ. Би цүнхээ шүүрч аваад доош буухад ээж ах хоёр зочины өрөөнд сууж байв. Ээж намайг харснаа:
- Ийм хөөрхөн болоод хаачих гээв? гэхэд нь би зүгээр л өөдөөс нь инээмсэглээд углаашаа өмсөөд гэрээс гарлаа. Гэрээс гарахад Mark машинаа налаад зогсчихсон үнэхээр царайлаг харагдаж байв.

Би өөдөөс нь очиход тэр налахаа болиод над луу ойртож ирэн инээмсэглээд юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой уруулаа хазлаад гараа сунгав

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Би өөдөөс нь очиход тэр налахаа болиод над луу ойртож ирэн инээмсэглээд юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой уруулаа хазлаад гараа сунгав. Би инээмсэглэн гарыг нь зөрүүлж атгахад тэр хөнгөхөн инээгээд:
- Сайн уу? гэхэд нь би:
- Чи өдөрт "Сайн уу?"-г олон удаа хэлэх юмаа... гэхэд тэр доош харан инээгээд:
- Тэгсэн билүү? гэж хэлэхдээ дагзаа майжин:
- За ямартай ч явцгаая? гэж хэлээд надад машиныхаа хаалгыг онгойлгож өгөн суулгаад өөрөө тойрч ирэн хажууд жолооныхоо ард суулаа. Тэр машинаа асаахаас өмнө:
- Эхлээд хоол идэцгээх үү?
- Хэрвээ чи өлсөхгүй байвал би хоол идмээргүй байна. Харин би далай хармаар байна. гэхэд тэр хэсэг бодож байгаад:
- За тэгвэл удахгүй ээ! гэж хэлээд машинаа асаан бид хамгийн ойр байрлах далайн зүг хөдөллөө. Замдаа бид бие биенийхээ тухай мэдэлцэхээр их зүйлс ярилцаж илүү дотно болцгоож байв. Яг л эртний танилууд шиг...
.
.
Тэр их дуугүй даруухан хэдий ч хөгжилтэй үедээ хөгжилтэй болж, ярих үедээ бүгдийг ярьж байсан юм. Удалгүй бид хүчтэй гэгч нь давалгайлах далайн эрэг дээр ирлээ. Дуу чимээ нь сүрдмээр аймар ч би амар амгаланг мэдэрч чадаж байсан юм. Бид машиныхаа гэрлийг далай руу тусгаад, хамрыг нь налан суугаад далайг хоёул чимээгүй ширтэнэ. Их салхитай байсан тул даарч эхлэн өөрөө өөрийгөө тэврэхэд Mark гадуурхаа тайлан надад нөмрүүлэхээр ойртоход нь би өөрийн мэдэлгүй амьсгаагаа түгжин зүрх хүчтэй цохилж байв. Mark цамцаа нөмрүүлээд надаас холдохдоо дулаахан гэгч нь инээмсэглэл тодруулан над руу хараад дараа нь буцан далай руу ширтэж эхэллээ. Түүнийг хажуу талаас нь ширтэж эхлэхдээ түүнийг нэг нэгэнгүй ажиглав.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaTempat cerita menjadi hidup. Temukan sekarang