Гуанжү (1)

3K 279 17
                                    

Шюгагийн талаас

Мартсан зүйл байгаа эсэхийг дахин нэг удаа шалгалаа. Өчигдөр шөнө ер унтаж чадаагүй бөгөөд зөвхөн Жүхэтэй уулзахыг хэр их хүсч байгаагаа л бодсон. Түүнгүй энэ хэдэн өдрүүд яг л хэдэн арван жил сар шиг санагдаж байсан ч дахиад Жүхэг харна гэж бодохоор л гэдсэнд хачин мэдрэмж төрнө.

Жүхэ уулзахын тулд ингэж их хүсч тэмүүлэх юм гэж зүүдэлсэн ч үгүй явсан. Өмнө нь Жисүтэй уулзахдаа ч ийм догдло, хүслийг мэдэрч байгаагүй.

Гарахаасаа өмнө Жиминий өгсөн цаасан дээрхийг дахин нэг харлаа. Энэ л миний хүрэх газар.

Жүхэ-яа намайг дахиад жоохон л хүлээчих!




Жүхэгийн талаас

Утасныхаа аваагүй дуудлагуудын жагсаалтыг харна. Байнга шахуу утастайгаа явж байсан болохоор хэнээс дуудлага, месеж ирж байгааг хараад л хариулах эсэхээ шийдэн хариулж байсан юм. Харин тэр хүнийхд л хариу өгөөгүй.

Мин Юнгигээс ирсэн нэг ч дуудлагыг аваагүйгээ эргэн харлаа. Түүний хоолойг сонсож бас яримааргүй байсан юм. Тэдний үнсэлдэж байхыг харсны дараа гэнэтхэн зугтаагаад явчхаад дахин тэднээс болж өөртөө дарамт учруулахыг хүсээгүй. Тэрийгээ надад харуулсандаа гэмшиж намайг өрөвдөн сэтгэлийг минь засах гэж байгаа түүний яриаг сонсмооргүй байна шүү дээ.

Юнги хэдий буруугаа мэдэрч гэмшиж байлаа ч тэр энэ бүгдийн дараа зүгээр л намайг сэтгэл санаагаар өргөх гэсэн биз.
Бурхан минь энэ тухай дахиж бодмооргүй байна.

"Жүхэ! Яг одоо босож ирээд дахиад нэг ямар нэг хэрэгтэй зүйл хийгээдэх дээ!!" хэмээн зочны өрөөнөөс ээжийн орилох дууг сонслоо.

"ОДОО БАС ЮУ ВЭ? ЭЭЖ!" гээд босон алхсаар эргүүлэн орилов.

Ээж "Өдөржин шөнөжин наад утсаа гөлрөөд өрөөндөө суухаа болиоч!" гэж загнана.

"Хонгор минь зүгээр ганцааранг нь орчих л доо. Хичээл хийж хийж ирчхээд амрах хэрэгтэй шд ээ. Охин маань өөрөө өөртөө чөлөөт цаг гаргаж болно шүү дээ." Тийм ээ ааваа ээжид сайн хэл!

"Юу амралтаа? Энэ янзаараа утас гөлрөөд байх юм бол харин ч өвчтэй болох байх шүү." гэж ээж аавийн үгийг эсэргүүцнэ.

Би ярвайсаар "Тэгээд надаар юу хийлгэх гээд байгаан?"

"Май" гээд ээж надад усны сав өгөн "Гадаа гарж хашаандах цэцэг усал."

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя