Эргэж ирсэн нь

2.8K 280 21
                                    

Зохиогчийн талаас

Тэд цаг хурдан өнгөрснийг ч анзааралгүй сүүлийн хэдэн өдрийг хөгжилтэй өнгөрцгөөлөө. Юнги Гуанжүд ирсэн нь өчигдөрхөн мэт. Маргааш хичээл нь эхлэх тул өнөөдөр тэд Сөүл рүү буцацгаах юм.

Сөүл явах автобусанд Жүхэ Юнгигийн хажууд суух бөгөөд цонхоор үзэсгэлэнт тэнгэрийг харан явна. Автобусны суудал хоорондоо ийм ойрхон зайтай байдгийг Жүхэ анзаардаггүй байж. Юнги түүнтэй маш маш ойрхон сууж байлаа.

"Аах~ Гуанжүг санана даа." хэмээн хэзээ буцаж харихаа мэдэхгүй Жүхэ санаа алдан хэлэв.

Юнги "Би ч гэсэн." Тэр зөвхөн Гуанжүг санахдаа биш бөгөөд тэнд Жүхэтэй хамт өнгөрүүлсэн мөчөө санах юм.
"Дараагийн удаа би чамайг Дэгү рүү гэр лүүгээ аваачвал ямар вэ?"

"Нээрэн үү?" Жүхэ баярлан "Байзаарай........танай аав, ээж хоёр юу гэж бодох юм?"

"Зүгээрээ тэд үнэхээр сайн хүмүүс. Чамайг тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай ахад ч бас!"

"Чи ахтай хэрэг үү?" Жүхэ түүнийг ах байх юм гэж огт санаагүй билээ.

"Тиймээ." хэмээн Юнги эвшээсээр хариулав.

Аахх түүн шиг хүн Жиний үгэнд ороод байдагт гайхах зүйлгүй юм байна. Магадгүй ахтайгаа өссөн болохоор тэр байх. Жүхэ бодов.

"Заа тэгвэл дараа амралтаараа хамтдаа Дэгү явцгаая!"

"Ммм." Юнгигийн нүд анилдсаар хальтхан толгой дохилоо.

"Мангараа.....өглөө нойрмоглоод байгаа юм уу?"

"Тиймээ..." гээд Юнги хэнэгчгүй инээн "Автобусандаа амжих гээд өглөө эрт боссон болохоор."

"Пшш" Жүхэ мушилзан "Тэгвэл унт даа ажуши."

"Заа~" гээд Юнги нүдээ аниад Жүхэгийн мөрийг дэрлэв. Мэдээж Жүхэ түүний энэ үйлдэлд гайхсан ч түүний ямар эгдүүтэй бас хөөрхөнг хараад нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулна.

"Энд миний найз охин байхгүй байгаагаас хойш чиний мөрийг ашиглачихъя~"

'Найз охин' гэх үг түүний нүүрэн дэх жаргалтай инээмсэглэлийг нь арчаад хаях шиг. Энэ чинь одоо юу гэсэн үг юм? Найз охин? Жисү юу?? Тэр түүнээс салсан гэж хэлээгүй билүү?

Жүхэ "Найз охин гэнээ?" ярвайв.

"Тийн дэлгүүрээс авсан миний хүзүүний дэр. Тэрийгээ авахаа мартчихаж."

"Ааа......" Жүхэ өөрийгөө шоолон инээв.




Сайхан шүршүүрт орсны дараа орон дээрээ тэрийн хэвтэх Жүхэ сэтгэл нь уужрах шиг зөнгөөрөө амьсгаагаа гүнзгий гаргалаа. Өнөөдөр тэр 4 цагийн турш хажууд унтах ажушид мөрөө дэрлүүлсээр нэг л байрандаа суусаар ирсэн юм. Мэдээжийн хэрэг тэр нойрсож буй ханхүүгийн зургийг аваахаа мартаагүй билээ.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя