•°•
Энэ өрөөнд байх гурван цонх гурвуулаа хамгийн томоороо нээгдсэн ба түүгээр нь үүрийн сэрүүн салхи нэвт шувт өнгөрөн гарцгааж саарал ба цэнхэр өнгийн орчин нь надад тайвшрал болон сэтгэлийн дарамтыг утгаар нь мэдрүүлж байна. Толгойгоо өргөн угаалгын өрөө рүү хөлөө зөөж ядан алхаллаа. Тольны өмнө байх төрхөө би танихгүй байна. Энэ би гэжүү? Үгүй ээ ийм дүр төрхтэй хүн амьд байж чадна гэжүү? Эсвэл би аль хэзийн үхчихсэн юмуу?
Угаалтуур дээр байх хатсан цустай бяцхан мэс анхаарал татан өөрийн эрхгүй дүүрэн сорив болсон баруун гарынхаа бугуйг дахиад л зүсчихлээ. Улаан ба өнгөгүй уснууд холилдон явцгаахтай зэрэгцэн би уртаар санаа алдлаа.
Гар даган урсах цуснаас би айж эхлэв. Хэзээнээс би өөрийнхөө биеийг тоохоо больсон юм болоо. Хэзээнээс би өөрийнхөө биеийг гэмтээдэг болсон юм бол.
'миний амьдрал дууссан үеээс...'
Хөнгөхөн шарх байсан тулдаа лент ороогоод өнгөрөв. Угаасаа гүн зүсэх хүч ч алга.
Coldplay-ийн playlist тавиад буцаад буйдандаа хэвтлээ. Зүүдний ертөнцөөсөө салан нүдээ нээхэд нар жаргаж байв. Хэтэрхий гунигтай зүүд. Нар жаргасан учраас гарч агаар амьсгалахаар шийдэв. Магадгүй сэтгэл санаа дээшлүүлэх зүйл олж магадгүй юм.
Том хар савхиа сул цагаан даашинз дээрээ нөмөрсөн болчихоод углаашаа углан гарлаа. Энэ даашинз бол тэрний минь өгсөн бэлэг байлаа. Үүнийг өмссөн үед тэрний минь тухай бодлууд толгой хагаргах шахам цуврах юм. Одоо би яах ёстой юм бэ?Өөдөөс хүйтэн салхи нимгэхэн даашинзыг минь нэвтлэх нь аль хэдийн намар дууссаныг илтгэнэ. Аль хэдийн нэг жил өнгөрчээ.
'Яг л ийм өдөр байж билээ.'
Олон зүйл бодон нэгэн гүүрэн дээр алхалж байлаа. Ажилаа таран гэрлүүгээ яарцгаах хүмүүс замын түгжрэл ихэсгэн машины сигналдах дуу хотын их чимээнд би бага зэрэг атаархах шиг. Хэрвээ тийм зүйл болоогүй бол би дахиад бага зэрэг хичээж чадсан бол би бусдын л адилаар өдөр хоногийг өнгөрөөж амьдарч байх байсан юм.
Би үнэхээр ойлгохгүй байна.
Хайртай хүн чинь зөвхөн чиний төлөө өөрийн гэсэн бүхнээ умартан чамайг авран, өөрийгөө золиосолж дахиж хэзээ ч нээхгүйгээр нүдээ аньж байхад бүхнийг мартан амьдралаа шинээр эхэлж чадаад байгаа хүмүүсийг.
YOU ARE READING
Cerulean.
Short Story❛ Би үнэхээр ойлгохгүй байна. Бүхнийг шинээр эхэлж чаддаг хүмүүсийг... ❜ [ONESHOT]