Эмэгтэй Эрэгтэй

1.2K 80 20
                                    

ЭМЭГТЭЙ

Үе үехэн жихүүн салхи сэвэлзэн өвөл цагийн хүйтэн агаарыг мэдрүүлнэ. Өнгөрч хоцорсон намрын шарлаж гандсан навчис хаа нэг хөлд тээглэж, нүцгэрч хоцорсон модод цасан хүрмээ хүлээзнэн салхины аясаар найган хөдөлнө. Шөнийн намуун тэнгэр гялалзах оддоор чимэг хийж,тэдний голд цорын ганцаар ноёлох тэргэл саран мэлтэлзэн үзэгдэнэ.

Бүүдгэр тэнгэрээс цав цагаан цасан ширхэг ганц нэгээр хаялах нь бүжих мэт үзэгдэж намуухан аниргүй орчинд хөг нэмнэ.

Өдөр шөнөөр солигдож, улирал улирлаар солигдоход хүний сэтгэл ч бас дагаад өөрчлөгддөг юм болов уу? Бүүдгэр тэнгэр, будрах цас, шиврэх бороо хааяахан сэтгэлийг уйтгарт автуулдаг ч үнэндээ анир чилээсэн ахуйд тайтгарал өгч амгаланг бэлэглэдэг ажээ. Алгуурхан алхалсаар нэг л мэдэх нээ цэцэрлэгт хүрээлэнгийн захад иржээ. Шөнө дунд учраас эргэн тойронд төдийлөн хүн харагдсангүй.

Богино хугацаанд будран орсон цас нэг л мэдэх нээ хунгарлаж орхиод хөвсгөр үүлийг санагдуул на. Эзгүй сандлын хэсэгхэн зайг гараараа арчин суухад чийгтэй сандал жиндүүлэх ч гэлээ хэдэн хором өнгөрөхөд л үл анзаарагдана. Алгаа дэлгэхэд цасан ширхэг хаялан бууж хайлан урсахдаа усан дусал адил үзэгдэх ажээ.

Намуухан үдэш цастай ханьсан ганцаар суух нэг л таатай. Хэрвээ цас цагаанаас өөр өнгөтэй байсан бол тайтгаруулж чадах байсан болов уу? Тэнгэр шигээ цэнхэр, нар шигээ шаргал эсвэл бүр хав хар өнгөтэй цас саарал тэнгэрээс будардаг байсан бол ганьхарсан нэгнийг тайтгаруулах бус бүр илүүтэй гуниглуулах байсан биз дээ.

Тэгэхээр магадгүй цас ганцаардсан нэгний харанхуй сэтгэлийг тайтгаруулах гэж цав цагаахан байдаг юм байна.

- Сайхан байгаа биз.

Аниргүйг эвдэн үл таних хоолой цуурайтахад хажуу тийш хараа бэлчээн үзвээс хэдхэн алхмын цаадах сандалд хар өнгийн хүрэм өмсөж, ижил өнгийн бүрх малгай духдуулан орой хэсэг нь нэлэнхийдээ цасанд дарагдсан нэгэн залуу сууж байгаа үзэгдэнэ.

- Тийм ээ.

Танихгүй хүнтэй үг солих дургүй ч гэлээ өөрийн эрхгүй асуултад нь хариулсан ч цасанд дарагдсан бүрх малгайнаас нь болоод түүний царай төдийлөн сайн үзэгдсэнгүй. Гагцхүү түүний хоолой л чимээгүй орчинд тодхон сонсогдон байна.

Сэнгэнэсэн цэвэр тунгалаг агаар амьсгала х тоолонд уушгинд минь нэвчин орох нь мэдрэгдэж тааламж төрүүлэх хэдий ч хэдхэн хормын дараа эхүүн тамхины утаа сэнгэнэх нь таатай орчинг минь үлдэн хөөж орхилоо.

Эрэгтэй Эмэгтэй / A man and A Woman /Where stories live. Discover now