Сөүлд байрладаг баячуудын ахлах сургуулийн дүрэмт хувцас өмссөн өсвөр насны охин хүйтэн бороо дусахтай зэрэгцэн машинаасаа бууж ирэх аж.
- "Яа, би чамаас болоод ийм байдалтай болчихлоо. Чамаас болоод." гэж орилсоор нэгэн өөрийн үеийн гэмээр урлагийн ахлах сургуулийн дүрэмт хувцастай охиныг түлхэх аж.
Тэдний байгаа газар хоосон бөгөөд, хаврын сүүл сар учир жиндүүхэн бас харанхуй харагдана. Магадгүй тэд хотоос зайдуу газар байгаа байх. Бороо шаагихаас өөр зүйл сонсогдохгүй тийм газарт.
-"Хан Сул аа, зүгээр үхээд өг. За юу. Хүн амьтанд гай болоод намайг зовоогоод байлгүй зүгээр л ҮХЭЭД ӨГ ГЭЖ БАЙНА" тэр яг л галзуурсан аятай аашлах бөгөөд энэ нь түүний урд хараалган зогсож байгаа охинд, аа бишээ Хан Сулд тийм ч их нөлөөлөөгүй бололтой тэр ямар нэг хариу үйлдэл үзүүлсэнгүй.
"Ердөө ингэхийн тулд л намайг дуудсан хэрэг үү?" хэмээн Хан Сул хэллээ.
-"Ердөө гэнэ ээ, чи миний амьдралыг сүйрүүлсэн. Чи л миний зүйлийг булаасан. Аав ээж, найз нөхөд, хайртай хүнийг минь хүртэл… зөвхөн чи" гэж өнөөх охин ахин гомдол тээсэн хоолойгоор хэлсээр түүнийг хорслын харцаар ширтэх аж.
Хан Сул юм хэлэлгүй, формныхаа халааснаас тамхи болон асаагуур гаргаж ирэн амандаа зуусаар бувтнах аж.
..Ухаан суудаггүй амьтан..
"Хан Бёл аа, нэг зүйлийг сайн ойлго. Би чамаас ямар нэг зүйлийг чинь булаагаагүй бас гуйж ч аваагүй. Надад тэгэх бодол ч байгаагүй." тэр ингэж ёжтой инээсээр Бёл руу харав.
Хан Бёл түүний зүүн хацар луу алгадаж орхив. Хариуд нь Сул үсээ хойш гараараа самнасаар инээвхийлж түүнийг мөрнөөс нь барин хойш түлхлээ.
Тэр хүчтэй түлхсэн бололтой Бёл хойш хөл алдан унав. Харин Сул түүний хажууд очин, доош суух бөгөөд Хан Бёл түүнийг хүйтнээр ширтэнэ.
Сул түүнд хандан "Чи ч жинхэнэ өл*гч*н юм даа" гэж хэлэх үедээ түүнийг богино ханцуйтай цамц болон, юбканаас өөр зүйл өмсөөгүйг нь анзаарав.
Новш гэж, тэр миний эх нэгтэй дүү биш байсан бол түүнийг алчих байсан юм.
Тэд нурсан балгас дунд ярилцаж байсан учир удалгүй бороон дусалд чийг дааж дусал дусаж эхлэлээ.
Сул бугуйн цагаа харах үед аль хэдийн ороын хоолны цагаас хэд дахин хоцорсон байв.Хэдэн хором Сул нүдээ аньж тайвшрахыг хичээж буй бололтой.
Удалгүй Хан Сулын харц бага зэрэг зөөлөрч, бараан өнгийн үүргэвчнээсээ гурвалжин кимбаб гаргаж ирэн Бёл руу сарвайв. Хан Бёл гайхсан ч гэлээ үнэхээр өлсөж байсан тул их юм хэлсэнгүй.
Сул санаа алдсаар "Битгий их зүйл бод. Ээжийг саяхан алдсан учраас хэцүү байгааг чинь ойлгож байна. Аав дээрээ очоод хэсэг гэртээ амар." гэж хэлэн дээш босов.
Гэвч Бёл түүн рүү харан ахин ам нээв. "Яагаад 17 жилийн турш байхгүй байж, байж ирснээ бүх зүйлийг сүйтгэж нэг бол сайн эгчийн дүр үзүүлээд байгаа юм?" энэ удаа тэр түүнийг үзэн ядсан эсвэл хорссон байдлаар хэлсэнгүй.
-"Хэрвээ ээжийг бодож ингэж байгаа бол жүжиглээд хэрэггүй." Бёл ингэж хэлээд ханайлгах нь Сулд сонсогдов.
Хариуд нь Сул түүн рүү харан дээгүүрээ өмсөж байсан хүрэмээ тайлж Бёл руу шидэх үед өөрөө даавуун дүрэмт хувцастайгаа үлдлээ.
"Би жүжиглэдэггүй Бёл аа, одоо наанаасаа бос. Арчаагүй харагдаж байна." Сул ингэж хэлэн өнөөх балгаснаас гарахаар зэхэв. Түүний нүдний буланд Бёлын дээш босож буй нь харагдана.
Han Sol's POV (Хан Сул)
Би өнөөх газраас гаран зам дагуу алхана. Удаан явбал үнэхээр даарах бололтой. Ойролцоох дэлгүүрийн саравчинд борооноос хоргодон зогсох үедээ түүн рүү зурвас бичихээр шийдэв.
"Убба намайг ирээд авч чадах уу?
********-д байна.""Дулаахан газар ороод хүлээж бай. Очоод залгая"
Түүний хэлснээр ойролцоох лоунжд орон суув. Гадаах бүрхэг бороотой бас хүйтэн байдлыг цонхоор харан сууж юм бодож эхэллээ.
Намайг Хан Сул гэдэг. Одоо 18 настай. Уг нь 17 жилийн турш Ин Сул байсан ч саяхнаас миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж эхлэсэн. Үнэндээ би асрамжын газарт эцэг эхгүй өссөн.
~Heyahe cause you my heyahe~
Утас минь дуугарч би бодлоосоо түр хөндийрлөө.
-"Хаана байна?"
-Убба ойрхон байна аа. Одоо гарлаа.
Би түүнийг цонхоор харсан хэрэг.
Түүн дээр очих үед тэр намайг машиндаа суухыг дохив.-"Энэ газарт юу хийж байсан юм?"
"Дүүтэйгээ уулзсан юм" гэж түүнд хэлсээр тамхи асаахаар зэхэв.
Намайг тамхи татах үед тэр юм хэлсэнгүй.
Намайн түүнээс сорох эсэхийг асуухад тэр огцом тооромслох нь тэр.
Тэр над руу хэсэг харан удалгүй уруул дээр минь үнсэв. Би ч зөрүүлэн үнсэнэ. Эцэст нь тэр бага зэрэг норсон үснээс минь барин над руу харах үед бид харц тулгарав. Бид маш ойрхон байх бөгөөд би түүний амьсгалыг мэдэрч байлаа.
Тэр бага зэрэг жуумалсаар "Одоо тамхи хэрэггүй ээ" гэж хэлэв…
Хэдэн хормын дараа тэрээр үргэлжлүүлэн жолоо барилаа.
"Убба бид хаашаа явж байгаа юм?"
-"Манай гэр лүү…"
Жэвон убба ингэж хэлэн, ёжтой инээсээр хурдаллаа.
Таалагдвал VOTE хийгээрэй. Follow хийгээрэй. <3
YOU ARE READING
"암캐" (Dude)
Romance"Надтай үлдээч, Хан Сул аа..." гэж тэр нулимстай нүдээр над руу ширтэв. -"Убба би таньд үгүй гэж хэлж чадахгүйг та мэднэ шүү дээ" гэж залуухан бүсгүй санаа алдан хэллээ. Төрөл: love, bromance, romance