"Би харсан шүү" гэж хэн нэгэн хэлэх нь тэр. Дотор ч пал хийн гарын минь алга хөлрөнө. Ууг нь намайг төгстөл бидний харилцааг хэн ч мэдэж болохгүй юмсан. Би ч хөлөө зөөж ядан эргэж харвал Жимин жаахан ууртай царай гарган зогсоно.
"Жиминаа хүн айлгачих юмаа" хэмээн зүрхээ даран хэлэхэд түүний царай огт өөрчлөгдөлгүй
"Санёлаа энийг чи болно гэж бодож байна уу? Зөв гэж бодож байна уу? Багш сурагч хоёр уу?" гэж хэлэн ууртай харцаар нэвт өрөмдөнө.
"Жиминаа больж үз битгий зөвхөн харсан зүйлээрээ дүгнэ"
"Үнсэлт би энийг өөрөөр юу гэж дүгнэнэ гэж айн?"
"Чи буруу харсан байж болохгүй гэж үү?"
Харин тэр над руу дооглонгуй ширтсээр улам дөхсөөр нэг л мэдэхнээ бид хоёрын нүүр см ч хүрэхгүй дөхлөө."Жонгүүг багшийн үнэр хүртэл дэндүү их үнэртэж байна. Энийг бас юу гэж тайлбарлах уу?" ингэж хэлсэн ч тэр огт холдсонгүй. Эцэст нь би бууж өгч
"Чамд ямар ч хамаагүй" гэж хэлэн явахаар эргэтэл тэр гарнаас минь барьж зогсоон дахин ойртоод
"Хамаагүй ч хэрэг бишээ!"
"Юу гэсэн үг юм?"
"Санёл надад та хоёрын харилцаа хамаагүй ч чи хамаатай болохоор яалт ч үгүй хамаатай болж байна"
"Битгий тойруулаад бай шууд хэл!"
"Би чамайг буцааж өөрийн болгомоор байна"
Би ч царцаж орхилоо. Юун буцаах вэ? Дунд ангид юугаа ч мэдэхгүй хүүхдүүд худлаа үерхсэн нэр зүүсэн болохоос биш. Тэр надад одоо хүртэл сайн гэж үү?
"Одоо хэтэрхий оройтсон байх"
"Би чамайг заавал өөрийн болгоноо"
"Би чамд САЙН БИШ жимин"
Харин тэр ёжлонгүй инээдээ нүүрэндээ тодруулан над руу улам дөхсөөр хүзүүнээс минь барин үнэсчих нь тэр. Новш гэж энэ залуу юу хийгээд байнаа? Жонгүүг харчхвал. Би түүнийг чадахаараа түлхсэн ч эмэгтэй хүн хэтэрхий хүчгүй юм. Харин тэр үнэссээр л. Сая л нэг болов бололтой миний уруулаас уруулаа салгахдаа доод уруулыг минь жаахан аяархан хазлахад нь би өөрийн мэдэлгүй гинших авиа гаргачихав. Харин тэр битүүхэн инээгээд
"Чи надад сайн болноо Санёл"
"Магадгүй эсрэг ертөнцөд тийм үү?"
"Тэр ертөнцөд чинь Жонгүүг багш байхгүй байна байх тийм үү?"
Би ч нүдээ эргэлдүүлэн сургуулийн зүг алхаж эхэлтэл тэр гарнаас минь хөтлөөд
"Хамт явий"
"Больж үз Пак Жимин"
"Боль л доо саяын үнсэлт чамд сэтгэгдэл төрүүлээгүй гэж үү?"
"Сэтгэгдэл төрүүлсээн аймшигтай үнсэлт хүчээр үнсүүлж байгаа сэтгэгдэл"
Харин тэр гомдсон бололтой чимээгүй цааш алхаж эхэллээ. Тийм ээ сайн хэрэг.
<Жонгүүгийн зүгээс>
Түүнийг машинаас буув уу үгүй юу санаад эхэлчихэв. Энэ охин ингэж сэтгэлийг минь хулгайлна гэж бодож ч байсангүй. Гэхдээ түүний бүх зүйл намайг өөртөө татдаг. Өдөр бүр цаг минут тутамд.
Би ч инээмсэглэл дүүрэн аз жаргалаар бялхсан хүн сургууль руу орлоо. Аргагүй дээ түүнийг өөрийн болгосон чинь хорвоо дэлхийн бүх зүйл минийх болсон юм шиг санагдаж байна.
Өөрийн уух дуртай кофег барин өрөөнийхөө цонхоор гадаах орчлонг ажиглаж байтал түрүүн буусан газраа Санёл Жимин хоёр ярилцаж байв. Гэтэл Жимин түүнийг минь үнсчихэв. Хараал идэг чи надаар тоглохоор шийдээ юу Жимин.
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
Lãng mạnБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22