RebelШувууны жиргэх дуу чимээ аниргүйд автсан чихэнд минь чимээгүй жингэнэж байлаа.
Царцааны дуу. Модны навчсын салхинд бие биетэйгээ цохилдох дуу. Удалгүй бага багаар хүмүүсийн ярих дуу.
Зовхи минь яг л дээр нь том усанд норогдсон даавуу тавьсан мэт хүнд мэдрэгдэж би нээхийг оролдох ч эргээд удалгүй хаасаар байв. Гэсэн ч олон оролдлогын дараа нүдээ бага багаар онгойлгон өөдөөс тусах тод гэрэлд дасгаж байлаа.
Хамгийн түрүүнд намайг цэнхэр дээвэр мэт зүйл угтахад , би ухаан санаа орон гарантсан хэвээр ойр хавиа тойруулан аажуухнаар ажих бөгөөд гараа өргөн янгинах толгойгоо барив. Хоолой минь хэдэн цаг утаа сорсон мэт хорсох үед л толгойд гал дүрэлзэн үзэгдэж би гэнэт сэрхийн бослоо.
Дээр минь тавьсан байсан олон дүрстэй даавуу газар унаж би хоолойгоо засахыг оролдсоор хэд ханиахад гэнэт урд минь байх даавуу нэг тийш хүчтэй хөдлөн хэн нэгэн гарч ирэв.
Хоолойгоо гараараа барьж нулимс гартал ханиалгаж байсан би танил бус царайг харсан даруйдаа хурдтайгаар хөлрүүгээ гараа явуулах ч тэнд миний хүрэхээр очсон зүйл минь алга байсанд гайхширч хөлрүүгээ харвал би зөвхөн өмд цамцтайгаа л байлаа.
" Тайвшир тайвшир. Би яах ч үгүй. " Танил бус тэрээр гараа агаарт өргөн намайг тайвшруулах аятай тайвнаар хэлэхэд , би түүнийг нааш нэг алхах үед хараандаа харагдсан төмрийг орны хажуу талаас суглан гарч ирэх ба тэр эрэгтэй сандран гараа улам тод өргөв.
" Битгий! Битгий. Би чамайг яах ч үгүй- "
" Чи хэн бэ! "
Хоолой минь үнэхээр л сүр сүлдгүй сонсогдож байлаа. Юу юугүй хүчээ алдан алга болох гэж байгаа мэт.
Үл танигдах эрэгтэй хажуудаа байх миний одоог ч хүртэл анзаараагүй стакантай усыг авахад би өөрийн хоолойгоо ямар их цангаж бас хорсож байснаа санасхийн тэр эрэгтэй усыг надруу өгөн ," Май. Чиний хоолой чинь сөөчихөж магадгүй. " хэмээхэд би авах эсэхтээ эргэлзэн түүний нүдрүү ширтлээ.
Түүний шулуун богино бор үс нь нүднийх нь дээгүүр бараг татаж нүд нь маш тайван байдлыг агуулж байв. Гэвч би өөр хүн харсандаа баярлаж байснаа нуухыг хүссэнгүй.
Тэрээр усыг гарт минь бариулаад намайг ямар ч аргагүйд хүргэн балгалж эхлэхэд , гарнаас минь төмрийг зөөлхөн суглан авлаа. Тэгээд тэр хаа нэгтээгээс миний дээгүүрээ өмсөж байсан цамцыг гаргаж өгөөд " Эгч чинь гадаа байгаа. Битгий ай. Бид муу хүмүүс биш. " гэх үед би түүний хоолойг ямар бүдүүн гэдгийг анзаарч байв.
BINABASA MO ANG
Zero ертөнц
Science FictionТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...