Тэмдэглэл 1

189 5 0
                                    

Юуны түрүүнд 2013 оноос хойш хааяа хэнд ч хэрэггүй тэмдэглэл хөтлөсөн гэх юм уу, бичсэн гэх юм уу нэг тийм бор дэвтэр бас буc хэдэн цаас байдаг юм. / Хэн ч уншаагүй, хэн ч ойлгохооргүй л дээ/. Цөмийг бүр булшлаад хэдэн цаасаа шатаачихсан. Уг үйлдэл нэг тийм гарт баригдаж нүдэнд харагдахгүй нөгөө л мэдрэмжүүдийн нэгийг төрүүлсэн юмдаг. Хаана шатаасан бэ гэж үү? гэртээ лав биш шүү. Зовлон шаналал, хайр, аз жаргал, хаягдсан Ари, балга кофены талаар дээрээс нь бүсгүй хүний харц гэх мэт энгийн хэрнээ үнэ цэнэтэй бүхнийг үнэ цэнэгүй болгоод хаячихсан юм хойно хэзээ нэгэнтээ шатаж дуусах тавилантай байсан биз. Энд ороод ирсэн шалтгаанаа бас ойлгохгүй л байна. Яагаад ч юм  хэцүү үед хажууд минь ирээд хань болоод суухдаа,
-Tайвшир миний найз, бүх зүйл сайхан болно, найз нь үргэлж хамт шүү
гэж хэлэхээс илүүтэй  хэзээ ч уулзаж байгаагүй мөртлөө юу ч хэлэлгүй зүгээр л хажууд суучихдаг тийм л хэн хэгний бичвэрийг уншимаар санагдана.  Хэд хоногийн өмнө эмээгийнхээ гэрийн цонхоор эргэн тойрныг ажиглан суухдаа өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарсан юм л даа. Зөөлхөн хөгжим тэр дундаа чихнээ урсах зөгийн балыг сонсохоороо бүх зүйлийг уйтгартай болгож хардагаа, цаг агаарын байдлыг тухайн одоо үетэйгээ холбодогоо,  хэтэрхий өнөөгийн амьдралаас хол романс унших дуртайгаа, хийсвэр төсөөлөлүүдээ бий болгох биш түүн дотороо амьдардагаа зөв үү? эсвэл буруу юу ? гэж тээнэгэлзэн суусан юм л даа яг л Билл Моллисон шиг. Бодол ч яахав үйлдэл минь хүрээлэн буй хүмүүсд ямар нөлөө үзүүлж буйг дурдах юм биш.  Хурц үгнүүд, зан авирын нөлөө, лемонтой усныхаа лемоныг ихдүүлэж байгааг, хэдхэн минутын өмнөх үйлдлээ мартах, найзууддаа хэтэрхий туних, тэд нарт хэт шүүмжлэлтэй хандах, алкохолны хэрэглээгээ нэмэж байгааг, шинжлэх ухаанч гэсэн дипломоо харах бүртээ өмнөх Ари-г зөөлхөнөөр хутгалаж буйг бодохнээ дотор зарс хийв. Ямартай ч энд надад орж ирсэн тодорхой шалтгаан байхгүй ба дээрээс нь олигтой ч өгүүлбэрүүд бичихгүй байх. Ийм л эргэлзээтэй нөхөр энд мэлтийгээд сууж байна. Аан харин чиний юу мэдэрдэгийг, юу хусдэгийг, өөрийгөө олох гэж тархиа согтоож сэтгэлдээ тамхи зуулгацан байгааг би сайн мэдэж байна найз минь. Тиймээс уншаад бай, уншаад бай ! Хаа нэгтээ өөрөө өөртэйгөө учрах юм бил үү. 
/Нацагдоржиин номын сан 11/12/2017 15:33минут/

Тэмдэглэл 1Where stories live. Discover now