Удаан хугацааны дараах аян замын дуудлага

123 24 9
                                    

  Хотын өндөр өндөр барилга дунд ганцаархнаа сондгойрон цонх нь хагарч хуучирсан, мэдэхгүй хүн харвал яг л сүнстэй байшин мэт төсөөлөгдхөөр хоёр давхар байшин. Нэгэн бор үстэй энгийн биед эвтэйхэн чөлөөт хувцас өмөссөн залуу сэтгэл хөдлөл үгүй хүйтэн царайлан өнөөх байшинг зүглэн ирхэд сая л түүний нүдэнд хуралдах гуниг тодрон харагдана. Байшингийн цонх уруу залуу бага зэрэг ойртход цонх нь бүтэн болж сааралтсан энэ дүнсгэр байшингийн өнгө зүс нь сэргэн шаргал туяа цацрана. Цонхоор өнгийн хархад тэрний гэр бүр шиг болсон найзууд нь бүгд бүрэн бүрэлдхзүнээрээ аз жаргалтайгаар инээлдэн зочны өрөөнд сууцгаах бөгөөд Жонгүүг зодоон хийгээд ирчихсэн бололтой нүүр ам нь шалбарчихсан байхад Жин цэвэрлэж өгөн Юнги хажууд нь өнөөхөөрөөл үглэн сууна. Тэхён Жимин хоёр инээлдэн Намжүүнийг оролдож Намжүүн тэдэнлүү орилон дэр шидэн инээлдэнэ. Лухан буйдангийн голд ихэмсэг гэгч нь хөлөө ачин суух бөгөөд тэднийг харан зөөлөн мишээж Намжүүнлүү муухай харан "цаашаа ноцолдоцгоо" гэхэд тэд улам янзыг нь үзэн дээрээс нь унана. Цаад гал тогооны өрөөнд Арам хоримогч зүүн хоол хийж бусдынхаа ярианд инээмсэглэн зогсоно. Энэ дүр зургийг хархад залуугийн нүүрэнд гунигтай ч гэлээ чин сэтгэлийн инээмсэглэл тодроно. Цаанаас Жимин түүнийг харсан болотой дахин хэзээч ингэж инээхийг нь харахгүй тэр л гайхалтай инээмсэглэлээрээ инээсээр нааш гараа даллан алхав. "Хусогаа хурдан ороод ирээ юу хийгээд байгаан. Дэлгүүр орход яасан их уддаг юм бэ? Бас л хэрэг тариад цагдаад хөөгдөөгүй биз" гэхэд өнөөх залуу өөдөөс нь зөөлөн инээгээд үүдрүү зүглэв. Нэг цонх өнгөрөн хажуу талын цонхон дээр ирхэд бүх зүйл эргэн дүнсгэр саарал өнгөтэй болж хувиран байшин хуучирч элэгдэн цонх нь хагарсан харагдана. Хусог цонхоор хархад өнөөх гайхалтай инээмсэглэлээр инээж байсан Жимин ганцаарханаа зочны өрөөний голд нүдэндээ нулимастайгаар хажуудаа байх лонхтой архинаас уун хоосон шилээ орилон хаашаач хамаагүй шидхэд өнөөх нь цонх тавилга гээд бүгдийг нь хага цохиж байв. Дахин хэзээч олж харахгүй Жиминий тэр л инээмсэглэл нүдээ аних төдийд нүдэнд нь дахин тодоос тод төсөөлөгдөхөд Хусогийн нүүрэнд тодорч байсан инээмсэглэл ор мөргүй алга болж нүдээ нээхэд хоёр нүдийг нь харууслын нулимас бүрхсэн байв. Түүний нүд зөвхөн гунин зовлонг өөртөө шингээсэн харагдана. Жиминий энэ байгаа байдлыг хараад нулимсаа барьхыг хүссэнгүй зөнгөөр нь урсгаж орхив.
Байшинг тойрон үүдний өмнө ирээд итгэлгүйгээр эвдэрхий хаалгыг цааш зөөлөн түлхэхэд хоосон байшинд хаалганы чихарах дуу хадав. Үүнээс хойш Жиминий мэгшхээс өөр ямарч дуу энэ байшинд сонсогдсонгүй.
Хусогийн гутлын чимээ хоосон байшинд цуурайтаж эхлэн тэрээр замдаа таарсан бэлэн гоймонгийн сав болон хоосон шилийг хөлөөрөө зөөлхөн түлхсээр буйдан налан суух Жиминий өмнө ирэн нэг санаа алдаад түүнийг түшин босгов.
Цонхны шил дахин хагарах сонсогдоход толгойгоо дуу гарсан тийш эргүүлвэл нэгэн хүү цонхоор гараа оруулан эртний эдлэл болох улаан шигтэгмэлтэй мөнгөн лааны суурийг нь авж байв. Энэ бүхэн байнгын үзэгдэл болждээ. Хүмүүс тэдний байшингаас яг л үнэгүй дэлгүүрт байгаа мэт гарт ьааралдсан бүхнээ хулгайлана гэвч энэ байшинд эзэн гэгдэх нэрээр үлдсэн хоёр залуу огт тоохоо больсон. Хусог Жиминийг түшин алхахад архины эхүүн үнэр хамар цоргино. Түүнийг түшсээр хажууханд өөд өөдөөсөө харах олон нэр бичсэн пайзтай өрөөнөөс Жимин гэх нэртэй өрөөнд оруулан түүнийг дулаан хөнжилд нь хучаад өрөөг нэг тойруулан хараад санаа алдсаар гарав. Түүнийг өрөөнөөс гархад урдаас нь Жин гэх пайзтай өрөө угтав. Өрөөнүүдийн пайз бүрийг харан явхад Тэхён, Намжүүн гэх нэрс байх бөгөөд тэд бүгд ор болон тавилганаас өөр зүйлгүй цагаан даавуугаар бүтээсэн хоосон өрөө. Мухарт байрлах Хусог гэх пайзтай өрөөрүү ороод шууд л орон дээр тэрийн хэвтэв. Хөнжил нөмөрсөн ч дэндүү хүйтэн байсан учир санаа алдаад өөрийн хөнжлөө барьсаар Жиминий өрөөнд орж ирэн түүнд хөнжлөө нөмрүүлээд эргэн өрийнхөө орон дээр эвхрэн хэвтэв. Цэв хүйтэн энэ байшинд байх хүмүүсийн сэтгэл ч бас мөс шиг хөлдсөн байх тийм үү?
Энд одоо байгаа хамгийн үнэн зүйл бол дахин хэзээч урьдийнх шиг дулаан элч төөнөхгүй, хүмүүсийн инээлдэх дуу гарахгүй зөвхөн уйтгар гуниг мөн өөрийгөө буруутгах сэтгэл.
Гэвч тэдний бие биенээ гэх ах дүүгийн сэтгэл үүрд оршино.
Хүйтэнд жиндсэн бололтой бага зэрэг чичирсээр Хусог нүдээ нээхэд урд нь Жимин дэрээ нуруундаа үүрэн зогссон байв. Түүнлүү харан "зүгээр үү? Архи чинь гарсан уу?" Гэж асуухад Жимин гунигтай ч хуурамч инээмсэглэл тодруулан "тиймээ гарчихсан, золиг чинь яах гэж надаа хөнжлөө өгөөд өөрөө ингээд байж байгаан намайг баярлана гэж бодоо юу?" Гээд инээн хөвсгөр цагаан дэрээрээ түүнийг цохиход дэрнээс өд цоргилон гарав. Хусог инээн "өө энэ муу золиг чинь бүр ах захаа мэдхээ байжээ би чамаас ах шүү" гээд дэрлэж байсан дэрээрээ түүнийг цохив.
Энэ гэрт удаан хугацааны эцэст анх удаа гарж байгаа дуу шуугиан мөн халуун дулаан байдал, инээмсэглэл. Тэд нилээн удаан дэрээр байлдацгааж 2лаа ядарсан болотой хамтдаа хүйтэг шалан дээр хэвтэцгээв. Тэднийг тойрон өд бужигнах бөгөөд хэдий дороос нь хүйтэн шал хайрч байсанч сэтгэлд нь зоогдсон тэр мөсний хажууд юу ч биш санагдана. Жимин "Хусог ахаа бид яагаад ийм байдалтай болчихвоо цаг хугацааг ухрааж болдог байсан бол ч" Хусог санаа алдан "тиймээ бид тэднийг авархад бага зэрэг л хоцорцгоосон нэг секунд нэг доль ч их хугацаа гэдгийг тэр үед л ухаарсан одоо бол би чамайг алдаж чадахгүй 2лаа энэ бүхэнг хамтдаа даван туулах хэрэгтэй өнгөрсөндөө бид хүлэгдээд ирээдүйд хаалга нээж өгч чадахгүй байна" гээд нүдээ анив.
Жимин Хусогийн царай уруу хараад "тиймээ одоо өөрсдийгөө буруутгаж ханасан тэднийг аварч чадаагүйгээс хойш тэдний үр удмыг аварцгаая, бидэнд тусалж чадах ганц зүйл бол одоо үе" Хусог инээн "тэгэж чаддаг бол сайхан л байна гэвч бид тэдний 4дөх үе гэхэд аль хэдийн нас барцгаасан байна шүү дээ" гээд санаа алдав. Жимин "мэднээ зүгээр л ингэж төсөөлөх гэсэн юм. Тэдний үхэлд бид хоёр буруутай аварч чадаагүй нь ялан гуяа ииний буруу" Хусог "за больдоо бид үр удамд нь захиа өгж болно шүүдээ энэ бүхэнг хэрхэн зогсоох талаар 2лаа хүүхдүүддээ уламжлуулан захицгаая" гээд инээв. Гэвч тэд одооч дотроо өөрсдийгөө юу ч хийж чадахгүйгээ мэдэх учир улам их шаналцгаана.
Доор хөлийн чимээ гархад тэд гайхаж орхив. Уугана хулгайч байх магадлалтай ч тэд хэзээч байшин дотор ингэж орж ирээд мөн өрөөнүүдээр тэнэдэггүй. Удалгүй хаалга онгойход тэр хоёр зэрэг өндийн үүдрүү харцаа чиглүүлэв. Гэвч төсөөлөөгүй хүн болох НАМЖҮҮН.
Арам Лухан Юнги Жонгүүг 4ийг үхсэнээс хойш бүгд энэ гэрээс салж бутран өөрс өөрсдийнхөө замаар явцгаасан. Хэн нь ч энд дахин эргэж ирээгүй гэтэл тэр энд юу хийж байгаа юм бол?
Намжүүн тэдэнлүү харан зөөлхөн мишээгээд "нөгөө маргааш Луханы тахилын өдөр гэдгийг мэдэж байгаа биздээ тэгээд бага зэрэг юм бэлдэж ирсэн юм" гээд толгойгоо маажив.
Жиминий хоолой зангиран "мэднээ чи явж байдаа маргааш ир бид 2 гэрээ цэвэрлээд бай..." гэхэд яриаг нь таслан хаанаас гараад ирсэн юм бүү мэд Намжүүний хажууд зогсох Жин "би өнөөдөр тахилын хоол хүнсээ бэлдлээ, та нар гэрээ сайхан цэвэрлэцгээчих Тэхёнаа чи утсаар шил хийдэг газар дуудлага өгчих цонхоо битүүлэх хэрэгтэй биздээ" гэхэд цаанаас Тэхён "ойлголоо доо ойлголоо энэ хоёр одоо Намжүүнаас илүү юм эвдэлдэг болжээ. Энэ гэр бүр сүйрсэн байнашд дэлхийн 3р дайнд өртсөн юм шиг л" гээд инээхэд Намжүүн "яаа больцгоолдоо одоо угаасаа бөөнөөрөө наад тавилгыг чинь янзлана янзлагдахгүйг нь гаргаж хаяад шинийг захиалчих. Тэгээд ч би хэзээ ийм аймар болгодог байсан юм энд бүр нэг, хоёр, гуравдугаар дайн зэрэг болсон юм шиг байна" гэхэд Тэхён "Юнги ах байсан бол бүгдийг нь засана даа" гэснээ буруу зүйл яриснаа ойлгон "зза би чвж цонх шиллэх газартай ярьлаа" гээд гүйчихэв. Үүний дараа бүгд хөнгөн санаа алдалттай тус ьусынхаа ажилд оров. Арамыг өнгөрсны дараа бүгд таран явцгааснаас хойш ингэж цугласан удаа байхгүй. Угаасаа тэд дутуу шүүдээ бүхэл бүтэн 4 хүний орон зай энд дутаж байгаа. Нэг давхрын өрөөнүүдийн эзэд өнөөдөр ирсэнч хоёр давхар хов хоосон эзгүй...
Тэд хамтдаа байхдаа маш их чимээ шуугиантай байдаг байсан. Ялангуяа Жимин Хусог Тэхён гурав. Гэвч тэд бүгд тэр тусмаа Жимин Хусог 2 урьдийнх шиг биш болсон. Дуу цөөтэй хөндий хоосон хүмүүс.
Намжүүн Хусогтой хамт Хусогыэ өрөөг харин Тэхён Жиминтэй хамт Жиминий өрөөг цэвэрлэж дараа нь тэр 4 хамтдаа зочны өрөөг цэвэрлэхээр болж Жин гал тогоог цэвэрлэн хоол хийхээр болов.
Гэвч тэдний хэн нь ч хоёр давхар луу очиж цэвэрлэхийг хүссэнгүй үгүй ээ тэд зүгээр л зүрхлээгүй хэрэг.
Удаан хугацааны дараах тэдний ээж гэгдэх залуу Жиний гарын хоолны үнэр гэрээр дүүрэн тарна. Хусог хамгийн сүүлд хэзээ энэ гэрт хоолны үнэр гарсанг мартаж орхиж. Хэзээ гэрийн хоол идсэнээ тэр тусмаа Жиний хийсэн гарын хоолыг идсэнээ ч мөн мартсан учир нь тэднийг энэ гэрээч явснаас хойш Жимин Хусог 2 байнга бэлэн хоол идэж заримдаа огт юм идэлгүй өнждөг байсан билээ.
Жиминий өрөө тэр чигтээ хагарсан архины шилээр дүүрэн байх бөгөөд толь нь хэдэн хэсэг бутарч цонхныхоно хагарсан нүхээр болжмор орох гэж байгаад зүсэгдэн үхсэн болотой хөдөлгөөнгүй гацсан байв.
Тэхён "эвв өрөөгөө янзалж байлдаа" гээд цэвэрлэж эхдэв. Гэхдээ угийн дэггүй нөхөр зангаа яаж тавих билээ өнөөх үхсэн брлжморлуу харан гар нь захтнаад дотроо ямар нэг зүйл сэдсэн болотой нүд нь гялалзана.
Жин гал тогооруу орход удаан хүн ороогүй бололтой бүх тавилга мөн сав суулгыг нь хуруу зузаан шороо дарсан байв. Ганцхан ус буцалгагч л арай хүний гар хүрсэн болов уу? Гэмээр харагдаж байв. Хөргөгч онгойлгоход өөдөөс нь шороо бужигнан ханиалгасаар арай намжхад бүрэн онгойлгон харвал дотор нь дээр үед түүний цуглуулж байсан зүйлс ялзарч муудаад өмхийрөн муухай үнэртэж байв. Үүгээрч дутахгүй дээр үед тэдний хоолноос гарч ирж байсан Хусогын өрөөсөн оймсны өрөөсөн нь шивэр ханхлуулсаар муудсан бяслаган дээр хэвтэж байв.
Хамраа даран резэнэн бээлийтэй гараараа муудсан зүйлсийг чимхэн хогийн савруу хаяхад хогийн саванд ч бас муудсан зүйл байсан болотой бүр өтчихсөн байв. Тэхён гал тогооруу толгойгоо цухуйлган "паа та удаан хамт байгаагүй байсан ийм өмхий унгадаг болоо юу юу идэж уухаараа ийм үнэртэй байдаг байнаа. Эсвэл наана чинь Жимин ах Хусог ах 2ийн нэг нь өтгөнөө гаргачихаа юу " гээд дөрвөлжин ам гарган инээмсэглээд хамраа чимхэв. Жин муухай харан "олон юум онхолдоод байлгүй энийг гаргаад хаячих" гээд хогийн савнаас өмхийрсөн зүйлстэй уутыг нь салган зангидаад түүнд өгөв. Тэхён ярвайн "больёоо гал тогоог та цэвэрлэж байгаа наадхынхаа асуудлыг өөрөө шийд" гээд цааш гүйх гэсэнд Жин малгаатай цамцныхана хойноос татаад "үгүй бол оройн хоолонд энийгээ иднэ гэж мэдээрэй" гээд хоноо нүүрлүү нь ойртуулав. Тэхён малийсаар "хаях гэж байнаа өөр хог байна уу? " гээд хогоо аваад цааш гүйв. Удалгүй газар пэд хийтэл бүдэрч унах нь дуулдан эргэж хархад унахдаа хогондээрээ нүүрээрээ газардсан байв. Гүэмэн бүтэлгүй гар шүү гэж бодсоор шоолж инээхэд Тэхён ярвайн "аа миний сайхан нүүр арайчдээ ямар заваан юм бэ? Ааааааа нэг юм гулсаад хөдлөөд байна хамарлуу орчихлоо ааа" гэсээр гонгиноно.
Жин гал тогоог цэвэрлэж дуусаад хоол хийх ажилдаа оров. Хаалга хэн нэгэн тогших шиг болхоор нь "хэн бэ?" Гээд орилтол "цонх шиллэх хүн байнаа" гэхэд цаана нь өөр нэг хүн "бас ариутгалын газраас явж байна" гэхээр нь "онгорхой" гэж орилоод үргэлжлүүлэн хоолоо хийж байтал хүн орилон юм хүчтэй унах чимээ гарав. За манай бүтэлгүйчүүдийн нэг нь л биз нэг ч юм олигтой хийчихгүй дандаа хэрэг тарина гээд үгэлсээр үүдлуу очвол...
Тэхён угаалгын өрөө гүйн орж нусаа нийхэд цагаан туялзсан өт хамарнаас нь нустай нь хамт гарж байв. Нүүрээ хэд дахин ариутгаад амандаа үгэлсээр давхар ариутгалын газөр дуудав. Даанч тэр нь юу гэж хүний нүүр ариутгахав дээ. Хогоо аван ярзайсаар хамраа чимхэхэд гарт нь юм баригдах шиг болхоор нь таттал цагаан өт туялзаж байв.
Орилсоор шидчихээд явах гэтэл Жимин өрөөнөөсөө дуудав. Тоолгүй цааш явах гэхэд түүний хоолой ширүүсэн маш чангаар "ЯААА КИМ ТЭХЁН ЯГ ОДОО ЭНД ХҮРЭЭД ИР " гэх дуулдав. "За амен амьд үлддэг л байгаадаа" гэж үгэлсээр инээгээд түүнийг яасан бол гэхээс нүд нь сэргэж цаанаал нэг инээд нь хүрнэ. Хогоо дараа болхоор шийдэн үүдний голд хаалганы өмнө тавиад "ЯАВАА ЯАГААД ХҮНИЙГ БҮТЭН ОВОГ НЭРЭЭР ДУУДААД БАЙГАА ЮМ, НЭРТЭЙГЭЭР НЬ РИГЕСТЭРИЙН ДУГААРААР МИНЬ ДУУДЧААЧ" гэж орилсоор инээдээ тэвчин очход Жимин "Солонгос улсын иргэн Ким Тэхён ригестэрийн дугаар УП95323000 гуай та яаж ингэж яадаж байнаа" гэсээр үхлийн харцаар угтав.
Намжүүн саяхан дэрээр байлдсан өдийг янзалж байгаад дундаас нь хөзөр олон гайхаж орхив. "Хөөх ямөр гоё хөзөр вэ? Хэзээ авсан юм?" Гэхэд Хусог очин харвал гилийн тамга байх бөгөөд доторх дүрс нь томоор Лили цэцгэндээр эрвээхэй суусан байв. Эрвээхэй нь хар болон цэнхэр гэсэн хоёр өнгнөөс бүрдэж байв. Эдгээр дүрсний учрыг мэдэх Хусог тэр дороо хөшчихөв. Тэр хэзээч ийм хөзөр аваагүй гэрт нь байх үндэслэл ч байхгүй гэтэл яагаад энд байгаа юм бол? Бас юу г илтгэж байгаа юм бол? Гэх бодолд дарагдан зогсход Жиний "цонх янзлах хүн ирлээ" гэх дуунаар бодит байдалд эргэн ирэв.
Удалгүй хэн нэгэн орилох дуулдахад Намжүүн "гарцгаая" гэхэд өнөөх хөзрийг халаасандаа хийгээд гархаар хаалга онгойлгоход хоолны үнэрт гэдэс нь хоржигнов.  

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 30, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Диваажин хүрэх 25 тойрогWhere stories live. Discover now