Гэрлэх ёслолын танхимын голд ганцаараа суух хүү хуримаа хийгч хосуудруу ширтэж байлаа. Хүүгийн хувьд энэ бүхэн огтоос таалагдахгүй байгаа нь илт байх ч ээж нь түүнийг өсгөх гэж хичнээн зовж байгааг тэр харж байсан учраас өнөөдөр энд сууж байгаагаа мэдэж байв.
"Намжүүн аа, аав нь ингээд холын хол явчих болохоор чи эр хүний хувьд ээжийгээ хамгаалах хэрэгтэй шүү, аав нь чамд итгэж болно биз дээ?"
Намжүүн дахиад л гараа базлан аавыгаа дурсахад нүдэнд нь нулимс хуралдаж эхлэнэ. Гэхдээ энд ирсэн олон хүний дунд Намжүүнд анхаарлаа хандуулах хүн нэгээхэн ч байсангүй, тэд харин ч албаар гэмээр үл тоож байх шиг санагдах бөгөөд энэ нь Намжүүны дургүйг улам ихээр хүргэж байлаа.
"ийм сайхан өдөр яагаад уйлаад байгаа юм! уйлахаа болихгүй бол эмээ нь чамайг шийтгэнэ шүү!" гэх хөндий агаад ширүүн шивнэлт чихэнд нь дуулдахуй Намжүүн дахин биеэ цэгцлэн нулимсаа арчаад томоотой гэгч нь гараа өвөр дээрээ аван сууна.
"хэнд ч хэрэггүй амьтан" хэмээн эмээ нь амандаа үглэх хүүгийн чихэнд дэндүү тод дуулдаж байлаа.
*
Намжүүн хүмүүс шуугилдсан цайллагын танхимаас гарч чимээгүйхэн суунгаа уйлж болохоор газар хайж яваад нэг жижигхэн агуулахын өрөө олон хаалгыг хаагаад уйлж эхлэв.
"ааваа, ааваа" хүү ихэр татан уйлж, нусаа татана. 13 настай хүүгийн хувьд хамгийн дотны найз байсан аав нь 3 жилийн өмнө нас барж, одоо ээж нь өөр хүнтэй гэрлэж байгаа нь энэ. Түүний сэтгэл дэндүү ихээр өвдөж байлаа. Тэр ээжийгээ яагаад энэ гэрлэлтийг хийж байгааг мэднэ. Ердөө л өвөө эмээгийнх нь компанид мөнгө хэрэг болсон учир өөрөөсөө хөгшин бас 3 хүүхэдтэй өвгөнтэй гэрлэж биеэ худалдаж байгаа нь энэ.
Ээжийгээ хамгаалж чадаагүй өөрийгөө, бас төрсөн хүүхдээ зарж байгаа эмээ өвөөгөө үзэн ядаж байлаа. Ер нь л хүү бүхнийг үзэн ядаж байв. Томчуулыг, ертөнцийг, мөнгийг, шөнөжин аавыг нь санан уйлдаг ээжийгээ, түүнийг ингэж ихээр зовоосон хайрыг гээд.
Харанхуй өрөөний хаалга гэнэтхэн нээгдэж Намжүүны нүдийг хурц гэрэл гялбуулав.
Түүний өмнө өөрөөс нь бага зэрэг жижигхэн биетэй хар хослол өмссөн үеийн хөвгүүн зогсож байлаа. Тэр хүү Намжүүныг энд байна гэж төсөөлөөгүй бололтой хэсэг гайхширсан байсан ч удалгүй "жаахан цаашаа суу" гээд өрөөнд орж ирэн хаалгыг хаав.
"энд яг тохирох юм байна" гэж өнөөх хүү нэмж хэлээд Намжүүны хажууд ирж суухад Намжүүн нулимсандаа халтартсан нүүрээ арчин өнөөх хүүрүү ширтэнэ.
"чи юу вэ? эндээс яваач!" гэж Намжүүн уурлангуй хэлэхэд өнөөх хүү харин инээмсэглээд "үгүй ээ, би энд үлдэнэ. Надад тэнд байгаа юу ч таалагдахгүй байна, бас энэ газар чиний хувийн өмч биш гэдгийг ч мэдэж байгаа болохоор одоо намайг тайван орхи" гэж хэлсэнээ чимээгүйхэн өвдөгөө тэврэн уйлж эхлэв.
Намжүүн бүр гайхширч гүйцжээ. "Энэ яачихсан хүүхэд вэ? юу билээ? яагаад?" гэх мэт асуултнууд толгойд нь эргэлдэж байтал өнөөх хүү гэнэтхэн "ээжээ, ээжээ, ээж" хэмээн дуудан уйлж эхлэхэд Намжүүнд тэр хүү өөр шиг нь санагдаж эхэллээ. Хэн хэн нь хайртай нэгнээ алдаж, одоо шаналж байна.
Тиймээс Намжүүн өөрөө уйлж байсан ч тэр хүүг аргадан мөрөөр нь тэврэхэд хүү яг л хайлсан шозолад шиг Намжүүнд наалдан улам ихээр цурхиран уйлж эхэллээ.
YOU ARE READING
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE