제1회 {Цагаан морь унасан ханхүү}

2.2K 99 7
                                    

Чона! Чона!
Хөөш сэрээчээ! гэх дуунаар би сэрхэд сайн найз минь намайг харж байлаа. Амаа арчин түүн рүү хархад

: чи ч үнэхээр гайхалтай юм аа,
Би: өнгөрсөн шөнө учирсан хайртайгаа учирч магадгүй гээд өөрийгөө хүчлэж унтсан байхад чи арай намайг буруутгах гээд байгаам биш биз дээ

Өнгөрсөн шөнө гэж зарим хүмүүс буруу ташаа ойлгож мэднэ. Гэхдээ энэ зүгээр л зүүд байсан юм шүү! Яг миний төрлийн залуу цагаан морьтой намайг чиглэж ирсэн гээд боддоо!!!

: цагийн ажилдаа явахгүй юм уу?
Чона: үгүй ээ! Өнөөдөр амарна харин мэргэжлийн шалгалттай
: энэ удаа яг хүссэн мэргэжил чинь мөн биз гээд хөмсгөө өргөхөд нь би түүний мөрөөр тэврэн
Чона: мэдээж би анх удаа л ингэж их өөртөө итгэлтэй бас эргэлзээгүй байж үзсэнгүй!
: тэгвэл амжилт!

Хэлний сургалтаасаа гарч ирэн мэргэжлийн шалгалт өгөх сургууль руугаа алхахдаа анх удаа л ийм сайхан зүйл мэдэрч байлаа. Үгээр хэлэх юм биш.

Би нэг удаа алдаж цаг хугацааг алдсан харин энэ удаа бол яг миний хүссэн зүйл мөн.

Би өөрийнхөө дугаараа хүлээн суухдаа маш их сандарч бас догдолж байлаа. Бараг 30иад минут өнгөрч би дотогш орохоор болж шүүгчдэд өөрийн бэлдсэн цаасаа өгөхөд тэд нухацтай нь аргагүй уншиж байгаад голд суух эмэгтэй шилээ аван

: Чона! Тэгэхээр чиний зохиол таалагдаж байнаа. Гэхдээ бид чамаас нэг л асуулт асуух болно. Гэхэд нь би толгой дохиход
: яагаад заавал цэнгээнт нэвтрүүлгийн зохиолч болохыг хүссэн бэ?
Би: би энэ мэргэжлийг зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөрөө сонгоогүй! Би өмнө нь өөр мэргэжлээр сурч байхдаа энэ миний байх газар биш гэж мэдрээд шууд гарч байсан бараг 2 жил завсардахдаа би яг юу хүсэж байгаагаа өөрөөсөө маш их асууж байсан. Нэг ч удаа эргэлзэлгүй би цэнгээнт нэвтрүүлгийн зохиолч болохыг хүсэх болсон. Мэдээж миний үзэх дуртай нэвтрүүлэгүүд их нөлөөлөж би энэ зүйлийг хийхдээ л аз жаргалтай байх болно гэж өдөр болгон бие сэтгэлээрээ мэдэрч шалгаруулалтад орж ирсэн.
: баярлалаа Чона! Бид таны мэйл хаяг руу хариу хэлэх болно. Гарч болно гэхэд нь ухаан орж өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд сууж байсан хүүхдүүд над руу "Ээ хөөрхий" гэсэн харц шидлэж байв.

Гэхдээ би тэдний хүссэн шиг хасагдаагүй! Би тэдний хүчтэй өрсөлдөгч! Харж л бай муу сайн хархнууд ...

Өнөөдөр өөртөө цаг гарган хамгийн дуртай амттанаа идэнгээ цонхоор хүмүүсийг ажиглан суулаа.

EV•OLМесто, где живут истории. Откройте их для себя