Өчигдөр бол хязгааргүй

29 1 0
                                    

Одоо бие бие рүүгээ эгцэлж харж зүрхлэхгүй чи бид хоер хэлэхийг хүссэн үгээ ч хэлж чадалгүй хэлэхийн даваан дээр залгиад суугаагаараа өнгөрснөөсөө уучлалт гуйх естой мэт санагдана. Зөгнөсөн юм шиг үүрд жаргалтай байна гэж ирээдүйд амлачихсан байдаг...
Өчигдөр чиний нүднээс хайр, итгэл найдвар гэрэлтэж, тэр гэрэлд би дулаацдаг байсан. Өчигдөр хайраас өөр юуг ч мэдэхгүй юм шиг хайрыг л ярисаар инээлддэг байсан. Аадар бороо хэзээ дуусахыг үл мэдэн даарахыг хүсээгүй дээ нэг байшингийн нөмөрт хорогдох шиг чи бид хоерын одооны харьцаанаас би өнгөрсөндөө хорогддог.
Чиний хайранл би сэлж, умбаж шумбадаг байсан ч одоо би гуйж байгаад авсан усандаа гараа дүрж зогсох шиг.
Кинондээр ч, амьдрал дээр ч хосуудыг үзэхэд их л ядаргаатай байж билээ. Яагаад зүгээр хэлж болдоггүй гэж, яагаад ярилцаад үзэж болохгуй юм... Харин одоо би тэднийг ойлгож эхлэж байна гэж хэлэх гунигтай санагдана.

Ардаа үлдээсэн мөч бүртээ зориулавWhere stories live. Discover now