Бүлэг 17 : Бөмбөгөр (Kikuchi_Oyuka)

314 40 12
                                    

[ Halloween-ийн мэнд монголчуудаа хаха. Уурлаж байгаа биз дээ? Үхсэнээ хийгээд алга болчихдог юм гэж байгаа биз. Би мэдэж байна аа тиймээс үнэхээр уучлалт эрж байна. Тиймээс 2000 гаруй үгтэйгээр бичлээ. Тайлан сонирхоно уу нтр хаха ]

Rebel

" Бид энэ хоёртой дөнгөж хоёр өдрийн өмнө л уулзсан. Гэтэл энэ ажлаа ингээд шууд өгчихөж болж байгаа юм уу? "

Хэчнээн надаас нуух гэж хичээж байгаа эсвэл албаар чангаар шивнээд байгаа эсэхийг нь би ялгаж мэдэхгүй ч тэдний ярианд би анхаарлаа төдий чинээ сарниулахыг хүссэнгүй.
Нүдэнд минь ердөө хаягдаж хоцрогдсон олон давхар байшин , эмхэрч хэвхэрсэн машин , унаж зүсээ алдсан хөөрхийлөлт мод л урсан өнгөрч байсанд хөнгөн гуниг , айдас намайг цаг өнгөрөх бүрийд угтан авч байлаа.

Энд яг л ингээд гацаад үлдчихэж байгаа мэт санагдана. Энэ хүмүүсийн алийг нь ч би танихгүй ч , ингээд нэг машинд амьд гарах эсэхээ мэдэхгүй юм хийхээр явж байна гэх бодол бодогдох төдий л зүрх хэд дахин хүчтэй цээжинд лугшин цохилж , амьсгал давхцаж байв.

Тэнгэр яг л анхнаасаа саарал байсан мэт уйтгарт өнгөөр өөрийгөө бүрхэж үүний цаана нар байгаа эсэхт ч эргэлзэж байлаа. Хэчнээн засмал замаар явж байгаа ч гэсэн яг л шороон замаар явж байгаа мэт донсолж , хэт хурдан биш ч хэт удаан биш хурдаар давхиж байв.

Хэт их эвхэрч хэмхэрсэн , сүйрсэн зүйлсийг харахыг хүссэнгүйдээ , магадгүй өмнө нь ямар байсан дурсамжыг санахыг хүссэнгүйдээ , байрлалаа багахан өөрчлөн , машинд байх бусадруу чимээгүй харлаа.

Баруун гараа үрүүлнээс тас атгаж , зүүн гартаа станц атгах Баатар ах замруу хөмсгөө зангидан нэгэн жирийнээр ширтэж , урд суудалд одоо ч хүртэл юу ч болоогүй мэт төрхийг агуулах сахалт Хүрлээ ах толгойдоо өөртөө аялах мэт аялгуунд гараа хэмнэлээр цонхон дээр тогшино.

Баатар ахын ард талын нааш харсан суудалд хөлөө дээрээ ачин миний хажуух цонхоор ширтэж байгаа эсвэл надруу уцаарлангуй харах шивээстэй Сарнай гэх эгч , түүний хажууд гар буугаа эргүүлэн харж заримдаа нэг зүгрүү чиглүүлэн барих Баттулга гэх ах хажууд хажуудаа сууж байлаа.

Харин жижиг Баттулга гэх миний насны эрэгтэй машины ард талын хоосон зайнд газар суух бөгөөд намайг түүнрүү харах мөчид цонхоор дүүлж байсан харц нь гэнэт надтай мөргөлдөн , би буцан цонхоор юу ч болоогүй мэт харав.

Zero ертөнцOpowieści tętniące życiem. Odkryj je teraz