×

19 3 0
                                    

Энгийн л нэг өдөр бүх хүмүүс өдөр тутмын амьдарлаа хөөцгөөж аргацаасан цаг хугацаа өнгөрч байлаа.

Гэнэт явган хүний гарцан дээр гэрлэн дохио улаан байхад хаанаас ч юм нэгэн хүн гэнэт гарч ирэв.

Тэрээр гарч ирээд зогсон байснаа гайвсаар ар нуруугаараа машин зам дээр унаж орхив.

Үүнийг харсан гарцны ард гэрлэн дохио солигдохыг хүлээж байсан хүмүүс энэ явдлыг хараад зогтусчээ.

Удалгүй тэр хүний хажуугаар машинууд сигналдан гарцгааж эхлэлээ. Харин үүний дараагаар яг өнөөх хүнийг чиглэн нэгэн ачааны том машин хурдалж байлаа.

Үүнийг анзаарсан бусад хүмүүс хашгиралдан түүнийг бушуу холдохыг хүсэв. Гэвч нөгөө хүн маань хэвтсэн чигээрээ хүнд амьсгаадсаар байгаад л байв.

Өнөөх ачааны машин улам ойртож байгаа боловч огт хурдаа хасахгүй бас сигнал ч өгөхгүйн дээр дугаар ч байхгүй урд цонхнууд нь ч жолоочгүй юм шиг тас хар байлаа.

Удалгүй тэр хүний дээгүүр олон том дугуйгаараа хурдтай дайран өнгөрөв. Өнөөх хүн толгой болон шилбээрээ дугуйгаар нь дайруулж түүгээр нь цус садарч замыг будахад энэ байж боломгүй үйл явдлыг харсан бүх хүмүүс бүгд айж хашхирч балмагдав. Зарим нь гар нь салагнан утсаараа бичлэг хийн зогсоно.

Төд удалгүй бүх хүмүүс хувирлаа мартан энгийн л алхаагаараа гэрэл солигдоход алхаллаа.

Хамгийн гайхмаар зүйл нь өнөөх хаанаас ч юм гэнэт гарч ирээд учир битүүлэг машинд дайруулж аймшигтайгаар үхсэн хүн ямар ч ул мөргүйгээр алга болжээ.

Хүмүүс ч саяны явдлыг мартан замаар урссан цусны дусал ч үлдэлгүй, тэр мөчийг бичиж байсан бүх утасны бичлэг устан тэр хавийн газрын камернуудад дүрс буугаагүйгээр зогсохгүй дайран гарсан ачааны машин ч үл үзэгдлээ.

Түүнийг гэрчлэх юу ч үл оршино.

Яг л хэдэн хормын өмнө юу ч болоогүй юм шиг орчин.

Өнөөх залуу яасан бол?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 24, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Evanescent And Eternity.Where stories live. Discover now