2025 он Сөүл хот... 2 сарын 18
Сайн уу хайрт минь, чамдаа энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе... Чамайгаа орхиод явсанд намайгаа зөндөө уучлаарай...Гэхдээ энэ бүгд түрхэн зуурын зовлон гэдгийг ойлгоорой... Чамдаа хэлмээр байсан ч гэлээ зүрх минь хүрээгүй юм шүү...Одоо магадгүй чи намайг үзэн ядаж аль эсвэл өөр нэгэнтэй хамт байгаа байх...Зүгээр ээ, энэ бүгд миний өөрийн хийсэн зүйлээс болсон шүү дээЧамайгаа орхин явсан тэр өдөр миний амьдралдаа хийсэн хамгийн том нүгэл минь байсан аан тийм ахдаа төрсөн өдрийн мэндийг харин чамдаа анх танилцсан өдрийн мэнд хүргэе... Чамд энэ захидал очих тэр үед би энэ дэлхийн хаа нэгтээ чамайгаа дурссаар яваа байх...Чамайг юу гэхийг мэдэхгүй ч одоо бүгд өнгөрсөн... Би чамд бүхнийг тайлбарламаар байгаа ч гэлээ хэтэрхий оройтсон гэхээс би айж байна...Бас чинийхээ дэргэд байхгүй ч гэлээ чи минь миний дэргэд үргэлж байдаг юм шүү хайрт минь...Хайртай шүү, үүрд чиний Рэбинээс чинь...
7 жилийн өмнө Сөүл хот 2сарын18 ны өдөр Sparkle кафед :
Манай кафе нээгдээд 2 жил болж байна эзэн нь манай авга ах бас би анх нээгдэхэд нь л ажилд орж байж билээ...Өнөөдөр бидний 2 жилийн ой тиймээс бид өнөөдөржингөө урамшуулалтай байна та ч бас ороод гараарай таныг гайхшруулах олон сайхан гэнэтийн бэлгүүд байгаа шүү Би өнөөдөр чухал ажилтай ч гэлээ 2 жилийн ой маань учраас тэр ажлаа хойш тавиад заавал энд байх гэтэл манай ааш муутай менежер ирээд "Чи явах болоогүй юм уу? Чухал ажилтай гээгүй билүү?"
Би ч ширээгээ арчаад юун энэнтэй манатай байсан тул шууд л "Өнөөдрийн ажлыг хойшлуулчихсан би өдөржингөө эндээ ажиллана тэгээд ойлгочих"
Менежер "Ааягүүү манай Рэбин кафеныхаа төлөө зүрх сэтгэлээ үнэхээр дайчлан ажиллах үнэнч хүн юмаа бүр биширчихлээ"
Түүнд сайхан явдал тохиогоод сайхан ааштай байгаа юм байна даа гэж бодоод "Манай ааш муутад ямар нэгэн сайхан үйл явдал болоо юу? Найз охинтой болчихсон юм уу? Яг тэгсэн байна тээ? Вааа манай менежер эцэст нь нэг найз охинтой болох гэж" гэхэд тэрний нүүр нь мэнчийтлээ улайгаад
"Вуааа нээрээ л эмэгтэй хүн гэсэндээ зөн совинтой байна шүү... Хэн гэдгийг нь мэдмээр байна уу? Би хэлээд өгөх үү? Хэлээд яахымуу? Чи мэдмээр байна уу?"
Ширээгээ арчаад дууссан болохоор амьсгаагаа нэг сайн гаргаж аваад "За тэгье л дээ манай ааш муутыг зөөлрүүлж чадсан тэр чадварлаг эмэгтэйг мэдмээр л байна шүү"
Миний хэлсэн үгийг сонсоод байдгаараа чанга инээгээд "Чиний эгч мангараа хахаха"
Би бүр сонссондоо ч итгэсэнгүй юуууу? Эгч манай менежертэй юу? Тоглож байгаа байлгүй дээ "WTF? Юу гээчийн чөтгөрөө яриад байгаа юм? Хараал ид гэж манай эгч үү? Тантай юу? Эгч ч тэр та ч тэр галзуураа юу? Fuuuuuuck"
Миний хэлснийг сонсоод уурласан бололтой өөрийн алдарт ханцуй шумлалтааа хийгээд "Юу гэнээ? Ирээдүйн хүргэн ах чинь би байж яагаад болохгүй гэж? Ядаж байхад энэ муугийн балиар хараал урсгадагийг нь яая даа! Эгчид чинь хэлэхээр яахыг чинь харна аа! Бас намайг ер нь чи хүндэлж ярих ёстой шүү! Чамаас би 6 бишээ 7 ах!"
Бас л сонссондоо итгэсэнгүй яаж эгч Кан Жону хоёр уу? Байж боломгүй юм яг энэ үед харин эгч манай кафе руу орж ирлээ би ч хамаг хурдаараа гүйж очоод мөрнөөс нь бариад "Яаааааа!!!! Энэ Кан Жону юугаа яриад байгаан! Юун үерхэл? Найз охин найз банди гэнэ үү? Юугаа хуцаад байгаам бэээээ? Та хэл дээ! Худлаа биз дээ Фааак гэж би юу л асуугаад байна даа? Угаасаа худлаа юмыг би асууж яахын тээ? Яааааааа! Юм дуугараадах л даа!"
Эгч эхлээд гайхаж байсан ч миний хэлснийг ойлгосон бололтой миний өмнөөс зөөлхөн инээмсэглээд намайг өөрөөсөө холдуулсанаа Кан менежрийн хажууд нь очоод хажуугаар нь тэвэрснээ "Мэдчихсэн үүУг нь жоохон сэтгэлийг чинь бэлдэж байгаад хэлье гэж бодсон юмсан гэтэл Жону надаас өрсчихөж...Уучлаарай гэхдээ ийм л юм болчихлоо худлаа юм байхгүй ээ Рэ"
Амаа ангалзуулан нөгөө хоёр луу хуруугаараа заан балмагдаж ядан зогсож байгаад арай гэж нэг юм итгээд дагзаа маажаад "Мэдэээээээд байсымаааа! Аааааль эрт л хэлчихгүй дээ заза одоо яахав дээ...Амжилт л хүсэхээс дээ би юм яриад яах ч билээ дээ заза би ажлаа хийхгүй бол нээх цаг болох нь"
Эгч санаа алдаад "Юүүүю нээрээ айж үхэх гэж байна шдээ чи түрүүлээд хэлчихдээ яадаг юм? Хүн хамт хэлье гэж байхад"
Жону түүний хацар дээр нь зөөлөн үнсээд "Уучлаарай хайрааХарин өөрөө гадарлачихсан юм аа тэгээд би яалтач үгүй хэлчихсэн юм аа"
Санаа алдаад "ЗазаХоёулаа туслах уу? Гаднаа ингэж байгаа ч та хоёр ямар харилцаатай байсныг чинь бодвол тэр яав ч зүгээр биш байгаа очиж туслая"
Жону толгойг нь зөөлөн илээд "Хайрт мангархан минь дээ чи минь надаас илүү олон жил Рэтэй амьдарсан хүн байж надаас дор мэддэг гэж үү? Тэр бачуурсан үедээ их юм хийх дуртай байдаг юм шүү дээ...Тиймээс хоёулаа саад бололгүй гарцгаая нээх цаг болохоор хүрээд ирье за юу Хэбинаа"
Хэбин эгч толгой дохиод "Мундаг залуу шүү нээрээ чам шиг минь сайн хүргэн ах хорвоо дээр байхгүй дээ тээТэгвэл явцгаая" тэр хоёр ийн ярьсаар арай гэж нэг юм гарлаа...Тийм ээ эгчийн зөв, би их ууртай байгаа энэ муу Кан Жону надад яаж хандаж байлаа даа? Бүр нэг тийм дургүй хүргэсэн амьтан! Гэхдээ сэтгэл нь цагаахан л даа. Тэрийг нь
бодохоор эгчийгээ өгч болмоор юм шиг санагдаад бхын...Би одоо анхаарлаа ажилдаа л төвлөрүүлэх хэрэгтэй...Эгч өөрөө амьдралаа шийдэг харин аав ээж хоёрт л танилцуулчихвал надад асуудал үнэндээ алга өө заза ажил их байна би ганцаараа байгаа юм чинь эхлэцгээе!
Гал тогоо, угаалгын өрөө, касс, үүд, ширээ сандал, гадаа талбай гээд бүгдийг нь цэвэрлэчихлээ...Бас ёслолын ажиллагаандаа зориулсан аяган бялуу том бялуу хоёроо жигнэчихсэн одоо болоход 30 минут л дутуу кофешоп 50 минутын дараа нээнэ...Яг таарч байна яг л өмнөх шигээ
Ажлаа хийж дуусгаад гаднаа суугаад том аяга халуун кофе уулаа...Сэтгэл санаа өнөөдрийн энэ нартай тэнгэр шиг л цэлмэг байна дээр нь томоос том аягатай кофе зүгээр л ТӨГС(Би ер нь их кофед дуртай хүн л дээ...Тиймээс долоо хоног бүрийн аль нэг амжилттай байсан өдрөө заавал нэг том аяга кофе уудаг товчхондоо бяцхан уламжлал гэхүү дээ дан кофе уйтгартай биз дээ? Тиймээс би хажууд нь заавал өөрийн барьсан шоколадтай бялуугаа тавьж байгаад иддэг гоё байгаа бизЗөвхөн би ганцаараа л ингэж иддэг байхгүй юу өөр хэн ч бүр эгч ч миний бялууг идэж байгаагүй гээд л бодчих хха би их харамч л дааӨнөөдөр ч бас ингэж байгаа минь энэ гэхдээ өнөөдөр өнгөрсөн жилийн энэ өдөр шиг томооос том аягатай кофе том зүсэм бялууХха одоохондоо та нар л мэднэ шүү заЧишшш) "Амттай байна шүү...амьдрал ч тэр кофе бялуу хоёр маань ч тэр...Би өөр юу хүсэх вэ дээ? Тийм ээ аав аа ээж ээ? Ххи"
___ "Газар дээрээ баригдах шив дээ? Хөөе чи яагаад байгууллагын өмчөөс хумслаад байгаа юм? Яасан том нөхөр вэ чи" хэн нэгэн ирээд намайг зөөлхөн ч гэлээ хайхарсан шинжгүй зэмлэснээс болж золтой л кофендоо түлэгдчихсэнгүй...
Цочсондоо болоод хөргөж чадалгүй залгичихлаа халуун юм залгисан хүн босож цочих нь мэдээж шүү дээ барьж байсан аягатай кофегоо саяны зандарсан нөхөр лүү шидчихлээ"Халуун байна! Хэл минь хэл минь яааая хооолой минь! Новш гэж! Миний хоолой...Өвдөж байна"
___ шидсэн аягыг минь барьж авах гэж байгаад өөр лүүгээ халуун кофе асгасан бололтой "Чиний хоолой хэл хоёр ч яах вэ? Миний хувцас арьс хоёр л хайран байна шүү...Бас чи ямар хайхрамжгүй юм бэ?"
Уурандаа багтрах шахаж байгаа би түүн рүү хамгийн чангаараа "Юугаа солиороод байгаа хорхой вэ чи? Чамаас л болоо биз дээ? Тайван байгаа хүнийг цочоосон нь хэн билээ дээ? Харааааааол ид гэж! Аяга хагарчихсан бол яах вэ? Аааашшшш хамгийн хайртай аяга минь юмсан...Миний хэл ч яах вэ? Аяга минь л зүгээр байгаасай билээ" ингэж уйлагнахад тэр инээгээд
"Ваааа чинчаа чи ямар сонирхолтой охин бэ? Өөртөө ч биш надад ч биш аягандаа санаа чинь зовлоо гэж үү? Тэр аяга чинь хагараад өөр нэгнийг гэмтээчихсэн бол яах вэ? "
Хэлснийг нь сонсоод бас л уурлан "Хэн нэгэн гэмтчихээ юу? Зүгээр үү? Аашшш яачихсан өдөр вэ? Хэр их гэмтсэн юм?"
Тэр бүр л чанга чанга хөхрөн "Чи их тэнэг юмаа эсвэл сая хэтэрхий цочирдсондоо ингээд тэнэг болчихож байгаа юм уу? Яана аа би хүн айлгаад тэнэг болгочихлоо одоо яана аа? Май май аяга чинь энэ байна чиний аяганы төлөө би өөрийгөө халуун кофегоор угаачихлаа"
Би ч бөөн баяр болсоныг хэлэх үү аягаа шүүрч аваад хөөрч баярлаад "Ёохххх ашгүй дээ...Зүгээр байна бурхны минь аврал гэж нээрээ ямар их айв аа? Хэн нэгэн ч тэр аяга ч тэр гэмтээгүй нь ямар сайн хэрэг вэ? Вүхххх" би сая л нөгөө зандардаг нөхрийг саналаа түүн лүү хартал тэрний урт цагаан футболк нь дүүрэн кофеболчихсон уг нь надад уурлах ёстой байтал өөдөөс ярзайтлаа инээгээд зогсож байлаа би ч байдалд орсноо хэлээд яахав "Яана аа, та зүгээр үү? Их түлэгдсэн үү? Уучлаарай...Би их түргэн ууртай хүн л дээ тэгээд жоохон бүдүүлэг авирлачихлаа уучлаарай" тэр миний хэлэхийг сонсоод бүр л аймар чанга инээгээд "Яааа? Чи нээрээ ямар сонин охин бэ? Бурхны аварлаар ашгүй нэг юм чи намайг энд байгааг анзаараа юуЗүгээр ээ би ууртай хүнтэй зөндөө учирч байсан гэхдээ чи хамгийн сонирхолтой ньБи хувцсаа цэвэрлэж болох уу? Өөрийг чинь зөвшөөрвөл?"
Түгдчиж сандарсандаа болоод "Би угаагаад өгөх үү? Би хурдан угаадаг би цэвэрлээд өгье би л завааруулсан нь ш дээ та надад тайлаад өгчих би угаачихъя"
Тэр надруу нэг сонин харснаа "Хөөөх чи их шулуухан юм аа, баярлалаа гэхдээ би яг энд тайлж өгөх хэрэгтэй юу?"
Хэлснээ бодож үзээд бас л сандарч "Үгүй үгүй би буруу ярьчихаж ээ...Та дотор ороод миний хувцас солих өрөөнд очоод тайлаад өгчих би тэгээд цэвэрлээд өгье надад илүү том цагаан өнгийн футболк байгаа та тэрийг өмсч бай "
Тэр инээгээд "Хха за тэгье дээ би энд ямар ийм хувцастай нь л явалтай нь биш дээ замчил хурдан сольмоор байна"
Би гэж будилуу нөхөр "За ийшээ байгаа"
Миний хувцас солих өрөөнд:
Эргэн тойрноо ажин харснаа "Чи энэ өрөөнд байдаг юм уу? Зөвхөн чинийх юм уу? Жижигхэн ч гэлээ их тохилог юм чи өөрөө тохижуулсан уу? Бас хөшгөө түр хааж байж болох уу? Бас чи байнга хөшгөө нээлттэй хувцсаа сольдог уу?"
Сүүлд хэлсэн үгэнд нь уур хүрсэн ч гараа атгаад "Тийм ээ, би өөрөө сонгож өөрөө тохижуулсан юм бас бяцхан магтаалд тань талархлаа...Эцэст нь гэхэд мэдээж би хөшгөө хааж байж сольдог! Амаа мэдэж байсан чинь дээр болов уу? Хөшгөө өөрөө хааж байгаад тайлаад өгчихгүй юу? Манайх удахгүй нээх гээд байна ажил их байна л даа"
Тэр хэлсэн үгэндээ гэмшсэн бололтой чимээгүйхэн футболкоо тайлж өглөө хөөх дажгүй биеэй юм булчинтай ч юм хха би ийм юм сонирхдоггүй болохоор юм бодолгүй тайлж өгсөнийг нь аваад шүүгээнээсээ өөрт байсан том футболкоо өглөө...
Тэр өмсөхийнхөө өмнө над руу харж инээгээд "Яааа? Чи догдлохгүй байна уу? Уг нь эмэгтэйчүүд иймэрхүү юм харахаараа их догдолдог гэсэн дээ? Чамд юм мэдрэгдэхгүй байна уу?" Гэж хэлээд намайг буланд шахчихлаа...Тэгээд бага зэрэг бөхийгөөд над руу бага багаар ойртсоор байгаад бараг л уруул шүргэлцэх шахам болмогцоо "Чи надад таалагдаад байна би яах вэ? Надад боломж байна чи харин яамаар байна? Би бол энэ боломжоо алдмааргүй байна ахин хэзээ ийм боломж гарч ирэх юм билээ дээ? Чи юу гэж бодож байна?"
Тэр хэтэрхий ойрхон байсан болохоор би бага зэрэг холдуулаад "Хийх гэж л байсан юм бол асуудаггүй юм тоглоод байлгүй наадхаа өмс хэн нэгэн харвал буруугаар ойлгох нь байна бас тийм ээ, надад юу ч мэдрэгдэхгүй байна, одоо зам тавиад өгч болох уу? Надад цаг бага байна л даа?"
Тэр бас л өнөөх инээдээ нүүрэндээ тодруулаад "Тийм ээ чиний зөв асуудаггүй байж, бас цагийг чинь үрсэн бол уучлаарай би одоо өмслөө...санаа бүү зов би өмсчихөөд хурдхан шиг гарлаа чи тайван ажлаа хий дээ..."
Би үг дуугаралгүй угаалгын өрөө орж футболкыг нь угаагаад гарч ирэхэд бялуу гаргахад 10 минут үлдчихэж...Тохчихоод түүнийг эргэн тойрноосоо хайвал тэр миний өрөөнд байсан зураг болон ургамлуудыг нэгд нэгэнгүй үзээд зогсож байлаа бас хараад инээгээд байсан...Миний футболк таарч байна гэхдээ багахан л сул харагдаж байна аргагүй шд би чинь дөнгөж метр жаран хоёртой тэр бол метр далтай л байх тэгээд ч тэр чинь эмэгтэй биш эрэгтэй хүн шүү дээ... Би өрөө рүүгээ ороод "Та одоо гарч болно оо удахгүй кофешоп нээнэ та тэр үед хүрээд ирэхгүй юу даа хувцас чинь ч хатчихсан байна байх тэгэх үү? Юу гэж бодож байна?" Тэр ч толгойгоо дохиод гараад явлаа би ч нээхдээ бэлдээд үлдлээ...Удалгүй эгч Жону хоёр ирж бид нээгээд 2 жилийн ойгоо сайхан тэмдэглэж дуусгалаа харин тэр ирсэнгүй... Уг нь миний футболк юм сан мартчихсан юм болов уу? Би одоо яанаа? Харимаар байдаг миний футболк байхгүй тэрнийх байгаа шд нээрээ би яалтач үгүй түүний футболкыг өмсөж явахаар боллоо өмсөөд үзтэл үнэхээр том юм ваааа нээрээ! Миний биеийн өвдөгнөөс дээших дөрвөн хуруу хэсэг алга болчихлоо...Зун байсан тулдаа л...гадуур нь юу өмсөхөө бодоод бодоод олсонгүй...Азаар надад авч явж амжаагүй урт пальто байснаа өмсөөд доогуур нь өглөө өмсөж ирсэн сул өмдөө өмсөөд нүүрэндээ маск зүүгээд үүргэвчээ үүрээд кофешопоо хаагаад гарлаа...
Гарахад тэр үүдэнд өөр нэг футболк дээрээс нь цамц өмсөөд хажуугийн хана налаад зогсож байлаа...