Тикки Тоби

179 3 0
                                    



(Тэгж байгаад засварланаа!! миний анхны орчуулга болохоор дутагдалтай тал зөндөө байгөө )

Гэртээ харих урт замыг чиглэн жолоодсоор л... Зам хэзээ ч дуусашгүй мэт... өндөр ногоон модод холын замд үдэж байгаа юм шиг ард хоцорч, мөчирний завсраар тусах нарны хурц гэрэл нүдэн дээр чинь тусах үнэхээр төвөгтэй.

 Зам дагуу битүү ой модод үзэгдэнэ. Зөвхөн машины моторын дуунаас өөр чимээ үл сонсогдоно. Эргэн тойрон үнэхээр нам гүм, амар амгалан мэдрэмж төрүүлэхээр билээ. Хэнд ч болов сайхан сэтгэгдэл үлдээх боловч хоёр зорчигчийн хувьд "сайхан" гэх зүйл бараг л ховор. Жолооны ард сууж буй дунд эргэм насны эмэгтэйд нямбай гэгч зассан богино бор үс нь өөрт ихэд сайхан зохижээ. Тэрээр v-хэлбэрийн захтай ногоон цамц болон цэнхэр жийнс өмссөн байна. Алмазан шигтгээтэй чамин бяцхан ээмэг нь үснийх нь завсраар цухас харагдана. Мөн гэрлийн тусгалаар тодрон харагдах түүний ногоон нүд, цамцтайгаа хосолжээ. Тэр зурагтын нэвтрүүлэгээр гардаг дунд насны ээжүүдтэй л адил эгэл эмэгтэй. Гагцхүү түүний нүдний доор үүссэн хар уут нь л бусдаас огт өөр харагдуулж байгаа хэрэг. Гунигт автсан дүнсгэр байх хэдий ч тэрээр нүүрэндээ үнэхээр инээмсэглэл тодруулж чаджээ.

 Бүсгүй уйлснаасаа эсвэл өөр шалтгаанаас болоод уу бүү мэд байс хийгээл нусаа татна. Хааяахан арын суудал сууж буй цээжээ чанга гэгч нь тэврэн, хүйтэн цонхон дээр толгойгоо наах хүүгээ машины толиор харах билээ. Түүний төрх энгийн хүүхдүүдтэй адилгүй. Хэрвээ хэн нэгэн хүүг харвал түүнд ямар нэгэн муу зүйл болсон мэт сэтгэгдэл шууд төрүүлж болохоор ажээ. Хааш яаш салаалсан арзгар бор үстэй, нарны гэрэл тусахаа болимогц түүний цонхигор царай нь үнсэн саарал харагдах хийгээд ээжтэйгээ адилгүй хар нүдтэй дээр юуг ч үл илэрхийлэх хөндий харцтай байх билээ. Мөн цагаан цамц, эмнэлгийн өмд өмссөн байна. Өмнөх хувцас нь урагдаж цусны толбо болсон болохоор ахин өмсөх ч шаардлагагүй болсон.Баруун талын хөмсөг, гараа хагарсан шилэнд сэтлүүлж, зүсүүлснээс гараа мөр хүртлээ бинтээр ороолгуулжээ. Түүний гэмтэл аймшигтай харагдаж байгаа боловч хүү ямар ч өвдөлт мэдрэхгүй. Энэ бол түүнийг тодорхойлж болох нэг шинж. Тэрээр төрөлхийн л өвдөлт мэдэрдэггүй ховор өвчинтэй билээ. Өвдөж зовуурлахыг амьдралдаа огт үзээгүй тэрээр гараа алдсан ч юу ч мэдрэхгүй биз. Мөн түүнд өөр үндсэн өвчин байдаг нь туррета синдром буюу үе үе хяналтгүйгээр таталт өгөх юм. Үүнээсээ болж үеийнхээ хүүхдүүдэд ад үзэгдэж, шоолуулж, янз бүрийн хочоороо дуудуулсаар эцэст нь гэрээр сурахаар болсон байна. Өөрийн мэдэлгүй хүзүүгээ дуугаргадаг болохоор хүүхдүүд түүнийг Тикки Тоби гэж их элэг барьдаг байсан нь орчин тойронтойгоо харилцахад маш их хэцүү болгосон юм. Тоби цонхруу ширтэх хийгээд нүүрэнд нь ямар ч сэтгэл хөдлөл үгүй. Минут болгонд мөр, гар, эсвэл хөл нь татна. Машины дайвалзах хөдөлгөөн хүртэл түүнийг тавгүй байдалд оруулна. Хүүгийн нэрийг Тоби Рожерс гэдэг. Машины ослын тухай бодох бүрийд түүнийг хар бараан, муухай бүхэн нөмөрнө. Тоби азтай байсан. Харин түүний эгч тийм ч азтай байгаагүй. Эгчийнхээ тухай бодоход тэр нулимсаа тэвчиж чадалгүй уйлдаг. Түүний хашхирах чимээ машин хүчтэй мөргөх агшинд л замхран алга болсон. Тоби нүдээ нээгээд эгчийгээ харахад духанд нь шил зоогдсон, гуя хөл нь тэр чигтээ дугуйнд бяцарсан, аюулгүйн байдлын дэр түүний биеийг шахсан байдалтай байсан байна. Энэ бол Тобигийн харсан хамгийн сүүлчийн хайрт эгчийнх нь төрх байжээ.

Тикки Тоби ӨгүүллэгWhere stories live. Discover now