Chapter 6

884 87 2
                                    

SM town тоглолттой тул Япон явахаар зэхэн ачаагаа цэгцэлж байв.

Крис, Лухан хоёр дарааллаад хамтлагаас гарцгаасан тул бид хэцүү юм шиг л царайлцгааж байлаа. Гэхдээ тэр Лухан гэгч залуу надад таалагддаг байсан юмсан.

Бид эхний тоглолтын дараа тэмдэглэхээр болж зочид буудлынхаа хамгийн дээд давхрын лоунж-д ёстой дураараа жиргэж, дунд чөмгөөрөө наадах аж.

Харин би тэднийг дэмий л ширтэн сууна.

Зарим нэгэн нь өөр газар үргэлжлүүлэн гэсээр гарч явах бол, зарим нь ганцаараа суугаад чимээгүй л ууж суух аж. Надаас бусад нь мэргэжлийн архичин мэт л ууж байлаа. Бүр эмэгтэй айдолууд хүртэл шүү. Гэхдээ ийм мэргэжил байдаг эсэхийг мэдэхгүй юм.

Менежер над руу дөхөн ирээд гарт нэг хундаг бариулав.

- Уучих!

- Үгүй ээ. Би уудаггүй.

- Зүгээр уучих аа!.

Менежер яагаад намайг архиар шахаад байгааг би ойлгоогүй ч ууж орхилоо. Ам халуу дүүгэн, амаа даран ярвайв.

Ах дахин нэг хундага сарвайгаад "уу" гэлээ. Би түүний гараас хундагатайг авсны дараа түүнээс:

- Уухаасаа өмнө нэг зүйл асууя! Та яагаад намайг архиар шахаад байгаа юм?

- Наадхаа эхлээд уучих!

Би түүн рүү нэг сонин харснаа уулаа. Энэ удаад тийм ч гашуун санагдаагүй ч өөрийн эрхгүй ус руу гараа сарвайхад менежер ах цохин болиулаад дахиад нэг хундага тавих нь тэр.

- Тоглоод байна уу?

- Би чамд харин ч градус багатай архиар эхлүүлж байна. Зүгээр уу!

Эсэргүүцэхийг хүссэн ч уусан хоёр хундага минь дотор халууцуулан, 3 дахь хундагийг ухамсаргүй үйлдлээр хоолойгоороо гулгуулж орхилоо.

Менежер миний хундагийг хоосорсон эсэхийг шалгах мэт доош харуулж ширээн дээр тавиад:

- Тэр үүдэнд зогсож байгаа хэдэн охидыг харж байна уу?

Гараараа нэг газар луу заах бол би хагас дутуу ухаантай тийшээ харав.

- Т-тиймээ харж байна.

- Тэр охид чамайг бяцхан охин шиг уухгүй гэж маяглаж байгааг чинь харах юм бол зажлахгүй залгина.

- Тэд хэн юм?

- Чиний галзуурсан шүтэн бишрэгчид. "Яаж орсон юм бол" гэж гайхаж байгаа байх л даа. Тэр охид энэ зочид буудалд биднээс их мөнгө төлсөн гэж хэлж болно. Эцэст нь бид Солонгост биш байна. Хэрвээ Солонгост байсан бол бид тэднийг яаж ийгээд хөөж гаргах байсан. Харин энд бол чадахгүй. Ядахнаа биед чинь хүрэхгүй буланд чимээгүйхэн сууж байгаад нь баярла.

Reality of Kim JonginWhere stories live. Discover now