2-р хэсэг

666 84 16
                                    

"Жүжигчин хүн гэдэг ямар ч төрлийн кинонд зоригтойгоор тоглож чадах хүнийг хэлдэг юм. Хэрэв чи айдсаа даван туулж шинэ зүйлсийг хийж үзэж туршихгүй л бол жүжигчин болно гэдэг юу л бол. Өөрийгөө ямар их авьяас чадвартай гэдгээ тэдэнд харуул" гэх найруулагчийн хэлсэн үгс толгойд минь хэзээ ч гарч болохгүй мэт хадагдаж орхилоо.
Би чинь залуу хүн, тиймээс шинэ бүхнийг эрэлхийлж туршиж үзэх хэрэгтэй. Магадгүй энэ бүхнийг дууссаны дараа гаргасан шийдвэртээ харамсах биз.
Эхлэл бүхэн сайхан байх албагүй тийм биз. Муухай бүхнээр эхлэн цаг хугацааны эрхээр сайжирч магад.
Үнэндээ одоо надад хүмүүсийн юу гэж бодох нь огтхон ч хамаагүй.
Би зөвхөн би гэдэг хувь хүн ямар болохыг Бэкхён гэх залуугийн дотор ямар авьяас нуугдаж байгааг харуулах болно.

Чанёол-ын талаас:

"За тэгэхээр юу ярих гэж дуудуулсан юм бэ дээ" хэмээн урд талд суух үзэсгэлэнт бүсгүйгээсээ асуулаа. Тэрээр хэлэх гэж байгаа үгэндээ ичсэн бололтой харцаа надаас бууруулан доош харж

"Юу-л-даа б-б-и чамд сайн болчихсон юм шиг байна" би балмагдаж орхилоо. Яагаад, яаж, хэрхэн?
Надад түүнээс асуух асуулт маш олон байсан боловч тэвчээд өнгөрөөхөөр шийдсэн юм.
Эмэгтэй хүн өөрт чинь сэтгэлээ илчилж байхад яагаад сайн болсных нь талаар лавлаж асуух үнэхээр утгагүй хэрэг тийм биз.

"Юүна чи намайг үнэхээр цочирдуулчихлаа. Надад чиний сэтгэлээ илчилсэн чинь үнэхээр сайхан хэрэг байна л даа. Гэх-
хэлэх гэсэн үгээ цааш үргэлжлүүлж чадахгүй байна. Гэсэн ч түүнд худлаа хэлэн сэтгэлийг нь хүлээлгэж эцэст нь шархлуулж чадахгүй нь бололтой. Тэрээр миний юу хэлэхийг тэсэн ядан хүлээн сууж буй харагдана

Би хоолойгоо зассанаа "кхмм, намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би чиний сэтгэлийг хүлээн авч чадахгүй нь. Учир нь надад найз бүсгүй бий" хэлэх гэсэн зүйлийнхээ эхний өгүүлбэрийг л хэлэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг анзаарлаа.
Харин хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь хэлтэл тэрээр шууд л уйлж гарав. Надад уйлж байгаагаа харуулахгүй гэсэн бололтой ханцуйгаараа нүүрээ байн байн шувтрана. Хэсэг азнаснаа ухасхийн босоод "намайг ч бас уучлаарай, би анхнаасаа чамд сайн болох ёсгүй байж. Би ингээд явъя даа" хэмээн гар цүнхээ аван ресторанаас гарч явав.

Хачирхалтай нь би түүнийг надтай хамт үлдээч гэж гуйгаагүй. Утгагүй байгаа биз. Өрөвдөлтэй ч юм шиг.

Пак Чанёол гэх миний биеийг үзэн яддаг хүмүүсийн тоо дахин нэгээр нэмэгдэх шив. Би ч адгийн н*в* юм даа. Хэдэн бүсгүйг шархлуулж орхив доо?
Амласан юмсан, дахиж хэн нэгнийг шархлуулахгүй гэж. Гэсэн ч хэзээ ч энэ амлалтдаа хүрэхгүй бололтой...

Саяхан кинонд тоглосон учир хэсэг хугацааны амралт авахаар шийдэн утасныхаа батарей-г нь салган авч хаа нэг тийшээ чулуудаж орхилоо.

Ойрын хэдэн сар кино зураг авалт гэж гүйсээр байгаад өөрийгөө ч мартан ядрааж орхиж дээ. Нийт хоёр гаруй долоо хоног амарсны эцэст утасныхаа батарей-г өрөөнөөсөө арай ядан олон утсандаа хийн асаалаа.

Утас асмагцаа л хэдэн минут тасралтгүй мэдэгдэл ирэх нь тэр

Instagram: 89 messages
Messenger: 158
Snapchat: 56 request
Facebook: 287 request
Gmail: 708 гэх тоонууд гарч ирэн намайг цочроож орхив. Бас болоогүй ээ. Аваагүй дуудлага: 36 харин дуут мессеж 24 ирсэн байв.

Хамгийн сүүлд ирсэн дуут мессеж-ийг шалгатал "Сайн уу, би найруулагч Жимин байна аа. Чамайг ойрдоо завтай байгаа гэж сонслоо. Надад нэг киноны санаа орж ирсэн юм л даа. Тэгээд түүндээ дүр хайгаад, хэрэв боломжтой бол энийг сонсоод эргээд залгаарай" хэмээсэн байлаа.
Нэгэнт амраад ханачихсан тул буцаад ажилдаа орох ёстой болохоор эргүүлэн найруулагч Жимин луу залгав. Нэг минут ч хүрэхгүй хугацаанд тэрээр утсаа аван

"Чамайг залгана гэж мэдсэн юм аа, залгасанд баярлалаа"

"Таныг маш сайн найруулагч гэдгийг чинь мэдэх учраас зөвшөөрье гэж бодлоо. Гэхдээ яг ямар төрлийн кино юм бэ дээ"

"Харин үүнийг хэлэхээс л эмээж байна даа. Энэ бол ЛГБТ төрлийн хүмүүст зориулсан кино юм л даа"

"Н*В* гэж та чинь юугаа яриад байгаа юм бэ, галзуураагүй биз. Би тэгээд эрэгтэй хүнтэй үнсэлцээд, тэврэлдэнэ гэж бодоо юу"

"Үнэхээр уучлаарай, гэхдээ бид танд үнэ хөлсийг чинь хангалттай өгнө өө"

"Надад тэр үнэ хөлс хамаагүй. Намайг яаж гэе болгож тоглуулна гэж бодсон юм бэ"

"Хүлээ л дээ, та сонсож бай. Энэ кинон дээр тийм ч их нялуурал гарахгүй. Гарах боломж ч үгүй. Зохиол дээрээ тэгж бичигдээгүй юм. Хэрэв тийм хэсэг дээр та тоглохыг хүсэхгүй байвал бид орлон тоглогчоор орлуулж болох юм"

"Мэдэхгүй юм даа би сайн бодож үзэх хэрэгтэй байх. Шийдвэрээ гаргаад тань руу залгая"

"За тэгээрэй таны дуудлагыг тэсэн ядан хүлээж байя"

"ЗА" хэмээн утсаа таслаад буйдан луу шидэж орхилоо.
Би яг одоо галзуурч байна. Энэ амьдралдаа их юм үзэх нь дээ. Гэе кинонд тоглох нь л дутаж гэнэ.

Гэхдээ порно киноноос дээр байна байх даа. Ядаж худал дур тавьж буй дүр эсгэх шаардлагагүй.

WHISKYWhere stories live. Discover now