Хоёрдугаар бүлэг

251 19 0
                                    

Хоёрдугаар бүлэг:
Ховд аймгийн, Эрдэнэбүрэн суманд байх Цамбагарав ууланд өглөөний наран мандлаа. Цамбагарав уулын оройгоос баруун зүгт уруудаад, ургаж тогтсон 3 үхэр чулууны доод талд бяцхан хаалга байх бөгөөд дотор нь түр тар хийх чимээ гарах ажээ. Бор модон хаалга нээгдэж Ананд гарч ирлээ. Түүний нүдний гал хэдийнээ буурч, хаа нэгтээ үрчлээс үзэгдэх болжээ. 
-Хануй гэж дуудах Анандын дуу уул хадаар нэг цуурайтлаа. Энэ хооронд бяцхан Хануй саяхан олсон бяцхан бүргэдийн зулзагыг үүрэнд нь хүргэж өгөхөөр явж байлаа. Тэрээр хэдийнээ арван нас хүрсэн бөгөөд урт хар үс нь нуруугаа давах болжээ. Өмнө нь бүтэн сарын хугацаанд ааваасаа нуун байж эмчилсэн бүргэдийн зулзагыг гэрт нь буцаах болсондоо туйлын их баяртай байлаа. Уулын өөд мацан алхаад, бүргэдийн үүрэнд зулзагыг буцааж тавиад ирэхэд өдрийн хагас хэдийнээ өнгөрснийг анзаарсангүй. Тэрээр гэртээ буцаж ирэхэд Ананд түүнийг угтаж авлаа. 
-Чи хаагуур байсан юм. Бид өглөөний хичээлээ давтах ёстой байсан
-Би төөрчихсөн юм
-Битгий худлаа ярь. Чи ахиад л нөгөө амьтадтайгаа хамт байсан уу?
-Үгүй. Гэхдээ... гэж үгээ гүйцээж амжаагүй байтал Ананд уурсаж
-Би чамайг хэрэггүй зүйлд цагаа үрээсэй гэж хүсэхгүй байна
-Энэ хэрэггүй зүйл бишээ. Тэдэнд тусламж хэрэгтэй байсан юм
-Ахиад чамайг зөвшөөрөлгүй явахыг хориглож байна
-Та ингэж болохгүй
-Би чиний аав. Тэгэхээр би мэдэх болно
-Ээж байсан бол ингэхгүй л байх байсан. Энэ үгийг сонсоод Анандын дотор харанхуйллаа. Тэрээр Хануйгаас, Аюушийн багын төрхийг олж харах шиг л боллоо.
-Явж хичээлээ хий гэж зандрангуй хэллээ. Хануй уурсаж, хичээлийн ширээ рүүгээ алхлаа. Анандад хэлэх үг олдсонгүйд өөрийн сууж бодолхийлэх дуртай зөөлөн сандал дээр суулаа. Аниргүйг эвдэн чимээ гарлаа. Үхэр тэрэг уулын жимээр өгсөн ирэх ажээ. Ананд ирсэн гийчинг угтахаар гарлаа. 
-Сайн байна уу? Та 
-Сайн. Сайн уу? Миний дүү
-Сайн. 
-Манай Хануй хаа байна. Захиад байсан хөнжлийг нь авчирсан юмсан гээд тэрэг рүүгээ эргэлээ. 
-Хануй хөнжил захьсан юмуу? Та яагаад Хануйг эрхлүүлээд байдаг юм бэ? Хүссэн зүйлийг нь авч өгөөд л байх юм.
-Энэ уулын мухарт байгаа та хоёрыг би л ойлгохгүй юм бол хэн ойлгохов. Энэ бяцхан охинд амаргүй л байгаа байх. Түүний насан дээр дэгэж дэрвээд л явж байдаг шүү дээ. 
-Гэхдээ тэр чинь эгэл хүн биш. Хүчирхэг шидтэн болох ёстой.
-Хүч гэдэг хүү минь сэтгэлд байдгаас биш, бяр чадалд байдаггүй юм. Би ч өөрийнхөө хөгшнөөс их юм ойлгосон доо. Чи мэдэх байлгүй дээ. Тэр насаараа шидтэний сонины газар ажиллаж байсан юм. Одоо ч түүний эрхлэн гаргаж байсан “Дугариг” сонины дугаар байдаг юм. 
-Танд маш их баярлалаа гэж Ананд хэлэхэд
-Миний ганц нагац дүү шүү дээ. Дүү минь халуун амиа зүгээр нэг зориулаагүй гэдэгт итгэдэг юм. Энд хэд хэдэн уут гурил, хүнсний ногоо авчирсан.
-Чиний ажил сайн байгаа юу?
-Сайн байгаа.
-Хануй хэмээн дуудахад сэргэлэн хоолой хаалганы цаанаас гарч ирлээ. 
-Нагац эгчээ
-Сайна уу? Хануй. Сайн сууж байв уу?
-Сайн байгаа гэж хэлээд нагац эгчийгээ дагуулан, тэргэн дээрээс хүнс зөөж буй ааваасаа холдлоо.
-Та миний захисныг авчирсан уу?
-Тиймээ. Аваад ирсэн. Чи юу хийх гэж байгаа юм?
-Би саяхан хоёр ирвэсийн зулзага олсон юм. Тэд даарч байгаа. Дулаахан хөнжил хэрэгтэй. 
-Тийм гэж үү Чи ирвэснээс айхгүй байна уу?
-Үгүй ээ. Огтхон ч аймар биш. Тэд надтай ярьдаг юм. Би саяхан бүргэдийн ангаахайг үүрэнд нь аваачсан. Ээж нь их санасан байсан шүү
-Болгоомжтой байгаарай охин минь
-Та дараагийн удаа хэзээ ирэх вэ?
-Долоо хоногийн дараа яг энэ цагтаа ирнэ
-Би танд чихэр захиж болох уу?
-Болно.
-Ашгүй дээ. Баярлалаа
-Аавынхаа үгэнд орж байгаарай. 
-Тэгнээ.
-Нар шингэж байна. Би харилгүй бол болохгүй нь. Явсаар болтол шөнө болно гэж хэлээд нагац эгч Должин үхэр тэрэг рүүгээ эргэлээ. Ингээд шөнө болж уулыг харанхуй нөмрөн авлаа. Ананд, Хануй нар амрахаар хэвтэцгээлээ. Бүүдийсэн байшинд сүүмэлзэх төдий гэрэл туслаа. Хануй охиныг тойрон маш олон гэрэлт цохнууд нисэж байлаа.
-Та нар хүрээд ирэв үү? Гээд адрыг од мэт гэрэлтүүлэх гэрэлт цохнуудыг харан бая
Цамбагарав ууланд шинэхэн өглөө айлчиллаа. 
-Босоорой. Хануй. Өглөө болчихлоо гэж Ананд хэллээ. Түүний сэтгэл санаа дээрдсэн байсан нь Хануйд илхэн байлаа. Хануй орноосоо өндийж ирвэсийн хоёр зулзаганд шинэ хөнжлөө аваачиж өгөхийн хүслэн болж байлаа. 
-Хурдхан гараа угаагаад, цайгаа уугаарай
-За гэж Хануй хэлээд хувцасаа өмслөө. Хуучирсан дугуй модон ширээн дээр амталсан хуурсан будаа халуу дүүгж байлаа. Гэвч өглөөний амгаланг эвдэн сум шунгинан модон самбарт тусах чимээ сонсогдлоо. Ананд хаалгаар гарч захианы самбар дээр туссан сумыг авлаа. Суман сураар сайтар ороож бэхэлсэн захиаг “Эрхэм хүндэт Хануй”д хэмээн хаягласан байлаа.
-Хануй чамд “Хан Тэнгри”-ээс захиа ирсэн байна. 



за сайн байцгаана уу, Дараагийн бүлэг дараа долоо хоногт орно оо. :))

Хан ТэнгриWhere stories live. Discover now