-Germany, Weihenstephan Abbey-
Борооны нулимсан дуслууд сүмийн цонхыг балбаж, энэ чимээ залбирал унших эцэг ламтны нам дуутай хоршин сонстох ажээ. Сүмд хуран цугласан бүх хүмүүс хоёр алгаа хавсран залбирч, ганц ч чимээ үл гаргана. Би ч мөн тэдний адилаар залбиран сууж, нүдээ анисан чигтээ гүнзгий амьсгаа авлаа. Мөргөлтэй холилдон сонстох борооны чимээ надад нэг л өвөрмөц, нууцлаг мэдрэмж төрүүлж байсан юм.
Залбирал дуусах үед хүмүүс ч явж би суудал дээрээ суусаар ганцаараа үлдэв. Эцэг ламтны намуухан дуу гарахаа больсон ч борооны чимээ одоо ч сонсогдсоор.
-Ариса?
Тэргүүн гэлэнмаагийн шингэхэн дуу сонстоход нөгөөх мэдрэмж хаа нэгтээ замхран алга боллоо. Намайг нүдээ нээн түүний зүг хараад бүдэгхэн инээмсэглэхэд тэр нааш ойртон ирээд,
-Амралтын өдрийн залбиралд ирээ юу? хэмээн асуув.
-Тийм ээ. Өнөөдөр хийх ажил их байгаагүй болохоор ирсэн юм. Сүмийн ажилд туслаад, хүүхдүүдтэй ч бас тоглодог юм уу гээд.
Тэргүүн гэлэнмаа инээмсэглэн толгой дохиод,
-Залбирлын дараах ажилд санаа зовох хэрэггүй дээ. Бид өөрсдөө хийчихье. Харин чи явж хүүхдүүд дээр очсон нь дээр байх. Тэд чамтай уулзаагүй 3 л хоносон хэр нь санаад сүйд болж байна лээ гэхэд би зөөлхөн инээд алдаад түүний хамтаар сүмээс гарлаа. Бороотой өдөр хүүхдүүд сүмийн ард тоглодог юм. Weihenstephan сүм München хотоос холгүйхэн байх толгод дээр оршдог билээ. Эндхийн орчин тойрон үнэхээр сайхан тул хотод хийх ажил гайгүй бол би үргэлж энд ирж залбирч, сайн дурын ажил хийдэг юм. Сүмийн ажилчид бүгд надад сайны дээр хүүхдүүдтэй тоглох нь намайг аз жаргалтай болгодог тул хотод байх үедээ ч энд ирэхээр яарна.
Биднийг гадагш гарах үед бороо хувингаар цутгах мэт орж байв. Тэргүүн гэлэнмаа хар өнгийн шүхрээ дэлгээд намайг хамт явахыг хүсэн дохих үед би чимээгүйхэн толгой дохиод шүхрэн дор орлоо.
Сүмийн ард ирэх үед хүүхдүүдийн цангинасан инээд угтан авах аж. Тэд ногоон зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйлдэж, бороонд шалба норсон хэр нь даарсан шинж байсангүй. Зарим нь нимгэн цамцтай гүйж яваа харагдана.
-Тэд удаан тоглож байна уу? Бүр норчихож. Ханиад хүрчихвэл яанаа?
Намайг санаа зовнингуй дуугарахад тэргүүн гэлэнмаа инээмсэглэж,

KAMU SEDANG MEMBACA
The PLACE we MET
RomansaБидний учирсан газар... /1 жилийн ойн бэлгийн Oneshot-ууд/❤