2-Rooftop / Baekhyun

253 24 12
                                    

Мисү

Тэнгэрийн хаяа нил ягаан, ягаан өнгөөр уусан харагдаж, оройны тогтуун цаг агаар нэг л таатай мэдрэмж төрүүлнэ. Нил ягаан болсон тэнгэрийн өнгө Сөүлийн өндөр шилэн барилгууд дээр ч ойн нил ягаан өнгөтэй болгосон байх аж. Доош харвал машин зам, зав чөлөөгүй сүлжилдэх машинууд, гудамжаар дүүрэн хөлхөлдөх хүмүүс, гурван өнгөөр ээлжлэн асах гэрлэн дохио зэрэг нүд эрээлжлүүлэн үзэгдэнэ. Харин энд нам гүм хийгээд тайван байв.

Салхи зөөлнөөр салхилан үсийг минь арагш илбэлээ. Би үсээ чихнийхээ араар хийгээд өмссөн жинсэн яакныхаа халаасанд гараа хийв. Тэгээд дээврийн захаар удаанаар, тэнцвэрээ олон алхаж эхэллээ.

Яагаад дээвэр дээр гарч ирэх болсноо би тэр үед нэг бодов. Үхэх гэж лав биш. Магадгүй олон хүн бужигнасан тэр газруудаас түрхэн ч болтугай холдож, тархиа амраан, амар амгаланг мэдрэх гэсэн юм болов уу? Магадгүй л юм. Хүмүүсийн зохион бүтээсэн жижигхэн ертөнцөд багтах гэж хичээн амьдрах дэндүү ядармаар, туйлдмаар, залхмаар аж.

Дээврийн захаар алхаж эхлэхдээ би уначих вий гэж огтхон ч айсангүй. Яаж ч байсан унахгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Дотроо юу ч юм ихэд гүнзгий бодсоор алхахад доор минь буцлан буй хотын амьдралаас хаа хол одсон мэт санагдав. Хүсч байсан зүйлээ олсон минь энэ. Энэ үзэмж, зөөлөн салхи, халуун ч биш, хүйтэн ч биш цаг агаар, дээвэр, тэгээд би ганцаар. Үүнээс илүү амар амгалан гэж хаа байх билээ.

Тэнгэрийн хаяаны зүг ширтсээр бодолд дарагдан зогсож байхад минь дээврийн хаалга чихран дуугарах нь сонстлоо. Салхинд онгойсон уу, эсвэл хэн нэгэн орж ирсэн үү, бүү мэд. Гэвч төмөр хаалгыг онгойлгочихоор тийм хүчтэй салхи байсангүй. Тэгээд хариултыг нь олохтой зэрэгцэн хэн нэгний,

-Хүлээгээрэй! гэх намуухан хэр нь сандарч, балмагдсан хоолой ард минь гарах нь тэр.

-Битгий үсрээрэй. Тэнэг зүйл бодож болохгүй шүү!

Би гараа халаасандаа хийсэн чигтээ түүний зүг гайхан эргэж харлаа. Тэгээд харцтай нь тулмагц цээжин дотор минь нэг чимээ чангаар цуурайтаж эхлэв.

Түг түг түг.

Зөөлхөн бор үс, мөн адил өнгийн нүд, өөгүй цагаан арьс, улаа бутарсан уруул, цагаан малгайтай цамц, уранхай жинс. Тэгээд миний зүг ширтэх айдас, сандрал, итгэл найдвараар дүүрэн харц. Түүнийг хармагцаа би өөрийгөө санамсаргүй уначихсан юм болов уу гэж бодлоо. Тэр сахиусан тэнгэр юм болов уу? Өдийг хүртэл амьдрахдаа би түүн шиг хүнтэй таарч байсан удаагүй юм байна.

Kamu telah mencapai bab terakhir yang dipublikasikan.

⏰ Terakhir diperbarui: Feb 20, 2020 ⏰

Tambahkan cerita ini ke Perpustakaan untuk mendapatkan notifikasi saat ada bab baru!

The PLACE we METTempat cerita menjadi hidup. Temukan sekarang