Тэр гайхалтай бүхэн намайг ахлах сургуульд шилжиж ирснээр эхэлсэн.
****
"Хүүхдүүдээ түр наашаа анхаараарай!" гэх настайдуу эмэгтэй багшийн үгээр шуугилдаж байсан хүүхдүүд бүгд чимээгүй болон томоотой гэгч сууцгаах аж.
"Өнөөдрөөс эхлээд та нартай хамт суралцах сурагчдыг танилцуулья."
Энгийн л нэг охидын сургуульд сурдаг байсан надаас ээж гэнэт л "Үеэлтэйгээ хамтдаа нэг сургуульд явах уу?" гэж асуусан. Би үнэхээр гайхсан л даа. Гэхдээ дараа нь зөвшөөрчихсөн.
Ээж болон нагац эгч намайг түүний сурдаг Сөүлийн тэргүүний сургуульд маргааш нь л гэхэд оруулчихсан... Гайхалтай.
Харин би ганц сайн найзыгаа хамт оры гэж ятгасаар байгаад зөвшөөрүүлж, дагуулаад ирсэн.
Би Сүёлгүйгээр ганцаараа тэрэнтэй бүтэхгүй. Учир нь би түүнтэй ярилгүй 5 жил болсон шүү дээ.. Үнэхээр урт хугацаа.
"С...сайн байна уу. Намайг Ким Юнхи гэдэг. Тусалж дэмжиж байгаарай."
"Сайн уу намайг Шин Сүёл гэдэг."
гэхэд хүүхдүүд хариу мэндэлцгээнэ.Багш суух суудлуудыг маань зааж өгөхөд бид алхсаар бид харалдаа байх хоосон ширээнд сууцгаав.
.....
Их завсарлагааны хонх дуугарч байгаа болтой ангийн хүүхдүүд ээлж дараалан гарч яваа харагдана.
Харин бидний хажууд сууж байсан хөвгүүд босон бид хоёрлуу харан ам нээв.
-"Сайн уу? Намайг Бён Бэкхён гэдэг. Бёни гэсэн ч болно."
-"Намайг У Сэүн гэдэг."
Бид хоёр "Сайн сайн уу?" гэлээ.
-"Өнөөдрөөс эхлэн ширээний хамтрагчид болохнээ?" Сэүн гэх залуу хэлэв.
-"Мэдэхгүй зүйлс байвал асууж байгаарай одооноос найзууд болцгооё." хэмээн Бэкхён гэх хөвгүүн гараа Сүёл руу сунган инээмсэглэв.
Эндхийн хүүхдүүд их эелдэг бололтой. Бид хоёр баярласнаа илэрхийлэн хариу инээмсэглэв.
"Юнхи явцгаая би өлсөөд байна."
"Энэ охин идэх юм л бодно тхх заза явья. Ингэхэд хоолны танхим нь хаана байдын?"