Гуравдугаар бүлэг
Тодрон харагдах үүл нь үгүй тэнгэрт тэндээ төрсөн гэмээр жигүүртэн хэдэнтээ элэн халин нисээд Хануйн гар дээр буулаа.
-Чамайг эрх чөлөөтэй нисэхийг харахад сайхан байна шүү. Хошуут минь гэхэд цагаан шонхор эзнээ энхрийлэх мэт толгойгоо наалаа.
-Хэрвээ "Хан Тэнгри"-д чамайг авч явж болдог бол үнэхээр сайхан байна. Нисдээ хэмээн хошууг нь илбэлээ. Хошуут нисэн одох ажээ. Хануй хөтөлгөө 2 морины нэг дээр суусан байх бөгөөд, нөгөө дээр түүний аав Ананд суусан байх ажээ. Хэсэг шогшоод хоёр морь тэнгэрт хөөрч, тэд аян замдаа гарлаа. Хайртай бүхнээ ардаа үлдээгээд явж байгаа Хануй байсхийгээд эргэж харна.
-Зүгээрдээ охин минь. Тэд сайн байж байх болно. Охин юу ч дуугарсангүй гүнзгий амьсгаа авлаа. Тэд явсаар хэд хэдэн нуур, суурин газрыг өнгөрөөд сааралтан харагдах их хотын захад ирлээ. Урьд нь зах нь үл харагдах суурин газар харж байгаагүй Хануйд багахан айдас болоод сэтгэл догдлол мэдрэгдэнэ.
-Үүгээр ороод гарах ажил байна. Морио энд уячихья гээд мал зардаг хашлаганаас уян хүнд захиж үлдээгээд явлаа. Хануй, Ананд хоёр явах тусам хотын барилга улам өндөр болж байлаа. Эцэс төгсгөлгүй барилга үргэлжилсээр цагтай байшингийн гадаа ирлээ. Хотын хүн, барилга, шороо, чулуу, өвс гээд бүгд Хануйд гайхшралыг төрүүлнэ. Баатрын дуулгыг санагдуулам хачирхалтай малгай өмссөн нэгэн эрэгтэй цагтай байшингийн доор том жижиг олон янзын номыг энгүүлэн өрсөн байх ажээ.
-За. Номоо аваарай хэмээн цөхрөлтгүй жаргалтайгаар орилох тэр хүн олон хүнээс ялгарах ажээ. Хуучин гэмээр дээл нямбайлан өмссөн тэр хүн олон хүнээс ялгарах ажээ. Хануйн аав тэр хүнд хандан
-За сайна уу? Уудам ахаа
-Өө. сайна уу? Ойрд харагдаагүй хүн байх чинь. Ахыгаа зориод ирдэг юун сайн юм гэхэд Хануйн аав түүнд хандан үгс хэлэх ажээ. Хануй гагцхүү энэ олон хүмүүсийг хаашаа ингэтлээ яараад байдгийг гайхаж байлаа. Магадгүй тэд гэртээ хөөрхөн амьтан тэжээдэг байх. Түүндээ яараад нэг нэгнээ анзаарахгүй, түлхэх шахам явдаг юм болов уу? Хэрвээ аав надад гэртээ амьтан тэжээхийг зөвшөөрсөн бол би гэртээ л байх байсан хэмээн бодох үед
-Хануй хэмээн Анандын дуудах сонсогдлоо. Хануй эцэс төгсгөлгүй хөврөх бодлоо зогсоогоод Уудам болоод аавыгаа даган явлаа.
-Тийм байхнээ. Над дээр ирдэг чинь сайн юм боллоо. Үүнээс илүү сайн зүйл зардаг газар байхгүй шүү гэж тэрээр хоёр гараа нуруундаа үүрэх бөгөөд баясгалантай нь аргагүй Уудам хэллээ. Ном өрсөн тэрхэн газрыг тойроод буланд зурмал хаалга байлаа. Уудам хоолойгоо заслаа.
-Юу нөгөө Анандаа. Чи мэднэ дээ. Надад нөгөө байхгүй гээд гараа үзүүллээ
Ананд сая сэхээрч энгэрээсээ саваа гаргаж ирээд зурмал хаалганы цоож бүхий газарт хүргээд "Онгой" гэж хэллээ. Ер бусын зүйл болж зурмал хаалга төмөр хаалгаар солигдлоо. Хаалгаар ороход бүрэнхий өндөр адар бүхий газар угтлаа. Тэнд Хануйгаас яльгүй өндөр тавцан дээр олон дээлтэй хүмүүс янз бүрийн зүйлийг өрөөд эцэс төгсгөлгүйгээр
-Манай барааг аваарай, хямдхан өгч байна шүү. Ердөө ганцхан алтан шагай. 2 алтан шагайгаас хямдраад 1 алт, 1 мөнгөн шагай боллоо шүү гэх дуу хаа сайгүй хадна. Гэвч тэдгээр тавцангуудын төгсгөлд нэгэн настай өвгөн малгайгаараа нүүрээ халхлан, хар урагдсан дээл өмсөн газар суух ажээ. Тэрээр хүйтэн бохир газар суугаад урдаа эмтэрсэн модон аяга тавьсан байлаа. Хануй охин Уудам, Ананд хоёроос яльгүй хоцроод өвгөний аяганд алтан шагай нэгийг хийлээ. Зүйрмэглэх шахам сууж байсан өвгөний нүд гэнэт нээгдэж Хануйн хоёр мөрнөөс атгалаа.
-Та хөлсөө төллөө эрхэм дээдсээ. Та язгуур өндөртэй юм. Та их зүйлийг хийж бүтээх боловч соёотой хүү, хайрстай охинтой таарч болохгүй. Тэд чамайг аюулд хөтлөх болно гэж Хануйн нүүр лүү ориллоо. Ананд эргэж хараад айж мэгдсэн Хануйг тэр хачирхалтай хүнээс салгалаа.
-Холдож үз өөдгүй худалч минь гэж Уудам хэлээд хоёр гараараа занах дүр үзүүллээ. Хануй тэр хүнээс харцаа салгаж чадсангүйд байн байн эргэж хараад алхалаа.
-Зүгээр биз дээ охин минь гэхэд Хануй ердөө л толгойгоо дохилоо.
-Энэ нэг галзуу хүн байдаг юм. Хөөгөөд, хөөгөөд явахгүй гээч. Ганц нэгхэн явуулын хүн явахаар айлгаад байдаг золиг байгаа юм даа. Ямар сайндаа намайг ганц талханы хэлтэрхий өгсөний төлөө "Алдар суу түмэнд түгсэн жанжины заасан зүгт номын өргөөтэй болно" гэж хэлж байхав дээ. Гэтэл намайг хар. Би энд 20 жил ном зарж байна. Хэвэндээ л байна. Тэд өндөр тавцантай газрыг өнгөрч модон хаалгаар гадагш гарлаа. Тэнд маш уудам саруулхан гудамж угтан авлаа. Хаа сайгүй янз бүрийн зүйлс өлгөсөн хүмүүс шуугилдана.
-Энд надад танихгүй шидтэн нэг ч байхгүй гэж Уудам гэдсээ илэн тун баясгалантайгаар хэллээ.
-Бидэнд саваа, морины амгай бас эмээл хэд хэдэн сурах бичиг, дээл хэрэгтэй байна гэж гартаа цаас атгасан Ананд хэллээ. Модон тавиур дээр өлгөөтэй байсан арьс, эвэр, шувууны чихмэл, сарвуу хумс гээд бүгд Хануй дотор сэтгэлийг зүсэх шиг л боллоо. Тэдгээр хүмүүсийг харахад Хануйн дотор үзэн ядалт мэдрэгдэж байлаа. Эдгээр амьтадыг юу ч болоогүй мэт хэсэг хэсэгээр нь зарж байгаа эдгээр хүмүүс шиг болохгүй гэж өөртөө тангараглалаа. Тэд явсаар "Саваа" гэж модон дээр эв хавгүй бичиж өлгөсөн хэсэгт ирлээ. Тэнд саарал дээл өмссөн хүн хэн нэгэнтэй зогсоо зайгүй ярилцан, сүүлдээ маргалдан байх ажээ.
-Сайн уу? Үенчээ. Намаа өндөр үү? гэж Уудам эелдэгхэн асуулаа
-Сайн. Сайн. Чи яаж энд орж ирж чадсан юм. Саваагаа болоо юу? Чамд хэзээ ч саваа зарж чадахгүй гэж боддог байлаа шүү гэж ганцаараа тас тас хөхөрлөө. Таарамжгүй наргиан гаргасан Үенчийн ярьсан зүйлд хэн ч инээсэнгүйд тэрээр хоолойгоо засаад
-Заза. Эртний анд минь юу хийж яваа юм? гэж асуулаа. Уудамын инээмхийлсэн царай хэдийнээ хувхай цайсан байх бөгөөд
-Би "Барс" удмын найзтайгаа хамт явна. Түүний охинд саваа хэрэгтэй байгаа юм гэж хэллээ. Ананд Уудамын хэлсэн үгэнд цочирдож
-Ахиж ингэж хэлэх хэрэггүй. Би удмын нэр хүндээр хэн нэгнийг далайлгахыг үзэн яддаг гэж Уудамд шивнэн хэлээд
-Хүн удмын сүрээр биш, өөрийн ухаанаар явдаг шүү дээ гэж хэлээд инээмсэглэхэд Үенчийн сандарсан царайд арайхийж худал инээмсэглэл тодорлоо.
-За эрхэм ноёдоо. Надад олон төрлийн саваа байна. Туулайн бөөр мод, Уд мод, Улаан сөрх мод, Цасанд ургасан царс мод гэж хэлэхэд
-Би тэр луу ороосон, цагаан модон савааг авья гэж Хануй эрсхэн дуугарлаа. Савааны худалдагч Үенч хойшоо эргэж хараад
-Энэ чинь эрэгтэй хүнд илүү тохиромжтой. Чамайг лууг нь захирч чадна гэж бодохгүй л байна шүү. бяхан охин минь. Үүнийг олон шидтэн аваад буцааж өгч байсан юм даа. Хэрэггүй байхаа. Би хаях гэж байсан юм. Чамд чонын сүүлний үс эсвэл морины дэл орсон, цэцгэн суурьтай саваа байвал зохицоно гэж хэллээ.
-Би түүнийг л авах болно. Эсвэл бид өөр газраас саваа авна гэж Хануйн шулуухан хэлсэн үгэнд бүгд гайхширлаа.
-Охин минь. Чи өөр саваа сонгож болно шүү дээ гэж Ананд аргадунгуй хэллээ.
-Үгүй. Сургуульд явах эсэхийг та сонгосон. Харин би саваагаа өөрөө сонгох болно гэж хархан алаг нүдээрээ шийдэмгий ширтлээ.
-За үүнийг авья гэж хэлээд бүснээсээ зүүж явсан хүүдий рүүгээ гараа сунгалаа.
-Надад сурах бичгийн жагсаалтаа өгчих. Чиний авах ном надад байхгүй нь харамсалтай. Гэхдээ энэ хавьд хэд хэдэн дэлгүүр мэдэх юм байна. Та хоёр дээлийнхээ хэмжээг өгчих. Яг эсрэг талд нь морины уналаганы хэрэгсэл зардаг хүн байгаа. Тэгээд эндээ уулзья гэж Уудам хэллээ. Ананд толгойгоо дохиод Хануйг дагуулан явлаа. Энэ удаад саваагаа санасанаараа авч чадсан Хануйд цааргалах зүйл байсангүй. Маш олон дээл өлгөсөн дэлгүүрт явж орлоо.
-Сайн байна уу? Та ямар дээл сонирхож байна гэж худалдагч асуулаа
-Миний охин Хан Тэнгри-д элсэж байгаа юм гэхэд
-Аан. Тэгвэл тэр цагаан дээлнүүдээс очоод өмсөөд үзээрэй гэж хэллээ.
-Ааваа. Яагаад цагаан дээл авах ёстой юм бэ? гэж Хануй хэллээ
-Чамайг өөрийн өргөөндөө хувиарлагдах үед өнгө нь өөрчлөгдөх болно гэж хэллээ. Тэд дээлээ сонгож дуусаад, алтан шаргал дурдан бүс худалдаж авлаа. Дэлгүүрээс гарч яг замын эсрэг талд байх тэрхэн газар Хануйн анхаарлыг татлаа. Дотор маш олон эмээл, амгайвч байх ажээ. Хаалгаар ороход нэгэн эмээл дээр Хануйн харц туслаа.
-Ааваа. Энэ үнэхээр гоё юм. Энийг авья гэж тэрээр хэллээ
-Таны охин уу? Тун гярхай юм. Энэ сүүлд ирсэн эмээл байгаа юм гэхэд Анандын харц бас тэрхүү эмээл дээр тусахад
-Үнэ нь хэд билээ гэж хэллээ.
-Ердөө 979 алтан шагай гэж хэллээ. Ананд хүүдийндээ гараа хүргээд
-Үнэхээр сайхан юм. Гэхдээ бид тэр модон эмээлнүүдээс үзэх гэсэн юм гээд худалдагчийн ард талд байх "Хямдрал" гэсэн бичигтэй эмээлүүд рүү заалаа. Хэсэг хугацаа өнгөрөхд Уудамтай болзсон газраа уулзацгаалаа. Тэрээр томоохон хүүдийд хийсэн зүйлийг Анандад сунгаад
-За бүгдийг нь авчихлаа. Таньдаг хүн таараад бүгдийг нь хямдруулсан шүү гэж хэллээ
-Танд их баярлалаа гэж хэлээд Ананд сунгасан зүйлийг аваад ардаа үүрлээ. Хануйн харж байгаагаар тэр товгор зүйлээр дүүргэсэн хүүдийд ном байх боломжгүй мэт харагдсанд багахан гайхширлаа.
-Бид ингээд явья даа. Та их тус боллоо гэж талархсанаа илэрхийлээд Ананд, Хануй хоёр явлаа.
-Би гаргаж өгч чадахгүй нь. Надад энд орж ирсэндээ хэд хэдэн амжуулах ажил байна. Та хоёр явдаа. Хэрэгтэй зүйл байвал хэзээд надад хандаж болно шү гээд эелдэгхэн Уудам гараараа даллан хоцорлоо. Тэд газар доорх төмөр таг бүхий харанхуй хонгил руу орлоо.
-Бид одоо хаачин гэж байгаа юм? гэж Хануй сониучирхан асуулаа
-Морьд дээрээ буцаж очих гэж байна.
-Өөр замаар явахгүй байсан юмуу?
-Энэ бүх зүйлийг бариад, эгэлчүүдийн анхаарлыг татаж болохгүй шүү дээ. Аав нь энэ замыг сайн мэднэ. Би Хан Тэнгри лүү сурах гэж явж байхдаа аав, ээж хоёрыгоо даган явж байлаа гэж хэлээд гүнзгий амьсгаа авлаа. Багахан шаналсан төрхтэй болсон аавыгаа анзаарч харсан охин бүүдгэрхэн гэрэлтэй хонгилд бүдчихгүйн тулд даган явахдаа юу ч дуугарсангүй. Удалгүй дугуй төмөр бүхий тавцан бүхий олон хоолой сүлжилдсэн газарт ирлээ. Маш олон төмөр тавцангууд солигдох бөгөөд олон шидтэнгүүд түүгээр зорчих ажээ. Ананд халааснаас хүрэл шагай гаргаж ирээд тавцангийн хажууд байсан нүхэнд хийлээ.
-Хануй энэ дээр гараад зогс гээд дугуй төмөр тавцан дээр зогслоо. Төмөр тавцангаас, утаснууд гарч ирэн хоёр хөлийг нь бэхэллээ. Төмөр тавцан агаарт хэдэн төө хэртээ өргөгдөж нэгэн хоолойгоор орлоо. Төмөр тавцан хоолойны төгсгөлд буцаж ирэхэд дээш гарах шат харагдлаа. Шатаар өгсөхөд өнөө морио уясан газраа ирлээ. Хэн ч тэднийг анзаарсангүй.
YOU ARE READING
Хан Тэнгри
FantasiaМонголын бүх Поттертолгойтнуудад зориулав. Зохиолч Г. Цэрэнлхам (GryffindorHead) -Монголын шидтэний сургууль болох Хан Тэнгрид Аргүн хэмээх хүү элссэнээр маш том адал явдлын эхлэл болно. Харри Поттерт дуртай хүн бүрийн заавал унших зохиол буй.