0

88 7 0
                                    

2076 он

Томоос том хашааны гадна оны шилдэг борлуулалттай номыг барьж зогсохдоо хонхыг нь дарах уу? Болих уу?хэмээн бодно. Гэтэл ард нэгэн машин ирж зогсох ба дотроос нь нэг залуу гарж ирлээ. Машин яалтачгүй миний ард тулаад ирсэн тул гүйж зугтах арга байсангүй. Дэмий л баахан сандарч нүдээ бүлтэлзүүлнэ. Нөгөө залуу бууж ирээд надруу гайхсан харцаар харахад би гацаж түгдрэн байж-
Э-энэ хадагтай Кимийн гэр мөн үү? Гэж асуухад нөгөө залуу нилээн удаан харж зогсосноо тийм гэчихээд хажуугаар зөрөн байшин руу орчихов. Би хэлэх үггүй үлдэн дотроо түүнийг ямар бүдүүлэг юм бэ! хэмээн бодож ч амжив. Тэгээд эцэст нь нэгэнт ирсэнийх орохоос өөр арга байхгүй хэмээн бодоод хонхыг нь дартал нэг нүдэнд дулаахан хормогч зүүсэн эгч хариулах бөгөөд надад хаалга тайлж өглөө. Намайг ороход тэр эгч нэгэн тэнгэнцэртэй эмээтэй хамт байх ба түүнийг хараад л би шууд танилаа. Тэр тэнгэнцэртэй эмээ бол хадагтай Ким. Залуудаа Солонгосын элчингийн яаманд нарын бичиг хийж байсан ба 2018 оны Солонгосын мисс болж байсан хүн.Би түүнийг багаасаа л хүндэлж биширдэг байлаа. Хадагтай Ким манай өвөө эмээгийн найзууд байсан болохоор үе үе бидэн дээр айлчилдаг байсансан. Тэгээд л би түүнийг аль бага наснаасаа мэднэ.Би гэдэг хүн хар багаасаа эцэг эхээ авто ослоор алдаж өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд байлаа. Тэгээд хаяадаа өвөө эмээ дээр минь тэдний залуу цагын найзууд гэх зургаан залуус эхнэрээ дагуулаад л ирдэг байлаа шүү дээ. Тэдний нэг нь бага Ноён,хадагтай Ким-ынх байсан. Яагаад бага гэж дуудаад байна вэ гэвэл өвөөгийн найзууд дунд Ким овогтой хоёр хүн байгаа шүү дээ. Тэгээд л бусдаас нь ялгахын тулд тэгэж дууддаг байсан юм. Тэд бүгд л залуу насандаа сайхан бүхний илэрхийлэл байлаа. Би тэднийг биширч бахархдаг нэгэн байсан.
Саяхан хадагтай Кимд их хэцүү үе тохиосон нь Ноён Ким өнгөрсөн явдал байлаа. Тэгээд би түүнийг ийм уй гашууд битгий удаан автаасай гэсэндээ түүнтэй ярилцахаар ирсэн нь энэ байсан юм. Бид буйдан дээр суухад саяны нүдэнд дулаахан хормогч зүүсэн эгч үйлчлэгч гэдгийг би анзаарсан юм. Тэр эгч бидэнд цай аягалж өгөөд гал тогооны өрөө рүү явлаа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардан суухад хадагтай Ким түрүүлж ам нээн-
Сайн уу Хаёнаа? Гэхэд би хариу мэндлэхдээ өөрийгөө ямар хүмүүжилгүй бүдүүлэг загнаснаа мэдэрлээ. Мэдээж нас дээр гарсан хүнтэй би түрүүлж мэндлэх ёстой шүү дээ. Харин хадагтай Ким нөгөө л нэг инээмсэглэлээ тодруулан-
Хаён их том болсон байна шүү. Ээжийгээ дуурайгаад улам л үзэсгэлэнтэй болоод байх юмаа гэсэнд би хариу инээмсэглэн-
Та өвөөгөө дуурайгаад гэх гэсэн байлгүйдээ гэхэд хадагтай Ким хөхөрч-
Ёстой нэг. Жин ахын ач охин биш вий гэчихсэн шиг гээд инээж байлаа. Би ч даган инээгээд сууж байтал дээд давхараас нөгөө нэг бүдүүлэг залуу буугаад ирэх нь тэр. Тэгснээ хадагтай Кимийг эмээ гэхэд нь би гайхаж орхилоо. Харин хадагтай Ким түүнийг нааш ирж бидэнтэй танилц гэхэд тэр залуу өөдөөс минь харж суугаад Ким Тэгвон гээд гараа сунгахад нь би Ким Хаён гээд түүний гарнаас атгалаа. Хадагтай Кимд их л сайхан байгаа бололтой инээмсэглэсээр-
Энэ миний ач хүү. Харин энэ охин бол нөгөө Жин ахын чинь ач охин нь гэхэд тэр аан гээд нэг их тоосон шинжгүй хэллээ. Хадагтай Ким хоолойгоо засан-
Заза чи өрөөндөө ороод юмаа хий дээ. Бид хоёрт ярих зүйл байна гэхэд тэр за ч гэхгүй босоод явчихлаа. Би түүнийг дотроо дахиад л ямар муухай бүдүүлэг юм бэ? хэмээн бодоод амжив. Харин хадагтай Ким-
Тэрнийг уучлаарай. Тэр сүүлийн гурван сар өвөөгөөсөө болоод их хэцүү байсан. Бас энэ жил их сургуулиа төгсөх болохоор дарамт ихтэй байгаа. Тэгээд л жоохон стресстэй байгаа юм гэлээ. Би толгой дохин суухдаа саяхан л өөрийгөө яах гэж ирсэн зорилогоо санан-
Хадагтай Ким би таний номыг уншсан юм лдаа. Энэ үнэхээр гайхалтай ном байсан.Тэгээд би Ноён Ким болон та хоёрын тухай илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Би ч бас яг л танийх шиг тийм хайртай учирмаар байна. Таньд хэрвээ зүгээр гэвэл та надад яриж өгөх үү? хэмээн би түүнээс гуйсан харцаар харахад хадагтай Ким-
Би үүнийг яаж хэрхэн ярихаа мэдэхгүй байна гэхэд нь би-
Надад одоо энэ дэлхий дээр түшиж тулах хүн байхгүйг та мэднэ. Би хэсэгхэн хугацаанд ч болов өөрийгөө аз жаргалтай болгохын тулд танийг бодолгүйгээр буруу зүйл асуусан байна. Уучлаарай хадагтай Ким гэхэд тэр-
Үгүй ээ Хаён. Би яриж өгөхгүй гээгүй шүү дээ. Зүгээр л хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна гэх гэсэн юм. Чи миний номыг уншчихсан. Тийм болохоор яриад байх зүйл нэг их үлдээгүй шүү дээ гэхэд нь би-
Үгүй ээ хадагтай Ким. Би бүгдийг эхнээс нь яриулахыг хүсэж байна. Би үүнийг уншсан нь хамаагүй. Зүгээр л дахиад эхнээс нь бүгдийг таний амнаас сонсмоор байна шүү дээ гэхэд тэр-
Би хөгширч нас дээр гарсан. Тийм болохоор ярихад шүлс үсэрч бас их олон хоног цуварч ярина. Хэрвээ энэ бүхэн чамд зүгээр гэвэл би татгалзахгүй ээ. Залуу насныхаа сайхан цаг хором мөч бүхнээ эргэн дурсах дургүй хүн гэж юу байхав. Чамд зүгээр гэвэл би яриж болноо гэхэд би баярласандаа бараг л хашгирах шахам-
Тиймээ! Мэдээж зүгээр хадагтай Ким гэхэд тэр бага зэрэг цочисхийсэн ч дараа нь чанга чанга инээн-
Тийм сайхан байгаа юмуу? Чамд ч гэсэн сайхан хайр учрах байхаа. Харин одоо оройн хоолны цаг болчихож хамт идэцгээе! гэхэд үйлчлэгч эгч ирж хадагтай Кимийг авч явлаа. Надад эмээтэйгээ байгаа мэт танил дотно санагдсан болохоор татгалзсангүй. Харин ч бүр баярлаад хөөрчихсөн байлаа. Биднийг орой хоол идэх явцад хадагтай Ким юм яриж харин би инээмсэглэн сууж байлаа. Харин түүний ач хүү гээд байгаа Тэгвон ёстой сонин хүн юмаа. Ким ах лав ийм хүн байгаагүй. Хэнийгээ дуурайхаараа...

Бид хооллож дуусан би явахаар болоход хадагтай Ким-
За тэгээд чамайг завтай үед л ярилцацгаая. Чи чинь одоо оюутан юм чинь завгүй байгаа байлгүй. Завтай үедээ ирээрэй. Харин ирэхээсээ өмнө утсаар холбогдоорой гэхэд нь би-
За ойлголоо. Баярлалаа хадагтай Ким гэхэд тэр-
Тэгвоноо~ чи Хаёныг хүргээд өгчих. Эмээгээс нь болоод оройтчихлоо гэхэд нь би хэрэггүй гэж хэлсэн ч хадагтай Ким биднийг хамт явуулчихлаа.

Бид түүний машинд сууж манайх руу хөдөллөө. Би юу гэхээ мэдсэнгүй. Замдаа тэр баруун тийшээ эргэх үү? Энэ үү? Гэж зам асуухаас өөр зүйл ярисангүй.

Гэртээ орж ирээд гэрлээ асаахад цэлгэр том сайхан байшин л үзэгдэнэ. Гэхдээ энд ганцаардмал бяцхан охин амьдардгыг хэн ч мэдэхгүй.
Өрөөндөө ороод цонхоны тавцан дээрээ суун "Teenage love is like spice" гэх хадагтай Кимийн номыг дэлгэн харлаа.

-Удиртгал хэсэг-
Бидний халуухан, амтлаг хайрандаа шатсан өдрүүдийг би та нартаа сонордуулъя!

За ингээд Арми нартайгаа нэгдээд нээсэн шинэ хаяг дээрээ анхны бичвэрээ бичиж байна. Хайрлаж өгөөрэй♥
Мөн миний хувийн ватт хаяг нь
Annie_1230 гэсэн байгаа бусад бичвэрүүдийг минь сонирхож үзээрэй!
Баярлалаа :')

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now