Тавдугаар бүлэг
Сүйх тэрэг хөөрөн явсаар өтгөн ойг өнгөрөн оройгүй уулын цаад бэлд газардлаа. Нэг талаасаа ойтой уул мэт харагдах ч, нөгөө талаасаа сүрлэг гэгч нь өндөр олон өргөө харагдлаа. Голд байгаа гэр нэлээд том байх бөгөөд түүнийг тойрон олон жижиг өргөө байх ажээ. Хүүхдүүд гайхан шагшралдаж байлаа.
-Аа. Би энийг мэдэх юм байна гэж Маргад ориллоо. Тэр том цагаан бол Их өргөө. Олон гурван тэнхимийн хүүхдүүд тэнд цуглардаг юм. Харин тэр цаад талд улаан бүслүүртэй гэрүүд "Хангай" тэнхимийнх. Тэр цэнхэр бүслүүртэй гэр бол "Гоо марал"-ынх, харын зүүн талд байгаа хар бүслүүртэй гэрт "чонос"ынхон байдаг гэсэн. Тэд шөнө болохоор бүгд ойгоор явдаг гэж аав хэлсэн.
-Яагаад?
-Мэдэхгүй. Би лав Аргүнийг "Чонос"-д орно гэдэгт эргэлзэхгүй байна гэж Маргад хэллээ. Сүйх тэрэг газардах болоход чичирхийлэх мэдрэгдэж, бүрээний дуу гарахад гүйцэд газардлаа. Зааварлагч
-За сурагчидаа. Нэг эгнээ болж яваарай. Удахгүй тэнхимд хувиарилах үйл ажиллагаа болох болно гэж хэллээ.
-Би лав "Гоо марал"-д орох байхаа. Түүний үүсгэн байгуулагч нь Бөртэ гээд агуу шидтэн байсан гэсэн. Надад лав "Хангай" л дээр гэж хүүхдүүд хоорондоо ярилцах сонсогдоно.
-Бүгдээрээ сүйх тэрэгний гадаа жагсаад зогсоорой гэж зааварлагч хэллээ. Хүүхдүүдийг буух үед хэдийнээ бүрэнхий болсон байлаа.
-Саяхан өдөр байсан шүү дээ. Энэ ямар нэгэн ид шид байх гэж хүүхдүүд хоорондоо ярилцана.
-Сурагчидаа. Та нар удахгүй өөрсдийн тэнхимд хувиарлагдах болно. Хоёр эгнээнд ороод намайг дагаад яваарай гээд чулуугаар хийсэн замаар орон алхалаа. Сурагчид хойноос нь дагаж явахад Хануй, Маргад хоёр тэдний эгнээнд ороод гол хэрд явж байлаа. Нэг мэдэхнээ өтгөн манан суунаглаж зам харагдахгүй боллоо. Зааварлагч саваагаа бариад
"Хувиарлана уу" гэж хэлэхэд бүрэнхийгээс хоёр улаан нүд гялалзлаа. Сурагчид хоорондоо шивнэлдэхэд зааварлагч эргэж хараад
-Сахилга баттай байгаарай гэж хэлэхэд Улаан нүд улам тодрон аварга том чулуун яст мэлхий харагдлаа. Яст мэлхийний доод талд байсан суурь хөдөлж, эрүүгээ дээш өргөв. Түүний ард 3 хаалганы дүрс тодорлоо.
-Та нар нэг нэгээрээ яст мэлхийний урд талд байгаа чулуун тавцан дээр зогсох хэрэгтэй. Айх хэрэггүй дээ. Тэр аль тэнхимд орохыг чинь сонгох болно гэж зааварлагч хэллээ. Гэвч хэн ч урагш алхаж зүрхэлсэнгүй. Олон сурагчдын ард талд хөлийн чимээ сонсогдлоо. Сайтар харвал Аргүн байх бөгөөд яст мэлхийнд дөхлөө. Яст мэлхий толгойгоо хэдэнтээ дохиход түүний ард байсан гурван хаалганы голынх нь нээгдэв. Аргүн зоригтой нь аргагүй хаалгыг чиглэн алхалаа.
-Тэр орчихлоо, огтхон ч аймар биш юм байна гэсэн яриа сонсогдох болов. Хүүхдүүд энхээсээ ээлж дараалан, аварга яст мэлхийний өмнө очиход хаалга нээгдэж хаагдсаар байлаа. Энэ удаа Хануйн ээлж болоход тэрээр чулуун тавцан дээр зогсоход гурван хаалга зэрэг нээгдлээ. Эргэн тойрно харвал зааварлагч багш нар хүртэл сандарсан байдалтай хоорондоо шивнэн ярилцлаа. Улаан нүдтэй аварга яст мэлхий Хануйд мэхийн ёсоллоо.
YOU ARE READING
Хан Тэнгри
FantastikМонголын бүх Поттертолгойтнуудад зориулав. Зохиолч Г. Цэрэнлхам (GryffindorHead) -Монголын шидтэний сургууль болох Хан Тэнгрид Аргүн хэмээх хүү элссэнээр маш том адал явдлын эхлэл болно. Харри Поттерт дуртай хүн бүрийн заавал унших зохиол буй.