Би: дараа долоо хоногт нөгөө газар луугаа явна биз дээ
***: явалгүй яадаг юм
***1:та нар айгаагүй биз дээ айсан нь үлдэж болно ш дээ
Би: юу гэж айх вэ би лав айхгүй байна. Зза би явлаа дараа долоо хоногт товлосон цагтаа товлосон газраа ш дээ манайхаан гэхэд бусад нь дуу нэгтэйгээр мэдээж гэв. Сайн байна уу намайг ким тэхён гэдэг. Ахлах сургуулын сурагч төгсөх анги. Саяны байсан хүүхдүүд бол миний найзууд бид CNN с зарласан дэлхийн хамгийн аймшгийн долоон газар гэх нэр доор байрлах гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү явж зоригоо шалгахаар шийдсээ юм. Бидэнд нэг давуу тал байгаа тэр нь мэдээж гонжиам бүгд найрамдах солонгос улсад байдаг юм. Бид дараа долоо хоногын яг энэ өдөр тэр аймшигт сэтгэцийн эмнэлэг рүү явна. Мэдээж ээж аавдаа юу гэж хэлэх вэ гэдгээ бодоод л байна. Гэхдээ надад нэг санаа байна. Үүнийг маргааш найзуудтайгаа уулзахаар хэлнэ. Энэ бараг биелэх байх.
Маргааш
Би: ээе сайн у манайхан ээж аавдаа юу гэж хэлэх аргаа олсон уу
***:олоогүй чи олсон хэрэг үү
Би: надад нэг санаа байна. Хэдүлээ нэг нэгнийдээ очиж хононо гээд хэлчихье. Намжүүн манайд, би юнгигийнд, юнги жинийд, жин хусогийнд, хусог намжүүнийхд гээд хэлчихье. Хичээлээ давтана ч гэдэг юм уу нэг юм аргалаад хэлцгээ
Жүүн: зза тэгвэл бүгдээрээ тэхёны хэлсэн шиг хэлчихье. Тэгээд хусог майхан, жин хоолоо, юнги 5 ширхэг камераа, тэхён хэрэгтэй хувцас хунараа харин би гар чийдэн зөөврийн батерай гэх мэт жижиг сажиг зүйлсыг авч очьё.
Би: за болж байна ингээд тохирцгооё хэмээн биднийг яриад сууж байхад багш орж ирэн хичээлээ эхэллээ.
Явах өдөр
Өнөөдөр бид хэдийн явах өдөр учраас өглөө эртлэн босож цайгаа уун жүүний захисан зүйлсийг аван гэрээсээ гарлаа. Нөгөө хэдтэйгээ уулзах газраа иртэл надаас бусад нь ирсэн байв.
Би: за та нар солих дотуур хувцасаа авчирсан биз надад л лав байхгүй шүү
Хусог: чи өөрийгөө л хичээ
Шюга: зза хэдүлээ явьяаа
Би: ингэхэд хэдүлээ яаж явахын гэхэд намжүүн үүгээр гээд бид нар луу машины түлхүүр шидэв. Бид хэд гайхан жүүн рүү хартал тэр "юун сүнс харсан юм шиг хардаг юм манай ахын машин" гэв. Бид хэд ч жүүний ахын машин руу очихоор болон ачаагаа хийцгээхэд бидний авчирсан юмнууд хангалттай багтаж байлаа. Бид хэд машиндаа сууцгааж харин намжүүн машин барихаар болов.
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
HorrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...