Ёоо үнэн шижгийн заваан гэхэд ч багадмаар ямар эрүүл ухаантай хүн нь үүнийг хийдэг байна аа шилэн хоргон дотор хүний гадаад дотоод гэх бүх эрхтэн байх бөгөөд харахаас ч шижиг хүрмээр байв.
Муухай үнэр үнэртээд байна хэмээн тэр үнэрийг даган явбал хүний тархийг задлаад шилэн хоргонд хийсэн байсан юм шиг байна даанч нөгөөдөх нь хагараад тэгээд энэ аймшигтай үнэр үнэртэж байжээ. Бид хоёр хамраа чимхэн цааш явбал газар микроскопын хажууд нэг цаг байв. Үнэхээр эртний хийцтэй байна. Мөнгөнд шуналтай хүн бол энийг аль эрт авчихсан байх байсан. Гэхдээ ийм газар ийм үед ийм шижиг бүхий зүйлийг авах үнэхээр аюултай учир нь хараалтай ч байж мэднэ. Бид хоёрын хэн нь ч юу ч дугарахгүй байсаар байсан бөгөөд тэр өрөөнөөс гарахаар болов.
**нөгөө гурвын талаас**
Жүүний талаас
Энд ирсэн цагаас эхлэн бүх зүйл хэтэрхий инээдтэй байна. Яг л нуугдаж тоглож байгаа хүүхдийн тоглоом шиг. Зарим нь нийлж үлдсэн хэдийгээ айлгах гэсэн төлөвлөгөө л байх. Тэр хачин өрөөний хаалгыг хусог хаасан. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч тэрийг хусогийг хаасан гэдгийг би хангалттай мэдэж байна. Бас юнги хусог хоёр тохиролцсон юм шиг л худлаа ярьж байсан нь үнэхээр биширмээр.Бид хэд чимээгүй ийн явж байтал бидний өмнө алдарт сүнс их үзэгддэг гэгдэх шүршүүрийн өрөө сүндэрлэж байв.
Бид 3 тийшээ орон нэг жижиг камер байрлуулав. Тэр өрөөг нэг булангаас нөгөө булан хүртэл эргүүлж тойруулан харвал нэг цагаан өнгийн плажтай үс нь урдуураа унжсан нэг зүйл байв. Бид 3 нэгэн зэрэг орилолдон тийшээ харвал зүгээр зураг л байв. Бид шүршүүрийн өрөөнөөс цааш явах гэтэл
Жин: дүү нараа хэрэггүй юм биш үү
Хусог: одоо л нэг ах гэдгээ мэдэр вүү (ёжтой инээх)
Жин: би тоглоогүй байна энэ газар тоглоом биш байна хэдүлээ байдал улам дордохоос нь өмнө буцаж явцгаая л даа
Хусог: хөөрхий ах минь айгаа юу даа тэгвэл та мөрийгөө алдаж дээ (нэг хөмсгөө өргөн үл тоосон байртай хэлэх)
Би: за больцгоо та нар ямар жоохон хүүхдүүд үү буцъя нөгөө хоер дээрээ очье тэглээч энд хэдүлээ 47 минут байчихаж одоо доошоо бууцгаая нөгөө хоёртойгоо хамт зан үйлээ хийе
Нөгөө2: за
**бид 2н талаас**
Би:юнги одоо хоёулаа нөгөө гурав дээрээ очье энэ одоо хангалттай хурдхан шиг зан үйлээ хийеЮнги: одоохон байз чи ямар нэгэн чимээ сонсохгүй байна уу
Би: ямар
Юнги: теннисийн бөмбөгийн чимээ
Би:та дэндүү дүрдээ ороод байна юу ч л сонсогдохгүй байна шд
Юнги: ааш миний төлөвлөгөө бүтэлгүйтчихлээ (инээх) чамайг айна гэж бодсон юмсан
Би: тэр бүтэхгүй л болов уу
Би: гэхдээ яагаад теннисийн бөмбөг гэж
Юнги: чи мэддэггүй юм уу
Би: үгүй ээ
Юнги: тэгвэл би чамд яриад өгье. Эндхийн захирал теннис тоглох сонирхолтой байсан гэсэн. Тэгээд алсан гэж яригдах өвчтөнгүүд нь захирлаасаа өшөөгөө авахын тулд энд ирсэн хүмүүсийг теннисийн бөмбөгийн чимээгээр өөрсдийгөө ирсэн гэдгийг мэдэгдүүлэхийн тулд дуугаргадаг юм гэсэн. Бас нэмж хэлэхэд энд голоороо хуваагдсан ширээний теннисийн ширээ байдаг гэсэн цуурхал байдаг.
Би: мм тийм учиртай байх нь. Өө тэр хэд иржийнэ хоёулаа тэд нар дээр очье
Юнги: тэгье...
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
HorrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...