1. аав бас ах

479 29 0
                                    

Цонхоор тусах нарны гэрэл нүүрэн дээр минь бууж нүдээ нээхэд хүргэлээ би нүдээ нээгээд л  ээжийн хэлсэн үгийг дахин нэг бодон сэтгэлээр унана учир нь миний аав намайг 13тай байхад хорвоогийн мөнх бусыг үзсэн тэрнээс хойш 4 жил ээж минь зөвхөн миний төлөө амьдарсан харин өчигдөр хэлсэн түүний үг нь одооноос зөвхөн чиний төлөө биш харин чиний төлөө болон хойд аав ахы чинь төлөө амьдарна гэсэн үг юм. Бас удахгүй хойд аавын даа нүүж очих болсон нь бүр л хэцүү санагдсан юм.

                                     * өглөөний 10:00 цаг*

Ээж:Миний охион өглөөний цайгаа уугаарай

Би: за ээжээ
Өнөөдөр амралтын өдөр учир ийм орой боссон юм. Би нүүр гараа угаагаад доош буувал ээж хоол аягалан ширээн дээр өрж байлаа. Бид хоол идэж дуусах хүртэлээ юу ч ярьсангүй хоол дуусахад ээж нэг юм амаа нээлээ гэвч энэ үг миний сэтгэл санааг бүр л дордуулж байлаа

Ээж: хэжүнаа өнөөдөр чамайг хойд аав ах хоёртой чинь танилцуулна орой 6:30гээд явах учир өөрийгөө бэлд

Би: ээжээ та тэр хүний эхнэр болохдоо итгэлтэй байна уу? Та тэр хүнтэйгээ жаргалтай амьдар ч чадах уу?

Ээж: тиймээ охин минь би үнэхээр жаргалтай байж чадна бас чамайг ч жаргалтай байгаасай гэж хүсэж байна (тэврэх)

Би: та намайг жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол би мэдээж жаргалтай байна . Би үргэлж таны сонголтыг дагна ээжээ (зөрүүлж тэврэх)

Ээж: за охин минь дээшээ гарж өөрийгөө бэлдчихэд буугаад ир

Би: за ээжээ (дээшээ гарах)

Би үнэхээр ээжийгээ хэн нэгэнд өгөхийг хүсэхгүй байна гэвч ээж минь ойрд үнэхээр баяртай байгаа магадгүй тэр хүнээс болж байгаа байх.Би ч усанд ороод хувцсаа өмсөөд доош буухад ээж минь маш үзэсгэлэнтэй болчихсон намайг хүлээж байгаа бололтой буйдан дээр сууж байлаа.Бид гэрээс гэрч машиндаа суун хөдөллөө би цаг харвал 6:40 болж байлаа ээж жолоогоо барин би арын суудалд цонхоор гадаах орчинг харан явна. Гэнэт миний нүдэнд маш том зочид буудал том том ресторанууд сүндэрлэх нь тэр би алмайран ангааж байхад машин зогсох нь тэр. Би машин дотроосоо энэ тансаг газраас нүдээ ч салгаж чадаагүй байхад зочид буудлын урд зогсох хаалга ч ах машины хаалга онгойлгож намайг буухыг урина. Би өөрийгөө нэг үлгэрийн гүнж мэт бодож байлаа машинаа буухад зочид буудалын орох хаалга хүртэл дэвссэн байх улаан хивсэн дээр загвар өмсөгч шиг алхан дотор орвол ээжээс минь арай хөгшин ах бас хажууд нь надтай чацуу эсвэл ганц хоёр ах гэмээр нэг банди зогсож байлаа.

Ээж урд минь гаран: охин минь энэ аав бас ах  чинь
Би бөхийн: сайн байцгаана уу?

Хойд аав: хэжү гэдэг байхаа

Би: тийм ээ

Хойд аав: үнэхээр хөөрхөн охин байна

Би: баярлалаа (улайх)

Хойд аав: за бүгдээрээ хоолны ширээрүү явцгаах уу?(ээжийг хөтлөөд явах)

Миний ах гэх банди бид хоёр ардаас нь алхална

Би: сайн уу? Намайг хэжү гэдэг

Ах:сайн сайнуу? Намайг тэхён гэдэг. Чи их хөөрхөн юм аа. Би ингээд эмэгтэй дүүтэй болж байгаа муу

Би: тийм л юм шиг байна. Та ээж бид хоёрыг эсэргүүцэхгүй байгаа юм уу?

Тэхён:Тийм ээ би ээж бас дүүтэй болхыг хүсдэг бид дотно байж чадах байх. Одооноос ах эсвэл тэхён ах гэж дуудаж байгаарай (инээх)

Би: за тэхён а.ахаа

Тэхён ах: зүгээрдээ удахгүй дасах байх

Би: тийм байхаа гэсээр ширээд суулаа. Маш том ширээ бид дөрөв дөрвөн талд нь суун хоолоо идэн юм ярин инээлдэнэ. Хойд аав ах хоёр минь биш юм шиг яг л гэр бүлээрээ төрсөн аав ах хоёртойгоо байгаа юм шиг санагдана тэд үнэхээр сайхан хүмүүс юм. Бид хэд хоолоо идэж дуусаад хэсэг яриж суулаа. Хойд аав ах хоёр энэ тансаг зочид буудалын хамгийн дээд давхарт амьдардаг ба ээж бид хоёрыг нүүж ирхийг урилаа. Ээж бид хоёр зөвшөөрөн дараа долоо хоногтоо нүүж ирэхээр болсон юм. Яриа дууссаны дараа ээж бид хоёр гэрийн зүг хөдөллөө. Гэрлүүгээ явах замдаа миний ах болох тэр хүнийг бодож байлаа. Тэр үнэхээр хөөрхөн гоё ааштай баян мөрөөдөлийн залуу би ч азтай юм аа ийм ахтай гэж бодон инээмсэглэн

Ким Тэхён миний ахWhere stories live. Discover now