Хөшөө болтлоо хэн нэгнийг хүлээвч
Хүлцэн даанч тэр чинь ирэхгүй нь...
Яасан их цөхрөл вэ?
Хэзээ ч ахин уулзахгүйгээ ухаармагц
Хүлээх нэгэнтэй байснаа санагалзана....
Яасан өчүүхэн найдлага вэ?
Би хүссэн. Энэ бүхнийг бүгдийг нь зүүд байгаасай гэж хүссэн. Түүний хэлсэн үгс бүр хийсэн үйлдэл нь зүүд байгаасай гэж хүссэн ч нүдээ нээх мөчид үнэн гэдэг намайг шархлуулмаар бодит байдал намайг угтан авсан юм.
Тэр байгаагүй ээ. Ер нь ч хаана ч байгаагүй.
Өчигдөр намайг ирэхээс өмнө энэ гэрт байх өөрийн гэсэн бүх зүйлсээ аваад явчихсан байсан учир би зөвхөн оргүй хоосныг л мэдэрч байв. Гэнэтхэн өглөө би сэрээд маш их айсан. Хэрвээ энэ бүхэн зүгээр миний төсөөлөл байсан бол яах уу? Түүнийг үнсэж түүнийг хайрлаж байсан нь бодит биш хийсвэр. Зүгээр нэг миний төсөөлөл байсан бол яах уу? Энэ бүх хугацаа ердөө зүүд байсан бол?
Эдгээр бодол намайг өвтгөж байсан учир мартахаар толгойгоо хэд хөнгөн сэгсэрлээ.
Зүүд байсан байх боломжгүй. Бүх зүйл бодит. Би түүнийг мэдэрсэн.
Тиймээ бүх зүйл бодит....
Нүдээ аних мөчид л түүний дүр зураг нүднээ үзэгдэн өөрийн эрхгүй нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулах хэдий ч удалгүй хамгийн сүүлчийн дүр зураг харагдаж эхлэхэд нулимс урсаж эхлэх нь тэр.
Тэр одоо юу хийж байгаа бол? Намайг санаж байгаа болов уу? Эсвэл энэ бүхэн нээрээ л толгоом байсан юм болов уу?
Үгүй биз дээ....Надад үгүй гэж хэлээч....
Намайг ингэж зовоох гэж л хамтдаа эдгээр хугацаанд тийм жаргалтай байсан юм гэж үү? Өдөр бүрийг хамтдаа аз жаргалтай өнгөрөөж байсан гэж үү? Эсвэл надад зөвхөн жаргалтай байсан юм болов уу?
Хэмжээлшгүй их жаргал дараагаар нь шаналал...
Яг л зул бөхөхийн өмнө бадамладаг шиг үү....
Хичээлдээ ч явахгүй, өрөөнөөсөө ч гарахгүй хий дэмий тааз ширтэн хэвтсээр хэдийнээ долоо хоног өнгөрчихөж.
Энэ бүх хугацаанд надад санаа зовж өдөр бүр ирсэн хүн зөвхөн Жимин л байлаа. Даан ч би түүнийг гэртээ оруулахгүй байсан ч тэр өдөр бүр шантралгүй ирдэг байсан.
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
Любовные романыБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22