12 эмнэлэгт өнгөрүүлсэн 2дахь шөнө

916 110 0
                                    

Бид хэд тарж өөр өөр өрөөнд орсон гэж би таамаглаж байгаа учир нь би тэр хэдээс салсан байна. Гэхдээ энэ бол зүгээр л нэг таамаг.

Тэр хэдээс тусдаа энэ өрөөнд түгжигдсэнээс хойш хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй ч гадаа үүр хаяарж байв. Би цурам ч хийлгүй хөдөлгөөнгүй суусаар. Би эндээс гарахыг оролдсонгүй. Учир нь лаборатори түгжээтэй яг л хэн нэгэн санаатай хийсэн юм шиг байгаа учраас дэмий зүйлд хүчээ шавхахын оронд яаж энд орж ирсэнээ эргэцүүлэн бодон сууна.

Хамгийн хачирхалтай нь энэ шөнө юу ч болсонгүй. Яг л зүгээр нэг шөнө шиг энэ үнэрийг эс тооцвол.

Энэ ялзарсан тархины үнэр яг намайг галзууруулах нь. Ядаж байхад цонх гээд байгаа юм алга. Байсан ч тороор бүгдийг нь тагалсан байх биз. Аргагүй ч биз дээ энэ чинь галзуугийн эмнэлэг шүү дээ.

Хэсэг нүдээ анин сууж байтал хаалга нүдэх чимээ сонстов. Би түргэхэн босон хэн бэ гэтэл хариу алга. 

Гэтэл өнөөх түгжээтэй хаалга чинь өөрөө онгойгоод унав. Хамгийн хачирхалтай нь сумаар ямар нэг зүг рүү заасан байв.

Гадаа гэгээ орж байсан учир эмнэлэгийн бүх юм маш сайн харагдаж байв. Эхнээс нь нэг булангаас нөгөө булан руу эргүүлж тойруулан харж байтал нөгөө сум чинь цааш үргэлжилсэн байв. Тэр сумыг дагаж явахын хэрээр цусны эхүүн үнэр үнэртэж эхлэж байсан ч хэсэг хугацааны дараа тэр сумыг хэн нэгэн цусаар зурсан байхыг би мэдэв.

Сумны төгсгөлд тогтуун цус байх бөгөөд дээрээс нь юм тусаад байв. Тийм ээ миний зөв бол энэ бол хэн нэгний цус.

Тэнд очин дээшээ харвал нэг хүнийг эрэмдэг болтол нь сийччихсэн бөгөөд бас дүүжилчихсэн байв.

Өмссөн хувцаснаас нь харвал энэ намжүүн бололтой. Тэр хамгийн сүүлд тэр хавиар явж цаг олох хүртэлх жүүний өмссөн хувцас байсан юм. Энэ газар одоо л аюултай болж эхлэж байна. Энд бид нар 5уулаа ирсэн харин нэг нь үхэж үлдсэн гурвыг нь амьд үгүйг ч мэдэхгүй байна. Би шууд тэндээс гүйн эмнэлгийн хүлээн авахад иртэл юнги бичсэн гарын үсэгний доорх амьдарцгаа гэсэн үг үхэхдээ бэлдэцгээ хэмээн өөрчлөгдсөн байв.

Би шууд эмнэлгээс гүйж гаран машин руу явтал өө үгүй ээ машин байхгүй байна. Тэр хэд намайг орхиод явчихлаа гэж үү энэ хавийг сүнстэй гэснээс хойш энд ямар ч амьд амьтан үлдээгүй. Угаасаа ямар л эрүүл ухаантай хүн энд үлдэх вэ дээ.

Би тэнд хэсэг дээш харж хэвтэж байтал хүний алхаа бас ярих сонстож байв. Дээш өнгийж харвал юнги хусог хоёр ирж байв. Их л сульдсан харагдаж байхыг бодоход тэр хоёр ч бас унтаагүй бололтой угаасаа тэр муухай газар хэн л унтаж чадав гэж.

Байзаарай энэ хоёр энд байгаа юм чинь машин хайчсан гэсэн үг вэ. Би ухас хийн босоод тэр хоёр дээр очоод та 2 машин авч яваагүй хэрэг үү гэхэд

Хусог: юу нээрээ машин байхгүй байна шд

Юнги: тэр юу вэ гээд нэг зүг рүү заатал манай машин ирж байв. Хамгийн хачирхалтай нь жолооч нь жүүн байсан юм...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
За сайн ууцгаа нэг хүнд хайр зарлачихъя аа.  Энийг уншиж байгаа гэж найдъя даа. Хайраа өнөөдөр харин уур хүрээд байсан болохоор муухай аашилчихсан шүү за тэгээд хайртай шүү minah_s

//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️Where stories live. Discover now