Залуу "Намайг Ким Согжин гэдэг энэ газрыг ажиллуулдаг хүн нь"Она "Танилцахад таатай байна"
-Надад ч бас таатай байна, тэхээр би танд хийх ажлыг чинь танилцуулах уу?
- Та намайг шууд ажилд авчихаж байгаа юм уу?
гэж асуугаад дотроо ийм сайхан газрыг гаднаас нь хараад л тайвширах мэдрэмж төрүүлэх атал бүр ажиллаж өдөр бүр энэ цэцэгсийн үнэрийг үнэртэж эмзэг дэлбээг хараж бүрэн тайвширлыг мэдэрч чадах болсондоо ихэд баярлан нүүрэнд нь өөрийн ирэхгүй мишээл тодруулна.
- Тиймээ, өөр хүн ажилд орьё гэж холбогдоогүй чи л холбогдсон тиймээс чамайг шууд авж байна/хэнэггүй инээх/
- Баярлалаа баярлалаа би хичээж ажилланаа /бөхийх/
- За, чамд дэлгүүрээ танилцуулья.
Согжин Онад хийх ажлыг нь болон дэлгүүрээ бүхэлд нь танилцуулж дараа нь ажлаа эхлүүлэхийг санал болгоод өөрөө цаашлан явсаар цаахан талд байх булан эргээд үзэгдэхгүй болов.Бүсгүй энэ дэлгүүрт өөрөөс нь өөр хүн ажилладаг эсэхийг тааж ядан хэсэг зогсоод цэвэрлэгээгээ эхлүүлэв. Шалаа арчиж яваад ямар нэгэн зүйлд алчуур нь тулсанд өндийн харвал нэгэн залуу бүсгүйрүү хүйтэнээр ширтэхтэй таарав.
Залуу "Чи хэн юм?"
Она" Намайг О..."
Залуу "Надад чиний нэр хамаагүй, чи энд юугаа хийж байгаа юм?"
Она" Би... би ажилтан"/гэж түгдчин байж хэлээд шалан дээр суусан чигтээ толгойгоо гудайлгана/
"Өө Жонгүүг аа сэрчихээ юу? өглөөний цайгаа ууцгаая, Она чи ч бас бидэнтэй хамт өглөөний цай уугаарай"
гэж хэлээд залуугын тэргэнцэрийг эргүүлэн түрээд цаахан талд байх өрөөг зүглэнэ бүсгүй ч алчуур тавьж бээлийгээ тайлаад тэдний араас алхан өрөөнд орно.
Өрөөнд ороход зочны өрөө гал тогоо нийлсэн том өрөө байлаа. Гал тогооны хэсэг дэх дугуй ширээг тойрон гурван сандал байх ба ширээний сандалгүй хэсэгт өнөөх Жонгүүг гэх залуу тэргэнцэртэйгээ суужээ.
Согжин тэдэнд болон өөртөө цай аягалж өглөөний хоол тавиад ихэд баясгалантайгаар "Би та хоёрыг танилцуулаагүй юм байна ш дээ Жонгүүг аа! Энэ бол У Она өнөөдрөөс манай дэлгүүрт туслах ажилтанаар ажиллах бүсгүй, харин энэ залуу бол Жон Жонгүүг манай дүүгийн найз бас миний дүү, энэ дэлгүүрт ажилладаг бас бид хамт амьдардаг"

YOU ARE READING
Сүйх тэрэгтэй ханхүү
FanfictionХүн бүрийн амьдралд үлгэрийн баатартай учрах тохиол, өөрөө ч болох явдал тохиолддог. Харалган зангаасаа болж харахгүй байх нь бий... By: Bethuw