One: Yokаtoda

33 5 0
                                    

Енеедер бол тэр едер. Хэрэг хийсэн хvмvvсийг хамгийн хэрцгийгээр хороох тэр едер. Энэ бол бидний амьдардаг TALU гараг. Энэ газар яг л дэлхий шиг гэхдээ илvv замбраагvй. Энэ гарагын улс тоо тоймшгvй их. Дайн болох хэвийн л зvйл. Миний амьдардаг хэсэг бол LUKA хот. Бидний хvчний эх vvсвэр. Харин би бол Ёокатода vхлийн машин. Би ууг нь шидтэн гэвч уурлах vедээ хяналтаа алдчихдаг юм. Хяналтаа алдвал четгер шулмын хийдэг хараалыг тевеггvй хийчихдэг юм. Енеедер бид цэвэрлэгээ хийхгvй нь сайн хэрэг. Бид гэж ямар нэгэн нэргvй 6 хvмvvсийн хамтарсан зvйл. Ёокатода Юvй Юvки Мира Сана Акио. Бид бол хvчирхэг охид. Энэ нэрийг зvгээр олж ирээгvй нь ойлгомжтой. Бид 100 хvн дундаас сонгогдсон охид. Бид нийлж 100 охидоос тулалдаж 94 охиныг хенеесен хэрцгий алуурчид. Биднийг шидтэний зевлел нуудаг эсвэл хорьдог ч гэж болох юм. Зевхен дайн эсвэл их цэвэрлэгээний vед л гаргаж ирдэг. Тиймээс бид гадаах орчинг сайн мэдэхгvй. Харин энэ их цэвэрлэгээгээр бид оргох болно. Vvнийг хэн ч мэдэхгvй. Енеедер тэр едер. Бид ч оргоно шидтэнvvд ч цэвэрлэнэ. Бvгд л еер еерсдийн даалгавартай. Ямар дэлбэлээд л шууд явчихаж болох биш. Миний даалгавар бол дэлхийг судалж байрлах газраа олох энэ амархан харин хамгийн хэцvv зvйл нь шидтэний зевлелийн гол ном Fammafatelu хэмээх ном. Энэ номонд бvхий л хvний хvчийг бичсэн байдгаас гадна хvсвэл хvчийг нь хурааж авч болно. Иймээс л бидэнд хэрэгтэй чухал орцын нэг бол яах аргагvй мен. Бид енеедер зугатаж чадахгvйгээ мэдсэн тиймээс надад 5 едер байна. Энэ таван едерт дааж авсан юмаа сайн бэлдэх хэрэгтэй. Харин тав хоногийн дараа бид энд хэзээ ч байгаагvй юм шиг замхарсан байх болно.

Гэхдээ бид дахиж уулзалдахгvй нь хэцvv байна. Бидний телевлегеег мэдсэн юм шиг л биднийг еер еер хотод засгийн газрын хажууд байдаг байранд нэг нэгээр нь хорьчихсон. Гэхдээ негее талаараа сайн зvйл. Юvйн авах ёстой ном нь бас л энгийн биш дээр vеийн хvмvvсийн ашигладаг байсан хараал жатганы шидэнд ордог орц, шившлэгт vг мэтийг агуулсан. Юvки бас л ном гэхдээ энэ нь эмчилгээний зориулалттай. Энэ нь хvн болгонд заяагаад байдаггvй чухал шид учраас эмчлэгч нь шинээр нээсэн эмийн ургамал эсвэл шинэ эмчилгээний аргаа бичиж vлдээдэг бегеед энэ шидтэн нь 10000 жилд нэг удаа тердег. Дараагийнх мира тэрнийх мен л чухал хамгийн хvчтэй таван бие махбодийг эзэмших боломжтой болгодог шидэт ном. Нэрийг нь Kiritana гэдэг. Энэ бараг авахад хамгийн хэцvv нь. Засгын газар бус терийн тусгай хамгаалалтан доор буй ном. Сана тэр зvvдний шидтэн тэрний хариуцаж авсан зvйл нь биднийг зугатах едер цэргvvдийг унтуулж хvссэн зvvдийг нь зvvдлvvлж сэрээхгvй байх явдал юм. Хамгийн эцсийнх акио тэр бол бидэн дундаас хамгийн хэцvv ессен нь. Эцэг эхээ ганц харж байгаагvй. Тереед гуравхан хонож байсан бяцхан амьтан шууд л терийн зэвсэг болж хvчээ нээмэгц янз бvрийн туршилт сорилд ордог байсан. Тэрний хvч нь оюун ухаан. Хамгийн гайхалтай шид.
( Нэгэнт эхний хэсэг хойно жоохон биччихлээ. Бас залхуу vнэхээр их хvрч байна. Тэгээд энэ хаягын анхны фэнфик учраас хайрлаж егеерэй. Бас фэнфик ч гэсэн аядолуудийнх биш гэдгийг сануулъя. Хэлээд байхад кпоптой холиод байв кк. Кпоп фик уншъя гэвэл би тун удахгvй °Бидний хайр° фикээ публиш хийнэ ээ.)
Энкv

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 05, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

1. Yokаtoda Where stories live. Discover now