~~Chapter 32~~

2K 215 32
                                    

Шинэ гэртээ дасах гэж надад тийм ч их цаг шаардагдсангүй. Сургуулиас тарахад л хөл минь өөрийн эрхгүй шинэ гэр лүүгээ алхдаг болсон байв. Гэртээ ирээд өлсөж байх мэдрэмжийг аваад өөртөө хоол хийлээ. Хоолоо бэлэн болгоод идэх гэтэл өлсөөд байгаа хэрнээ л идмээргүй санагдаж дотор муухайраад ирэв. Хаячихад хэтэрхий хайран байсан тул Mark луу залгаж түүний хоол идсэн эсэхийг лавлан асуулаа. Тэгэхэд тэр дөнгөж хоол хийхээр бэлдэж байгаагаа мэдэгдэхэд би түүнийг болиулаад орж ирээд хоол ид гэж хэллээ. Удсан ч үгүй Bambam тэр хоёр ороод ирэв. Би тэдэнд хоол аягалаж өгөөд хажууд нь суухад хоолны үнэр улам дотор муухай оргиулж байв. Цонхоо онгойлгоод цонхны дэргэд тэдний хоол идэхийг харан хэсэг зогслоо. Тэд яг л өлсөж үхсэн хүний сүнс шиг л юу ч дуугаралгүй бараг уралдах шахам идэж байв. Би бага зэрэг инээмсэглэн харж байтал Mark бид хоёр харц тулгарчихав. Тэр үед Mark  хоолондоо хахаад ханиалгахад Bambam амандаа дүүрэн хоолтой чигээр ус авч өгөн уулгахдаа:
- Хүний өгсөн юмыг аятайхан ид л дээ! Жоохон хүүхэд шиг заваараад, асгаж цутгаад! гэхэд Mark арай гайгүй болоод түүн лүү гар далайн:
- Юу гээд байгаа юм бэ? Алив чи хоолоо идчихсэн бол гэртээ ор!
- Би дуусаагүй бай...
- Үгүй ээ! Чи дуусчихсан байна. гээд түүний яриаг таслан бараг л хашгарч байв. Тэгэхэд Bambam өөдөөс нь юу ч хэлж чадалгүй дэмий л амандаа үглэсээр гараад явлаа. Би инээд алдсаар:
- Та хоёр ёстой хөгжилтэй юм аа! гээд цонхноос холдон түүний дэргэд суулаа. Mark дахин уснаас балгаад:
- Үгүй ээ, энэний тэнэгт л хамаг учир байгаа юм. гэх үгэнд нь би инээж байв.
.
.
.
Маргааш нь амралтын өдөр байсан бөгөөд ханаталаа унтах гэсэн ч миний бие нэг л сульдаад байв. Байн байн дотор эвгүйрхэж ариун цэврийн өрөө лүү гүйвч юу ч идээгүй надаас уусан ус минь л буцан гарч байв. Нүүрээ угааж арай гайгүй сэргэн ирэхдээ би нэг зүйлийг санасан юм. Миний сарын найз хугацаандаа ирэлгүй бараг 14 хоножээ. Тэгэхээр арай би???
.
.
.
Яг ч баттай зүйл биш тул зүгээр өгөх ёстой эхний хэдэн шинжилгээнүүдийг эмэгтэйчүүдийн эмнэлэг орон өгөөд хариугаа хүлээн суухдаа хэн нэгэн миний нэрийг дуудахыг сонслоо. Дээш харвал таарах ёсгүй хүн минь байж таарав.
- Jinyoung-ah... Тэр гайхсан царайтайгаар:
- Энд юу хийж байгаа юм? гэхэд нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй сандарч орхилоо.
- Юу... Манай найз... найзынхаа шинжилгээний хариуг авах гээд... Харин чи?
- Манай эгч саяхан төрсөн юм. Тэгээд л эргэж ирээд..
- Ммм... Тийм байх нь ээ? гэж хэлмэгц бидний хэн хэн нь чимээгүй болов. Харин би газар ширтэж эхэллээ.
- Jackson та хоёр... гээд асуултаа дуусгалгүй орхиход нь би толгойгоо өндийлгөн уруулаа жимийн толгой сэгсэрлээ.
- Яагаад та хоёр уул нь...
- Jinyoung-ah! Би энэ тухай ярьмааргүй байна аа! Бас түүнээс ч битгий асуугаарай. гээд түүнийг яриаг нь таслан хэлэхэд эмчийн өрөөний хаалга онгойн сувилагч:
- Wang Eva орно уу? гэх нь тэр. Би түүн лүү харан инээмсэглэх аядаад:
- Хоёулаа энд таараагүй шүү! Гуйя, битгий хэлээрэй. гээд эргэж харан явах гэтэл тэр:
- Найзтай минь холбоотой бол би юуг ч хийнэ. гэж хэлэв. Намайг түүн лүү эргэж харахад тэр над луу хоосон ширтэнэ. Дараа нь би эмчийн өрөөний хаалга руу үргэлжлүүлэн зүглэлээ.
.
.
Эмч: За Wang Eva, таны биеийн байдал тун сайн эрүүл байгаа бөгөөд тэр дотор муухай оргилт нь жирэмсний хордлого байна.
Би чихэндээ итгэсэнгүй.
- Юу? гэхэд эмч инээмсэглээд:
- Баяр хүргэе. Та таван долоо хоногтой жирэмсэн байна. гэх нь тэр.
.
.
.
Гэртээ би сүнсгүй мэт очив. Эсвэл өөрөө сүнс мэт. Буйдан дээрээ хэвтэхдээ гар минь санамсаргүйгээр гэдсэн дээр тавигдсан байлаа. Гэдэс рүүгээ хараад гараараа зөөлхөн илэв. Wang Jackson-ны хүүхэд миний хэвлийд бүрэлдэж байна...
.
.
Ядарсандаа бага зэрэг дуг хийчихсэн байлаа. Нүдээ нээгээд хэсэг хугацаанд тааз ширтэж байхад цүнхэн дотор утас минь дуугарч эхлэв. Өндийн цүнхнээсээ утсаа гаргаж ирэхэд дуудлаганы эзэн нь Mark байв.
- Байна уу?
M: Ммм... Байна байна. Гэртээ байна уу?
Би: Тийм ээ, гэртээ байна.
M: Гарж аяга кофе ууцгаах уу?
Би: Би одоохондоо чадахгүй нь ээ?
M: Яагаад? Ямар нэгэн юм болоо юу? Бие чинь зүгээр үү? гэж асуухад нь яагаад ч юм хоолой зангиран нүдэнд нулимс хуралдаад ирэв. Гүнзгий амьсгаа аваад:
Би: Үгүй ээ, зүгээр. гэж аятайхан хэлэх гэж оролдсон ч хоолой зангирсан хэвээр сонсогдчихлоо. Тэр миний хариуг аваад шууд утсаа тасалчихав. Утсаа чихнээсээ холдуулан барихад утсан дээр нулимс минь дуслав. Энэ үед хаалга тогших сонсогдож гаднаас нь Mark-ийн хоолой сонсогдлоо.
- Eva, хаалгаа тайл. гэхэд нь харин би хаалга руугаа очих гэж яарсангүй.
- Би зүгээр ээ, чи яв! гэхэд тэр хэсэг чимээгүй байж байснаа:
- Намайг уучлаарай. гээд гаднаас түлхүүрдээд ороод ирэв. Би түүнд гэрийн минь түлхүүр байгаад гайхаж байтал тэр над луу санаа нь зовсон харцаар харан:
- Чи зүгээр үү? гэж асуухад нь саяхан л урсах гэж ядаад байсан нулимс минь асгараад ирлээ. Mark над луу дөхөн хажууд суугаад намайг тэврэхэд нь би түүний мөрөнд нүүрээ наан хариу тэврэн уйллаа.
- Тайвшир, Eva. Тайвшир.
- Би яах вэ, Mark? Би яг яах ёстой юм бэ?
- Чшш... Юу ч хийсэн чиний зөв. Би үргэлж чиний талд байна. Ойлгосон уу? гээд миний нуруун дээр зөөлхөн товшино.
.
.
.
3 хоногийн дараа эмнэлэгт цаг авчихсан байсан тул хичээлээ таслаад эмнэлэг дээр очлоо. Намайг хувцас солих өрөө лүү оруулан өвчтөний халадыг өмсөхийг хүсэв. Би ч түүнийг нь аван өмсөөд хагалгааны өрөө лүү нь яван орлоо.
.
.
.
Арай гэж нэг юм гэртээ ирээд орон дээрээ хэвтлээ. Миний сэтгэл санаа болон биеийн байдал минь тийм ч сайн байсангүй. Яагаад гэвэл би дөнгөж сая өөрийнхөө хүүхдийг алчихаад ирлээ шүү дээ...
.
.
Шөнө дунд хэн нэгэн хаалга хүчтэй балбаж байхад би цочин сэрлээ. Гадуураа гэрийнхээ халадыг өмсөн хаалга руугаа дөхөхөд хаалга нүдэх дуу улам л чангарч чихэнд чийртэй санагдаж байв. Дурангаар харахад Jackson үүдэнд ирчихсэн доош харсан чигээр хаалга балбаж байлаа. Энэ байдлаараа удаан байвал хөршийн хүмүүс мөн Mark ч бас сэрээд бөөн юм болох байх гэж бодсондоо би шууд хаалгаа онгойлгоход тэр дээш над луу харан:
- Goon Eva, чи яаж чадав аа? гэв. Түүнийг ярих төдийд л архины эхүүн үнэр хамар цоргиж байлаа. Тэрээр дараа нь найгасаар гэр лүү орж ирэн хаалга саван хаагаад над луу ойртож эхлэхэд би ч түүнээс холдон арагш ухарсаар...
- Чи миний хүүхдийг авахуулж яаж чадав аа, EVA!! түүний чанга дуу намайг айлгаж орхив. Түүнийг энэ тухай яаж олж мэдсэнг нь гайхаж байсан ч юун түрүүнд миний айдас бодох зүйл үлдээлгүй намайг бүчин авлаа. Тэр тальмаарсан нүдээрээ уйлж буй намайг олж хараад:
- Яагаад... яагаад уйлаад байгаа юм? Би тийм аймар байна уу? гэж хэлээд тэр толгой сэгсрэн:
- Үгүй ээ, чи илүү аймар юм... гэж хэлээд газар өвдөглөөд суучихав.
- Чи өөрсдийнхөө хүүхдийг үгүй хийчихсэн байна. Ойлгож байна уу!! гээд нүүрээ даран уйлж эхлэх шиг боллоо. Надад түүн дээр очих зориг байсангүй. Миний бүх л бие өвдөж мөн айдаснаас минь болоод гар хөл чичирнэ. Тэр ч удалгүй нулимсаа шувтран арчаад:
- Надад итгэ гэж хэлсэн биз дээ! Би өөрсдөдөө боломж гаргана гээд байхад... гэсээр дуу нь сулран босон буйдан дээр хэвтээд өгөв.
------------------------------------------------------
A/N: Ahh.. Би ч муу хүн юмаа. За сайн comment-оо бичээрэй л гэдэг тэ? Kk.. Та нар ч сайн бичдэг би л муу хүн. Ингэж удаан хугацаагаар алга болох та нарт ч хэцүү бас надад уншигч багасаад муухай байдаг юм.
.
Энэ партыг тэгэхдээ бичиглэлийнхээ хувьд олигтой болсон гэж бодохгүй байна.
.
Тэгээд арай гэж нэг парт оруулж байхад "Дараагийнх нь хэзээ вэ?" гэхгүй шүү! Удаад байвал л шаардаж шахаарай за юу? Заза мэдээж та нар идэвхтэй байвал би ч идэвхтэй. Kiss kiss 😂😂😚😚😍
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaDonde viven las historias. Descúbrelo ahora