#1 Nam Taehyun

32 6 5
                                    

                   
< Заримдаа дурсамж дотроосоо хэн нэгнийг гаргаж ирээд ханатлаа тэвэрмээр санагдах юм >

Тавдугаар сарын эхэн үе. Зуны бүлээхэн салхи хацар илбэж үсийг минь зөөлнөөр хийсгэнэ. Зуны амралтаар юу хийх тухай бодолд автан санаа алдтал багш гэж хүн хүн цочоогоод хаячих юм.

Багш: Яаа Ким Мира юугаа гөлрөөд байгаа юм. Хичээл анхаарахгүй банди хархаар ирсэн бол гар! Ангийн гадаа гараа өргөөд өвдөглөөд суу.

Би ч бодлоосоо салан амандаа үгэлсээр гарлаа. Хэдэн минут суусны дараа Тэхён ч бас гарж ирээд өвдөглөөд суучхав.Хэдий түүнийг нээх тоож ярьдаггүй ч асуумаар санагдаад асуучихлаа.

Би: Юу болоов?
Тэхён: Чамайг өмөөрч байгаад л ийм юм болсон хариуцлагаа өөрөө хүлээгээрэй.
Би: Хнн хэн өмөөрөөдөх гэж гуйсын.
Тэхён: ...

Ингээд л бид хоёрын яриа дуусчихсан. Гэхдээ би яагаад түүнтэй ингэж муухай харьцаад байгаагаа мэдэхгүйнэ уул нь ч тэр царайлаг л даа. Гэхдээ зүгээр л тэрнийг хархаар уур минь хүрчихээд байдаг юм. Эсвэл магадгүй тэрнийг жаахан хульгаан шиг болхоор юм болвуу?. Би чинь уул нь сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлт гэнэн амьтан юм байгаан шд.

Нээх удсанчгүй хонх дугарч бид хоёул бослоо.Хүүхдүүд ч их завсарлагаа гээд холхилдож эхлэв. Ангиас миний хамгийн сайн найз Юна ч гарж ирлээ. Тэхёныг мөрлөөд бид 2 цайны газар дугаарлав.
Юна: Түрүүн чамайг гарсны дараа Нам Тэхён чамайг өмөөрч багшид загниулаад багш ч нилээн ууралсандаа. Ингэхэд Нам Тэхён чамд сайн байхаа. Үргэлж л чамайг өмөөрөөд байдаг гэсэн.
Би: Мэдкүэ мэдкү. Сайн байсан ч надад хамаагүй. Би тийм баян айлын их зантай хүмүүст үнэн голоосоо дургүй. Муу өөртөө бардсан амьтан. Аав нь Солонгосын хамгийн том зочид буудлын эзэн болхоор л худлаа онгирч явдын. Бусдаар бол өөрөө юучгүй шд.

Ингэж түүнийг муулсаар завсарлагаа ч дуусав. Дараа нь 2 3хаан хичээл ороод л тарчихлаа. Хамгийн сүүлд Юна бид 2 л үлдчихэв.

Юна: Нээрээ Мира? багш 4 анги нийлж зуны амралт эхэлхээр амралтын газар явна гэж байнлээ. Гэхдээ амралт дөххөөр хүүхдүүдэд хэлнэ гэсэн. Чамд эртхэн хэлчхий. Үгүй бол чи хамаг юмаа мартдаг хүн шдэ ;)
Би: Хөөх их юм болхондээ. Эрт хэлсэнд баярлалаа. Одоо гэртээ очиж авч явах юмныхаа жагсаалтыг гарганаа.
Юна: За би явлаа. Мино гадаа ирчихэж. Би: За баяртай.

Найз залуутай хүн ч гоё юмөө. Би хэзээ нэг ийм хүнтэй болноо гэж бодсоор хичээлээ цүнхлээд ангиас гарах гээд эргэтэл дээд ангийн Намжүүн хаалга налчихсан зогсож байв. Хөөх Намжүүн ч их царайлаг шүү. Яагаад энд байгаан бол яаанаа ашгүй ойроос харах нь гэж бодож хөөрж байгаад мэдэгдүүлэхгүй гэсэн шиг тоолгүй зөрөх гэтэл хаалга таглаад зогсчихов.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 08, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Чи надад хайртай юу?Where stories live. Discover now