~XIII~

221 27 0
                                    

"Төгсгөл"


*Нүдээ нээтэл би ганцаараа эмнэлгийн өрөөнд нэг жижиг орон дээр хэвтэнэ. Ингэхэд МИНИЙ ХҮҮХЭД!!!!! гээд гарт залгасан дуслыг салгаад хүйтэн шалан дээгүүр алхлан өрөөнөөс арай гэж хөлөө зөөн алхалаа. Гэтэл урдаас Жимин гарж ирээд намайг харснаа

- "Чи... Яагаад босоод ирсэн юм бэ? Хэвтэж байхгүй яасан юм?"

"Миний... Хүүхэд?"

*гэж асуухад тэр "Хүүхэд чинь үү?" гээд намайг өрөвдсөн харцаар хараад "Алив хоёулаа өрөө лүүгээ оръё." гээд миний гараас барьхад нь би гараа татаж аваад:

- "Үгүй! Би хүүхдээ хармаар байна. Тэр минь яасан юм?" гэж орилоход

"Чамайг өрөөнд чинь орохоор хэлж өгье." гээд миний гараас татаад явлаа.

*Миний хүүхдэд ямар нэг юм болсон юм байна? гэх бодол толгой дотор минь эргэлдэнэ. Хариугүй урсах гээд байгаа энэ нулимс одоо Жиминий хариуг хүлээнэ. Өрөө рүү ороод Жимин намайг орон дээр суулгаад өөрөө орны хажууд байсан сандал дээр суугаад:

- "Тэгэхээр..." доошоо харчихаад дараа нь над руу хараад инээмсэглээд "Би түр гарчихаад ирье!"

*гээд намайг ч сонсолгүй шууд гараад явчихлаа. Би хойш налж хэвтээд бодно. Миний хүүхэд? Бас Жонгүг? Би ер нь өмнөх насандаа ямар гэм хийчихсэн болоод одоо үйлийн үрээ эдлээд байгаа юм бэ? Хүйтэн байна. Энэ өрөө хэтэрхий хүйтэн байна гээд хөнжилөө нөмрөөд хэвтлээ. Жимин их удаж байх чинь? Би хүлээсээр байгаад унтаж орхиж.*

_____________________________

*Нэг сэрээд хартал би хэтэрхий их унтчихаж. Намайг унтахад нар мандаж байсан, одоо бол нар жаргаж байна. Хмм? гэж бодоод байж байтал өрөөний хаалга аажуухнаар онгойлоо. Жонгүг? Тэр буруу тийшээ харж яваад байх юм? Уначихвий дээ?*

- "Жонгүг аа?" гээд дуудтал тэр цочьчихлоо. Тэр наашаа ч харалгүй:

"Яасан?"гэлээ.

Би "Чи унана шдээ. Урагшаагаа хараад яваач"

*гэтэл Жонгүг эргэж харлаа. Түүний гарт эвтэйхэн өлгийдчихсөн хүүхэд унтаж байх нь тэр. Энэ миний хүүхэд үү? Миний нүднээс баярын нулимс дуслан*

- "Миний хүүхэд гэж хэлээч?"гээд инээхэд...

"Үгүй ээ."

"Юу?" саяхан л нүүрэнд минь тодорч байсан инээмсэглэл минь хоромхон зуурт алга боллоо. Намайг харсан Жонгүг инээгээд:

"Бидний хүүхэд." гээд миний хажууд ирж суугаад хүүхдийг минь надад өглөө.

*Тэр Жонгүгтай их адилхан юм. Унтаж байгаа нь үнэхээр хөөрхөн. Яг л сахиусан тэнгэр шиг*

Жонгүг "Охин. Яг л миний хэлснээр... Өчигдөр чи их айснуу? Жимин над руу хүрч ирээд бүгдийг хэлсэн. Тэгээд бид хоёр охиныг аваад чам дээр очсон чинь чи унтчихсан байсан." гээд инээлээ.

Би "Ямар их айсан гэж бодно? Би ядарсан байсан болохоор тэр дороо унтчихсан юм аа" гээд охиноо үнслээ.

Жонгүг "Охиндоо нэр бодснуу?"

"Чиний нэрний Жо миний нэрний На-г аваад Жона"гэхэд тэр инээгээд:

- "Сайхан нэр байна. Бас намайг уучилсанд үнэхээр их баярлалаа"


A/n: Энэ төгсгөл нь жоохон муухай болчихсон уу? Үгүй юу?? Бусад өгүүллгээ биччихээд EDIT хийнэ ээ. Миний өгүүллгийг уншаад войт болон сэт бичсэн уншигчиддөа зөндөө баярлалаа^^

[edit] < ɓαɓყ > ᴊᴊᴋWhere stories live. Discover now