Сэрүүлэгний чанга дуунаар сэрсэн ч нойр минь ханаагүй болохоор уурласаар сэрүүлгээ унтраан буцаж унтах гэсэн ч нэг бодол намайг шууд л сэрээв.Өнөөдөр шинэ сургуулын минь эхний өдөр юм байна шүүдээ.Хурдхан шиг босон нүүр гараа угаачихаад дараа нь шинэ дүрэмт хувцсаа өмслөө.Үнэхээр гайхалтай юмаа.
Үргэлж нэгэн хэвийн уйтгартай амьдралд минь нар гийчихсэн юм шиг л.Би бол баян айлийн охин Ким Арым.Магадгүй хэдэн сарын өмнө би үнэхээр баян охин байсан байх.
Аав минь Самсунгын захирал харин ээж минь алдартай загвар өмсөгч байсан.Гэвч ээж маань машины осолд орсоноор газар дээрээ нас барсан.Харин тэр үед аав бид хоёр үнэхээр хэцүү байдалд орсон.Гэхдээ одоо бодоод байхад надад л хэцүү санагдаж байсан юм байнэлээ..Би энийг аавыг өөр хүнтэй гэрлэхэд л мэдсэн.Тэрний эхнэрийг Пак Жиюн гэдэг.Тэр бас миний үеийн нэг охинтой.Өөр хүн харахад бид дэндүү сайхан эгч дүүс гэж харагддаг ч үнэндээ тийм биш.Тэр яг л дээрэлхүү ах шиг байдаг.Уурыг нь хүргэчихвэл зодож заримдаа бараг л ухаан алдтал загнидаг.Бас аав надад мөнгө өгөхөөр тэрийг шууд л дээрэмдээд авчихдаг. Тэгээд л би аав болон хойд ээжийн гэрт амьдарч чадахгүйгээ мэдээд өөрийн гэсэн жижигхээн байр авсан.Жирийн нэг орон сууц.
Энэ байр минь үнэхээр тухтай бас миний мөрөөдлийн сургуультай ч ойрхон.Миний мөрөөдлийн сургууль бол БигХит урлагын сургууль.Энэ сургуулыг би багаасаа л мөрөөдөж ирсэн.Тэгээд мөрөөдлөө биелүүлхээр энэ сургуульд бүртгүүлсэн.Их сайн сургууль болохоор төдийлөн хүүхэд аваад байдаггүй гэсэн.Сурлагатаа сайн мөн дүнгүүдээ маш сайн гаргасан хүүхдүүдийг л оруулдаг.Харин би сургуульдаа сурлагаараа үргэлж 1 эсвэл 2-т жагсдаг байсан.
Үсэндээ эгдүүтэй хавчаар зүүчихээд өрөөнөөсөө гаран өчигдөр бэлдэж тавьсан сэндвичээ идэж байхдаа цонхоор харвал дүрэмт хувцастай хүүхдүүд нилээн их харагдав. Тэгэхээр би одоо хурдхан шиг гарах хэрэгтэй байх нь.
YOU ARE READING
Good Girl Becomes Bad Girl |Jeon Jungkook|
Fanfiction"Чи надад таалагддаг Жон Жонгүг" "Уучлаарай..би ийм хог шиг харагддаг охидтой болздоггүй"