4-р хэсэг

427 80 3
                                    

Чанёол-ын талаас:

Жимин найруулагчийн ятгалгаар, өнөөх гэе кинонд тоглохоор зөвшөөрч азаа сорьж үзэхээр шийдлээ.

Юуны магад энгийн киноноос ч илүү сонирхолтой байх ч юм билүү хэн мэдхэв?

Намайг очихгүй байх вий гэж айсан бололтой Жимин өглөөний 8н цагт зурвас үлдээсэн байв

"Чи өнөөдөр ирнэ биздээ? Яаралгүй тайван унтаж байгаад ирж болно шүү. Сайн амрах хэрэгтэй шүү дээ" хэмээх нь их инээдтэй. Кинонд нь тоглохоо больчих вий гэсэн шиг бялдууч царайлж байгааг нь ээ.

Үнэхээр инээдтэй юм.

Зурвасыг хараад удаа ч үгүй байхад дахин ирэх нь тэр

"Чи яг ирнэ биздээ? Бид тохиролцсон шүү дээ заавал ирээрэй" гэсэн байлаа.

"За би өглөөний цайгаа уучихаад очих болохоор санаа зоволтгүй" хэмээн зурвас илгээгээд хөөстэй халуун ванн-д хэсэг хэвтэж амраад гарч ирэн аль болох энгийн байх гэсэндээ өвдөгнөөс жаахан дээгүүр урттай хар шорт, цагаан подволк өмсөн мөн түүндээ зохицох малгай өмсөв.
-
-
Зураг авалтын талбайд орж ирэхэд л найруулагч маань өөрийн биеэр хүлээн авч гарт кофе атгуулаад кино багийнхан цугларсан хурал хийж буй бололтой өрөөнд авч орж ирлээ. Тэгснээ миний хажууд зогсож нуруу луу зөөлөн цохисноо

"За энэ гол дүрийн баатар маань шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа биздээ" гэхэд бүгд үл ядмаг бөхийн "Сайн байна уу" хэмээн мэндчилэхэд зогссон газрын минь яг чигт нэгэн залуу их л сонирхол татах нь тэр.

Тэрбээр биеийн харьцааны хувьд нилээн намхан нуруутай ба малгай өмссөн байгаа учир нь царай нь үл ядмаг л харагдана.
Тэр их гоё уруултай юм.

Бүгд мэндэлцгээгээд суув

"Юуны түрүүнд Чанёол аа, чамтай хайр дурлалын холбоотой болон жүжиглэх залуу бол тэр" хэмээн саяхан харц чулуудаад амжсан залуу руу заахад өнөөх маань суудлаасаа өндийгөөд

"Сайн байцгаана уу? Намайг Бюн Бэкхён гэдэг саяхан сургуулиа төгссөн. Тусалж дэмжиж байгаарай" гэж цээлхэн хоолойгоор хэлэв.

Үнэндээ түүний хоолой их дажгүй юм...гэхдээ энэ чинь анхлан суралцагч шүү дээ. Жүжигчин болох анхны гараагаа гэе киногоор эхлүүлж л байдаг үнэхээр тэнэг юм.

"За бусадтай нь цаашдаа танилцана биз, одоо зохиолынхоо талаар ярилцацагаая. Би та бүхэнд товчоор ярьж өгье л дөө. Уншвал их урт болохоор залхуу хүрнэ байлгүй.

WHISKYWhere stories live. Discover now