1.

274 26 9
                                    

Танихгүй хүмүүс мэдэхгүй хэлээр ярьж байхыг сонсоод нүдээ нээлээ. Энэ яавч миний гэр биш. Цахлай шувууд, хүчтэй давалгаан сонсогдсонд далайн эрэг дээр байна гэдгээ ойлгов. Бие минь сульдан, ам ихээр цангаж байсан тул тэдгээр хүмүүсээс ус өгөхийг гуйх гэсэн боловч хоолой гарч өгсөнгүй. Дэмий л амаа арайхийн хөдөлгөн хэвтэж байхад нэг нь намайг анзаарсан бололтой чанга дуугаар хашхирахад бусад нь ч надруу хараад бүгд гүйлдэж ирэхийг бодвол "сэрчихлээ" гэж хашхирсан бололтой. Би буруу сонсоогүй бол эдгээр хүмүүс японоор ярьж байна. Тэгэхээр би Японд байгаа гэсэн үг үү?

:Сэрчихэж, амьд байна
:Уучлаарай, гэр чинь хаана вэ?

Тэд Япон хэлээр надтай ярих ч би ойлгохгүй байв. Хариуд нь зүгээр л ус гуйсан юм.
:Солонгос хүн байна, биднийг ойлгохгүй байгаа юм шиг байна. Ямар ч байсан элчин сайдын яаманд хүргэж өгье. Энэ төөрсөн эсвэл завин дээрээсээ унасан жуулчин байж магадгүй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Япон, Солонгосын далбааг хараад би бага зэрэг тайвширлаа. Энэ дотор аюулгүй байх гэж найдсандаа тэр. "Сайн байна уу. Та пасспорт эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлнэ үү" эмэгтэй эелдэгээр ийнхүү хэлэхэд солонгос хүнтэй уулзсандаа үнэхээр их баярлаж байлаа.

:Тэгэхээр бичиг баримтгүй, хаанаас яаж ирсэнээ мэдэхгүй, зүгээр л далайгаар сэлээд ирсэн гэх гээд байна уу?
:Би сайн мэдэхгүй л.., гэхдээ би үнэхээр Япон улсад байна гэж үү?
:Тиймээ хатагтай, та яг одоо Япон улсын нутаг дэвсгэр дэх Солонгосын элчин сайдын яамны байранд байна.
:Би гэрлүүгээ ярьж болох уу. Гэрийнхэн маань санаа нь зовж байгаа байх
:Тэгэлгүй яахав, гэхдээ бид эхлээд таныг шалган, Солонгос улс руу буцаах арга хэмжээг авсаны дараа шүү дээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гэртээ очихыг хүсч байна. Гэвч эдгээр хүмүүс хүлээгээрэй л гэсэн. Бас надад өрөө гаргаж өгч, хооллож байгаа. Энэ янзаараа гурван хоног өнгөрлөө, тэд хэтэрхий удаан юм. Дахиж хүлээж чадахгүй нь. Би өөрөө харих болно.

Харуулыг утсаар ярьж байх хооронд сэмээрхэн гарч чадлаа. Ирсэн замаа сайн тогтоосон тул хамаг хурдаараа гүйсээр өнөөх далайн эрэг дээр ирэв. Нар жаргасны дараах тэнгэрийн хаяа үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ажээ. Гэвч цаг бага байна, харанхуй болохоос өмнө харих хэрэгтэй. Энэ далайгаар ирсэн юм чинь буцаж бас болно биз дээ.

Далайн усруу зоригтойгоор алхах надад юу ч саад болохгүй гэх бодлыг минь тасалдуулан буун дуу тасхийв. Цочсондоо золтой л орилчихсонгүй. Буун дуу гарсан зүгрүү харвал хар хувцас, хар маскаар бие царайгаа тагласан гурван хүн нэг зүйлийг усруу шидэж орхих нь тэр. Тэгснээ "Хён, дараагийн удаа ирэхээсээ өмнө сайтар шалгаж байгаарай" гэх нь тэр.

Т-тэд хүн алчихлаа. Солонгос х-хүмүүс байх шиг байсан. Зүрх минь чичирч айсандаа арагш алхаж байтал хөлд минь нэг зүйл тээглэв. Эргээд хартал хар ууттай зүйл хөвөх ба дотроос нь тархиндаа буудуулсан шинэхэн шархтай эмэгтэйн толгой цухуйх нь тэр.

Ааааааааа~

Намайг хамаг чадлаараа орилох үед над дээр маш тод гэрэл тусав.

:Тэнд хэн байна?











A/N За ингээд Hypnotic өгүүллэгийн маань хоёрдугаар бүлэг эхэллээ. Өмнөх бүлгийг уншаагүй хүн байвал үүнийг уншихаасаа өмнө уншаарай гэж зөвлөе. Илүү ойлгомжтой болох байх аа 😊 Мөн өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээж, өгүүллэгтэй минь хамт байж ирсэн уншигчиддаа бүгдэд нь баярлалаа ❤️ Та бүхэнд таалагдана гэж найдаж байна~

Hypnotic II |kth| Where stories live. Discover now