Эхлэл

48 4 1
                                    

???Тэр үнэхээр хөөрхөн юм аа. Бас гоё биетэй түүнтэй суусан залуу ч азтай байх даа эр хүн болгоны мөрөөдлийн эмэгтэй. Түүн шиг ийм хөөрхөн, гоё биетэй, байртай мөнгөтэй ажилтай ийм л болмоор байна.

??Харин тийн. За энэ ч яахав ажилдаа оры цаад шулам чинь одоо уурлаад унана. Би лав дахиад загнуулж чадахгүй шүү.

Кан Сура хэний ч өмнө бардам өөрийнхөөрөөө байдаг эмэгтэй. Мөсөн зүрхтэй хатан. Тэр урьд өмнө нь хэнийг ч хайрлаж байгаагүй байх. Түүнийг инээмсэглэж байхыг харсан хүн баргал ховор биз. Түүний ааш зан нь царай шигээ сайхан биш. Бүхий л зүйлийг өөрийнхөө гарт оруулж байж санаа нь амардаг, хүссэн болгоноо авдаг баян айлын эрх охин. Түүний араас мянга мянган залуус цэцэг бариад гүйсэн ч нэг ч нүдээрээ тоож хардаггүй тийм л хатуу сэтгэлтэй хүүхэн.

Бас л хэвийн нэг өдөр. Өглөө эртлэн босож ажилдаа явдгаараа явж ажлаа хийж байтал өнөөдөр шинэ дарга ирнэ гэсэн нь санаанд орж даргаа угтаж авахаар бэлтгэлээ хийж байлаа. Түүнийг нас залуу гэж сонссон юм байна. Ийм залуугаараа дарга болж байдаг. Манайх хэдий эрх мэдэл ихтэй ч би ердөө ерөнхий менежир. Намайг ийнхүү бодож байхад шинэ дарга ирсэн гэж доод албан тушаалтын ажилтан надад хэллээ. Бушуухан хувцсаа янзлан түүнийг тосон авахаар доош буухад бүхий л ажилтад ирцэн байлаа. Шинэ дарга гаднаас орж ирэхэд бүх эмэгтэй ажилчид ам амандаа шуугин түүнийг сонирхож байгаа нь илт байлаа. Яахав гаднаас нь харахад их л дажгүй юм. Ааш зан нь харваас илт биеэ тоосон гэдэг нь илт байна. Түүнтэй гар барин мэндлэн өөрийгөө танилцуулахаар дөхөн очлоо.

Сайн байна уу? Ерөнхий менежир Кан Сура танилцахад таатай байна хэмээн аль болох инээмсэглэх аядан түүнд хандан хэллээ. Харин тэр өөдөөс зэвүүн ёжтой инээмсэглэл тодруулан"

Надад ч бас танилцахад таатай байна. Намайг Жон Жонгүг гэдэг. Тусалж дэмжиж байгаарай хэмээн хэлчээд цаашаа дээш харан явлаа.

Эхний өдрөөсөө л их зан гаргаж байх шив. Түүнийг нэг их тоолгүй өрөөндөө орон ажлаа хийж эхлэн нэг мэдэхэд өдрийн хоолны цаг болсон байв. Ямар азгүйгээрээ энэ хачин амьтан миний өрөөний өөдөөс харсан өрөөнд ордог байна. Тэр миний хажуугаар их л дээгүүр харан өөртөө итгэлтэй нь аргагүй зөрж өнгөрлөө. Надад энэ хачин хүн таалагдахгүй байна.

Өдрийн хоолны үеэр тэр өөрийгөө баахан охидоор хүрээлүүлцэн сууж байлаа. Их л жаргалтай байх шив. Түүнийг нэг их тоолгүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр орой ажил тарах цаг дөхөж байлаа. Шинэ даргын өрөө рүү гарын үсэг зуруулахаар орлоо.

Тэр цааш цонхоор харан зогсох ба түүнийг араас нь харахад үнэхээр дурламаар юм. Ямар ч эмэгтэй хүн түүнд татагдах байх. Өөрийгөө юу бодож байгаагаа ухааран хоолойгоо засан түүнд гарын үсэг зурах ёстой материалаа өгөв.

Жонгүг: аргагүй л Кан Сура юм. Ажлаа их сайн хийжээ. Хүн болгон магтаад байдаг нь үнэний ортой л юм байна.

Би: Хэтрүүлээд магтаж байна.

Жонгүг:хмм заа гарж болно.

Ажлаа тарчаад жолоочоо хүлээн зогсоно. Жолооч маань ирэх ёстой цагаасаа хоцорч байх чинь. Түүнийг хүлээсэн хэвээр л. Гэвч миний урд сүүлийн үеийн загвартай спорт машин ирж зогсох нь тэр. Түүнийг тоолгүй урагш харан зогсож байхад урд талын цонхоо нээн суучих хэмээн гараараа дохьлоо.

Би:Уучлаарай би жолоочоо хүлээж байна. Та ажилтай бол түрүүлээд явдаа. Таньд ажил удаад яахав.

Жонгүг: За зүгээрдээ би завтай болохоор суучих хүргээд өгий.

Түүний машинд орон суухад тэр миний бүсийг бүсэлж өгөхөөр нааш дөхөв. Түүний царайлаг царайг нь ойроос харахад шүлсээ гүд хийн залгин нүдээ бүлтэгнүүлэн сууна. Тэр миний бүсийг бүсэлж өгчөөд цааш харан инээмсэглэн явна.

Гэхдээ би энэ л удаа өөртөө амласан юм. Энэ хүнийг би ямар ч хамаагүй аргаар өөрийн болгоно гэж.....

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 09, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Fake LoveWhere stories live. Discover now