Анх нууц бааз байгуулагдсаны дараахан би генералийн хамт нөхцөл байдал, зарим зүйлсийн тухай ярилцан суусан юм. Тэр үед генерал,
-Дайны ганц эерэг гэхээр тал нь хүмүүст амь амьдрал гэдэг хичнээн үнэ цэнэтэйг ойлгуулдаг нь юм даа. Үхэл тэдэнд үүнийг ойлгуулж өгдөг гэж билээ.
Би түүнийг хэлсний дараа асууж байсан асуултаа тодхон санадаг.
-Тэгэхээр амьдрал үнэ цэнэтэйг ойлгоход заавал үхэл хэрэгтэй гэсэн үг үү? гэж байснаа.
Генерал хэсэг хугацаанд ус балгасан мэт дуугүй суусны эцэст санаа алдаж,
-Мэдэхгүй юм даа. Үүнээс харахад тийм л бололтой хэмээсэн юм.
Мэдэхгүй юм даа. Үүнээс харахад тийм л бололтой...
Гэхдээ тухайн үедээ би асууж чадаагүй. Түүний ярьж байсан үхэл яг ямархуу үхэл болохыг. Бие махбодын үхэл үү? Сэтгэл зүйн үхжил үү? Энэ хэсэг асуулт хэвээр үлдсэн билээ.
Мөн түүний дайнаас олж харсан эерэг тал толгойд минь үргэлж эргэлдэж эхэлсэн нь сүүлдээ намайг өөрийгөө үхсэн мэтээр мэдэрч эхлэхэд хүргэсэн юм. Заримдаа би зүрх минь цохилж байгаа эсэхийг мэдрэхийн тулд нэлээд удаан хугацаа зарцуулдаг. Олон хэсэг болон салбарласан роботуудын байрнуудын нэгийг устгасныхаа дараа, тэр үхмэл уур амьсгал бүрдсэн газар байхдаа өөрийгөө хүн гэдгийг мэдрэхийг хичээдэг.
Үхэл амьдралыг илүү үнэ цэнэтэй болгодог гэдэг. Харин миний хувьд өдийг хүртэл амьдарсан амьдрал минь л үхлийг минь үнэ цэнэтэй болгох юм шиг санагддаг юм. Тэр айшигтай зүйлсийг нүдээрээ үзсэн хүмүүсийн хувьд ч үхэл л илүү үнэ цэнэтэй байх болов уу.
● ● ●
-Биеийн байдал нь хэр байна?-Одоогоор ухаангүй байгаа, ахмад аа. Хурдан сэргэнэ гэх баталгаа алга. Энэ хэвээрээ байвал хичнээн ч удаан ухаангүй байж магад. Биед нь ямар нэг онцгой зүйл байгаа эсэхийг шалгахаар үзлэгээнд оруулах гэсэн ч, ухаангүй байх үед нь болохгүй болохоор чадахгүй байна. Ямартай ч хэд хоногоос сэргэнэ гэж найдаад хүлээхээс өөр арга алга даа.
Шилний цаана харагдах өрөөний голд төмөр орон дээр ухаангүй хэвтэх хүнийг харсаар би багахан хөмсөг зангидлаа. Тэр хүний биед янз бүрийн төхөөрөмж зүүж, бараг ганц ч хэсгийг нь ил гаргалгүй шохойдон, боожээ. Биеийг нь ороосон цагаан даавуун материал цусанд нь нэвчин улаан болсон харагдана. Энэ урилгагүй зочны бараг бүх л яс хугарч, шархадсан ч одоо тэнд амьсгалан хэвтэж байгаа нь итгэмээргүй. Энгийн хүн яаж тийм их өвдөлтийг дийлнэ гэж? Түүнд ямар нэг өөр зүйл байхаас зайлахгүй. Ямар нэг сэжигтэй зүйл байна.
YOU ARE READING
-Bermuda Triangle-
Science FictionБермудын гурвалжин. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үе... Жилээс жилд, зуунаас зуунд хөгжих тусам хүн гэгч амьтны шунал, атаа хорсол ихсэж араатнаас ялгарах зүйлгүй болжээ... Харин ариухан, арьс мэт хөрсөн дээр нь үр хүүхдийх нь цусыг урсгаж, булшлах...