Эргэж хартал юнги байв. Үгүй ээ тэр биш бололтой тэрний нүд юу ч үгүйлэхгүй гүн гүнзгий харанхуй ангал мэт тас хар байв...
**юнгигийн талаас**
Үүр хаяарч өнөөх фермийн гадаа ирэв. Дотогш орон худлаа тэр хавийг үзэж байгаа хүн болон тэхёнийг гарахыг хүлээнэ. Би удаан хүлээсэнгүй тэр фермээс гаран алхаж хашааны үүдэнд очиод зогсчихов. Одоо л цаг нь гэж өөртөө сонсогдох төдий шивнэн гольфийн цохиурхуу юм тэндээс олж аван тэхён ард чимээ гаргахгүйг хичээн ирэн толгой руу нь өнөөх цохиураараа цохьчихов. Эргэж намайг нэг харчихаад толгой нь манаран унаад өгөх шиг болов. Миний өгсөн тэр кимбаб бол хий юм хардаг эмтэй байсан. Тэр эмийг их доозоор хэрэглэх юм бол хий юм харж бүр цаашлаад үхэх ч аюултай. (тийм эм байдаг үгүйг ч мэдэхгүй ээ хха) Гэхдээ тэхён арай үхэхгүй байх аа. Тэхён ч тэнэг юм даа. Хүн хинт өгөөд өөрийгөө хэргийн эзэн байна гээд тэнэг хүн ч ойлгохоор хэлээд байхад чинь жүүнийг гэдэгт бүрэн итгэсэн шүү хөөрхий амьтан. Жүүнд уулна анх энд ирэхийг бил санаачилсан. Харин жүүн тэднийг бусад даа хэлээд тэгээд л тэд нар одоо үхэж дуусч байна.
Өнгөрсөнд
Даваа гараг 07:15 минут сургууль дээр жүүн юнги 2
Ангид
Юнги: нээрээ чи тэр гонжиам гэдэг эмнэлгийг мэдэх үү
Жүүн: үгүй ээ аан нөгөө орхигдсон эмнэлэг үү хүн орж үхээд байгаа сүнстэй гээд байсан уу
Юнги: тийм ээ тийш ээ орвол ч гоё байх даа
Жүүн: мэдэхгүй юм даа
Юнги: нээрээ сүнстэй юм байх даа
Жүүн: магадгүй л юм өө сайн уу тэхёаа (даллах)
Одоо үе
Тэнэг ч хүмүүс бол доо гэж бодон ганцаараа инээж байгаад тэхёнийг чирэн буцаад эмнэлгийн зүг явав. Тэхё орой л сэрэх байх. Тэхёнийг өргөн 402 р өрөөг онгойлгон ортол манай хэд байж байв. Манай хэд ч гэж дээ хэдэн цогцос л юм даа.
**Зохиолчийн талаас**
Модон авсанд хийсан цогцоснуудын таглаа дээр нэр он сарыг нь бичиж тэмдэглэсэн байв. Ганц хоёрхоон хоногийн өмнө ирсэн шинэ цогцосны үнэр өрөөгөөр ханхална.Дараалуулж тависан 4 авсны 3 нь хаалттай аль хэдийн эзэнтэй болсон бол нэг нь хараахан эзэнтэй болоогүй байгаа бололтой таг нь онгорхой байв. Оройн 20 цаг болж нар жаргаж шөнө болсныг илтгэнэ. Гадаа од сар байхгүй ч эргэн тойрноо харж болохоор гэрэлтэй байгаа нь гайхамшигтай.
**юнгигийн талаас**
21 цаг гадаа сар гараагүй байна. Тэхён ч азтай байна даа гэх бодол толгойд орж ирнэ. Өрөөний нэг буланд хүлээтэй хэвтэх тэхён. Одоо сэрж байгаа бололтой.
**тэхёны талаас**
Ахх толгой өвдөж байна. Ард хасгээр хорчож байна. Хүрч болохгүй дээ гайхан доош гар луугаа хартал хүлчихсэн байна. Хүлээсээ тайлах гэж тийчгэнэтэл цонхны тэнд нэг хүн
Ххх: хүлээсээ тайлах гэж тийчэгнэсээр байтал хамаг тамир чинь баригдлаа. Ядаж үхэхгүйн тулд зугтах тэнхэлтэй байх хэрэгтэй биз дээ. Гэх дууг гайхан дээш хартал юнги над руу харчихсан тамхи зуучихсан хэлж байв. Юнги ойртож ирэн эрүүнээс минь барин дээш харуулаад
Юнги: яасан ярьж чадахаа больтлоо унтчихаа юу харамсалтай юм чиний амнаас амь гуйх өрөвдөлтэй чимээг сонсохыг хүссэн юмсан гэж хэлэхэд нь би шүлсээ цуглуулж байгаад өөдөөс нь нулимтал
Юнги: ямар ч байсан хүний яриа ойлгож л байгаа юм байна гэж хэлэхэд цаана хаалга тогших чимээ дугарав...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
За одоо ганц хоёрхоон хэсгийн дараа дууслаа ш дээ
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
HorrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...