-----Ойн нөгөөн талд-----
Ами: Чи зүгээр үү?
Шү: түрүүн намайг модноос буухад тусалсан бол баярлах байлаа, тэгсэн бол би цамцаа тайлж үлдээх шаардлагагүй байх байлаа. Дээрээс нь миний хамгийн хайртай цамц минь байсан юм.
Ами: Чи бэртэж гэмтээгүй юу?
Шү: бэртээгүйэ, цамцандаа л хоргодоод бн
Ами: чи надаас юм нуугаагүй биз?
Шү: заза май, энэ 50$ оо ав ав. Түрүүн өнхөрч унаж байхдаа чиний халааснаас авсан гэдгийг чамайг анзаараагүй байх гэж бодсон юмсан.
Ами: Юу? (халаасаа уудалж үзэхэд нээрээ мөнгө нь байхгүй болсон байв). Тийм байнашд хөөе! Хэзээдээ... гээд сарвайсан мөнгийг нь шүүрч авлаа. Тэр яахав чи надаас өөр нэг зүйл нуугаад байгаа юм биш үү?
Шү: Үгүй ээ. Чамаас өөр юм аваагүй дээ.
Ами: Хмм, заза хурдан явая аа, бууж ирсэн замаараа буцаж дээш явах боломжгүй болохоор энэ дээшээ буцаж гарах өөр зам олоё!
Шү: Энэ нэг жим байна энийг дагаад явая, биднийг тэр дээшээ хүргэж магадгүй.Энэ үед нар алга болж тэнгэр харанхуйлж эхэллээ. Үд дунд ойд орж ирсэн байтал одоо харанхуй болж байхыг бодоход өнхөрч унаад удаан хугацаанд хоёул ухаан алдсан бололтой гэж Ами дотроо бодлоо.
Ами: хоёулаа хурдан дээшээ гарч Энжиг хайж олоё, тэгэхгүй бол ганцаараа айж байгаа байх.
Шү: Бид хоёрыг хайж ирээгүй байхыг бодоход гэр лүүгээ яваа биз, эсвэл хайх замдаа төөрсөн байх.
Ами: за за ямартайч хурдан явая. Биднийг салсан газраа хүлээж байж магадгүй.
Ингээд тэр 2 тэр жимээр 20 минут амралтгүй алхлаа. Ами алхаж байхдаа нэг зүйлийг анзаарсан нь түүний ард Шү гээс гаднаа өөр нэг хөлний мөр сулхан сонсогдож байлаа. Эхэндээ өөрийнхөө хөлний мөрийг андуурч сонсоод байна гэж бодтол үгүй байлаа. Явдал дундаа эргэж харахад Шүгээс өөр амьд биет үл харагдана.
Шү: Хоёулаа түр суугаад амрая тэхүү? Өгсүүр газар явах үнэхээр хэцүү байна. Ядаж байхад ус дуусчихсан ам хатаж үхэх нь байнашдэ.
Ами: Биднийг Энжи хүлээж байгаашдэ, хөөрхий зайлуул их л айж байгаа байхдаа ганцаараа...
Шү: ядаж тэгвэл тэр харагдаж байгаа гол дээр очоод савандаа ус хийчихье л дээ тэгээд цааш явая
Ами: за тэгвэл тэгье гээд тэр 2 голын зүг алхлаа. Голын хажууд очиход нөгөө илүүц мөр сонсогдохоо болихыг анзаараад Ами эргэн тойрноо сонжиж эхэллээ. (салхи тогтуун, модод зөөлнөөр найган, алсад хөхөөн дуу гарч, хажууханд тоншуул мод тоншиж байна, шувууд амгалан байхыг бодоход бүх зүйл зүгээр бололтой хэмээн бодонгоо голын уснаас хоёр гараараа шанагадаад ууж байгаа Шүг хараад нэг буруу юм байгааг олж мэдээд шууд л "Хөөе наадахаа битгий уугаарай" гэж маш чангаар муухай гэгч нь орилоход Шү сандарсандаа амандах усаа цацаж гаргав.
Шү: Яасан бэ? Би ус ууж болохгүй юму? гэхэд хариуд нь Ами голын усруу заагаад : Чи анзаарахгүй байна уу? Энэ ус уулын өгсүүр хэсэгт байгаа голын ус, гэтэл ус нь доошоогоо биш дээшээгээ урсаад байгааг анзаарахгүй байна уу?
Шү: Тийм байна, одоо яанаа би сая балгачисаншдэ.
Ами: Хоёулаа хэсэг байдлыг ажиглая хэрэв зүгээр байвал ууцгаая.
Шү: За, ингэхэд чи яагаад түрүүн алхаж байхдаа байн байн эргэж хараад байсан юм бэ?
Ами: Харин нэг зүйл сэжигтэй санагдаад байсан юмаа. Бидний ард нэг зүйл яваад байх шиг санагдаад байсан юм. Тэгэ---- гэтэл Шү ухаан алдаад унаад өгөв.
------------Энэ үед Энжи---------------------
-Хөөе мөөгөө чамайг ер нь хэн гэдэг юм бэ? Би чамайг мөөг гэж дуудаад байх хь ер нь зөв юмуу?
-- Надад нэр байхгүй ээ.
- Яагаад? Чамд найзууд байдаггүй юму? Чамайг бусад нь юу гэж дууддаг юм бэ?
-- Намайг дөнгөж мэндэлж байхад тэр ёрын амьтад манайх руу дайрсан тийм болохоор би төрснөөсөө хойш үргэлж ганцаараа байсаар ирсэн юм. Тийм болохоор намайг хэн ч дууддаггүй, дуудах ч хэрэг гардаггүй байсан.
- Би тэгвэл чамд "Балдансамбуудааваадашнамсрайбавуугүнчин-иш" гэж нэр өгөе.
-- Айн?
- наргисан юма. Би чамайг одооноос Бабу гэж дуудаж байж болохуу? Би чамайг Бабу гэж нэрлэлээ.
--давгүй л юм.
Шинэ нэртэй болсон Бабу маань салхи татуулан ойн дундуур Энжиг сундлан нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулан харсан зүглүүгээ үл ялиг өндөрт нисэж явна...
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
АРААТАН
FantasyГурван охин ойд жимс түүхээр ирсэн ч ирсэн цагаас нь хойш бүх зүйл санаснаас нь өөрөөр эргэж тэр 3 урьд өмнө нь огт үзээгүй зүйлээ үзэх болно.